Дональд Трамп орлогын чадамжгүй хүмүүст виз олгохгүй байх журам баталжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон

2019-08-13 12:25 GMT+8

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өчигдөр цагаачлалын шинэ журам баталжээ. Судлаачдын үзэж буйгаар уг журам тус улсад хууль ёсны дагуу зорчих хүмүүсийн тоог бууруулах төлөвтэй байна.

Шинэ журам аравдугаар сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ. Хэрэв хүсэлт гаргасан иргэд хангалттай орлогын чадамжгүй эсвэл нийгмийн халамжийн ямар нэгэн хөтөлбөрт /хоол хүнс, орон байр, эрүүл мэндийн үйлчилгээ/ хамрагдсан бол АНУ-д түр болон байнга оршин суух зөвшөөрөл авч чадахгүй аж.

Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсон цагаасаа хойш хууль ёсны болон хууль бус цагаачлалын асуудлыг таслан зогсоож, цэгцлэхэд хүчин чармайлт гаргана гэдгээ илэрхийлээд байгаа.

Энэхүү журмыг зарласны дараа АНУ-ын Үндэсний Цагаачлалын Хуулийн төв хэрэгжилтийг зогсоохын тулд шүүхэд хандана гэдгээ мэдэгджээ. Тус төвийн захирал шинэ журмыг гарал угсаа, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл дээр тулгуурласан гэж үзсэн аж. Үүнээс гадна Калифорни болон Нью Йорк мужуудын прокурорууд энэ асуудлаар шүүхэд хандана гэдгээ мэдэгджээ.

АНУ-ын засгийн газар одоогоор 382 мянган цагаачийн статусыг эргэж харна гэж тооцоолж байна. Мөн шинэ журмыг хэрэгжүүлснээр жил бүр 2.47 тэрбум ам.долларыг хэмнэхээр болжээ.

Эх сурвалж: Reuters

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 308 санал өгсөн байна.

Дээшээ