Монгол хүүхдийн биеийн хэмжээний стандартыг шинэчлэх судалгаа хийжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-08-13 16:30 GMT+8

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл"-ийн хүрээнд “Монгол хүүхдийн биеийн хэмжээ” судалгааны үр дүн, түүнийг цаашид хэрхэн ашиглах талаар танилцууллаа.

ШУТИС-ийн Хувцас судлалын төвийн захирал Д.Ариунболор “Монгол хүүхдийн биеийн хэмжээний стандартыг шинэчлэх шаардлагын улмаас дээрх төслийг хийжээ. Тодруулбал, 1985 онд хийсэн судалгаагаар 1995 онд баталсан стандартыг өнөөдрийг хүртэл мөрдөж байжээ. 1995 оны стандарттай харьцуулахад судалгаанд хүүхдүүдийн  биеийн хэмжээний ялгаатай талууд нь нуруу бөгтөр, мөрний налуу нь өндөр, нам  байх талууд түгээмэл ажиглагдсан.  

Хүүхдийн биеийн хэмжээний стандарт нь ЕБС-ийн сурагчдын дүрэмт хувцас, сургуулийн орчны хэрэглэгдэхүүнүүдэд хэрэглэнэ. Захиалагч тал хүсвэл судалгааныхаа өгөгдлийг улам нарийвчилж гаргах боломжтой” гэв.

Энэ судалгааны эцсийн үр дүнг нь стандарт болгон батлах бөгөөд судалгаанд ШУТИС-ийн хувцас судлалын төвийн эрдэмтэн судлаач нар хамтран ажиллажээ.

Судалгаанд 6 аймаг, нийслэл хотын нийт 9012 сурагчдаас 3 скайнер, биеийн өндрийн 12, уртын 18, бүслүүрийн 18, өргөний 4, нуман 5, хөндлөн голчийн 3, өнцгийн 2, жин 1 нийт 63 төрлийн биеийн хэмжилтийг антропометрийн судалгааны аргаар авсан байна.

Азийн хөгжлийн банкны “ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл”-ийн зохицуулагч Т.Энхжаргал “Өнөөдрийн судалгаа бол оёдлын салбарт хийгдэж байгаа хүүхдийн биеийн хэмжээг тодорхойлох судалгаа. Энэ судалгаагаар нийслэл, орон нутгийн хүүхдүүдийн биеийн харьцаа, мөн хүүхдийн хувцасны стандарт гарч байгаа нь чухал үр дүн нь юм” гэлээ.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 309 санал өгсөн байна.

Дээшээ