Хонгконгийн удирдагч Кэрри Лам засгийн газрын эсэргүүцэгчдийг хотоо ёроолгүй ангал руу түлхэхгүй байхыг хэвлэлийн хурлын үеэр анхаарууллаа.
Хатагтай Лам Хонгконг маш аюултай нөхцөл байдалд хүрснийг анхааруулаад жагсаалын үеэрх хүчирхийлэл ухарч болохгүй зам руу түлхэж байна гэжээ.
Хонконгт гэмт хэргийн сэжигтнийг Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцэн арван долоо хоногийн турш үймээн самуун үргэлжилж байгаа бөгөөд цаашид намдах шинж харагдахгүй байгаа юм.
Эсэргүүцлийн жагсаал, цуглааны улмаас олон зуун нислэг цуцлагдаад байгаа юм. Мөн жагсаал жуулчид болон оршин суугчдын дунд түгшүүртэй байдал үүсгэж эхэлжээ. Өчигдөр цагдаа нар болон залуучуудын дунд дахин мөргөлдөөн гарсан байна. Энэ үеэр цагдаагийн ажилтнууд тэмцэгчдийг бороохойгоор зодож, тэдний эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэж байгаа нь цахим бичлэгт хадгалагджээ. Мөргөлдөөний улмаас олон хүн гэмтсэн талаар ч мэдээлээд байгаа юм.
Хэдийгээр Хонконгийн засгийн газар гэмт хэрэгтний сэжигтнийг Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг түр хойшлуулаад байгаа ч жагсагчид уг төслийг бүрмөсөн зогсоохыг шаардаж байна. Үүнээс гадна засгийн газрын тэргүүн Керри Ламыг албан тушаалаасаа буухыг шаардаж байгаа талаар мэдээлээд буй.
Хэвлэлийн бага хурал тун таагүй нөхцөл байдалтай өнгөрсөн байна. Тодруулбал түүнийг асуултнаас бултах үед сурвалжлагч асуултаа хэдэнтээ давтан асууж, хариулахыг шаарджээ.
Эх сурвалж: BBC