Шатахууны импортоо танаж буй Энэтхэг улс хүнсний тос ашиглахаар төлөвлөв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-08-13 16:15 GMT+8

Улс орныхоо эрчим хүчний импортын хамаарлыг багасгах Ерөнхий сайд Нарендра Модигийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Энэтхэг улс гал тогооноос ажлаа эхлэхээр шийдлээ. 

Жижиглэн худалдаачид эхний жилд хаягдал хоолны тосны литр тутамд 51 рупи (0.72 ам.доллар), хоёр дахь жилээс 52.7, гурав дахь жилээс 54.5 рупи төлөх болно. Энэтхэг нь хоолны тосны хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг улсын нэг.

Төрийн мэдлийн шатахууны жижиглэн худалдаалагч гол гурван компани болох Indian Oil Corp, Bharat Petroleum Corp, Hindustan Petroleum Corp ашигласан хоолны тосыг био дизель түлш болгох арга эрэлхийлж байна. Тус улс ашигласан хоолны тосыг үндсэндээ хаячихдаг юм. Дээрх гурван компани Энэтхэгийн 100 хот дахь зочид буудал, ресторан, хоолны газар зэрэг цар хүрээ ихтэй үйлчлүүлэгчдийн хаягдал хоолны тосыг ашиглах арга хайж байгааг газрын тосны сайд Дармендра Прадан Шинэ Дели хотноо Дэлхийн био түлшний өдрийг тохиолдуулан мэдэгдэв.

Жижиглэн худалдаачид эхний жилд хаягдал хоолны тосны литр тутамд 51 рупи (0.72 ам.доллар), хоёр дахь жилээс 52.7, гурав дахь жилээс 54.5 рупи төлөх болно. Энэтхэг нь хоолны тосны хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг улсын нэг. Тус улс жил бүр хоолны 27 тэрбум литр тос хэрэглэдэг. Үүнээс 1.4 литрийг нь эргүүлэн цуглуулж 1.1 тэрбум литр био дизель түлш үйлдвэрлэх боломжтой хэмээн Энэтхэгийн газрын тосны яам тооцоолжээ.

Газрын тосны хэрэглээгээр дэлхийд гуравдугаар ордог Энэтхэг хэрэгцээт шатахууныхаа 85 хувийг импортоор хангадаг. Импортын хамаарал нь тус улсад геополитикийн хямрал, худалдааны дайнаас үүдэлтэй үнийн өөрчлөлт, нийлүүлэлтийн бэрхшээл дагуулж байгаа юм. Ерөнхий сайд Нарендра Моди дотоодын үйлдвэрлэлийг өсгөх, бусад эх үүсвэрээс гаралтай шатахууны хэрэглээг дэмжих замаар 2022 он гэхэд импортын шатахууныг 10 хувиар багасгах зорилт тавиад байгаа юм.

Дебжит Чакраборти

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 308 санал өгсөн байна.

Дээшээ