Улаанбаатарт тарваган тахлын сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгджээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-08-13 10:59 GMT+8

Нийслэлийн онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийж байна.

Хугацаагаар эрэмбэлж харах :
11:09 2019-08-13

Энэ жилийн хувьд хачгаар дамжих халдвар багассан ч тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол 14 хувиар нэмэгдэж, нас баралт нэг голомтод хоёр гарсан нь ноцтой байна гэдгийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байна. Улаанбаатарт тарваганы боодог идсэн гэсэн сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдээд байгаа тул анхаарах нь зүйтэй гэдгийг ч сануулж байна. 

Тарваган тахал өвчнөөс сэргийлэх ажлын хүрээнд нийслэл рүү орж ирэх товчоо бүрт хяналтын камер байрлуулжээ. 

 

10:39 2019-08-13

Нийслэлийн онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх талаар авч буй арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллагууд мэдээлэл өгөх юм байна. 

Он гарсаар Нийслэлийн онцгой байдлын газраас энэ сарын 12-ны өдрийн байдлаар ой хээрийн түймрийн 4, обьектын гал түймрийн 2110, аврах ажиллааны 179 нийт 2293 удаагийн дуудлага хүлээн авчээ. Ингэхдээ 900 гаруй иргэний амь насыг аварч, 27 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна. Дулааны удлиралд зургаан дүүрэгтэй хамтран завьт эргүүлийг ажиллуулж байна.

Мөн энэ сарын 15-наас эхлэн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр анхааран ажиллах юм. Тодруулбал, аравдугаар сарын 30-ны өдөр хүртэл "Байгалийн голомтот тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай" захирамжийн дагуу мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах юм байна. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас байгаль орчин болон хориотой ургамал амьтан агнах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр ч хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа талаараа мэдээллээ. Тарваганы нойтон тулам тээвэрлэх зөрчил илэрсээр байгаа бөгөөд 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 310 санал өгсөн байна.

Дээшээ