“Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл ажил 70 хувьтай байна”

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-08-13 17:25 GMT+8

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр эрчим хүчний салбарын зарим үйлдвэр, компаниудын 2019-2020 оны өвлийн бэлтгэлтэй танилцлаа. Энэ үеэр “Дулааны цахилгаан станц-4”, “Дулааны цахилгаан станц-3”, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн өвлийн бэлтгэл ажил, “Сонгино” дэд станцын барилга угсралтын ажлын явцыг шалгасан юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Эрчим хүчний салбар компаниудын өвлийн бэлтгэл ажил 70 орчим хувьтай байна. Манай жилийн цахилгаан хэрэглээ 60-80 мегаваттаар өсөж байгаа ба нэмээд “Дулааны цахилгаан станц-4”-ийн 1-4-р турбин генераторыг шинэчилж байна. Үүний эхний хоёр генератор энэ ондоо багтаад ашиглалт ороход хэрэглээний эх үүсвэр 46 мегаваттаар өсөх юм” гэв.

2019 оны наймдугаар сарын 10-ний өдрийн байдлаар тухайн ТӨХК-уудын төлөвлөгөөт хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалт, тоног төхөөрөмжийн засварын 1974 ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 хувиар өссөн үзүүлэлт юм.

Уг үйл ажиллагаанд Ерөнхий сайдаас гадна, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй төлөөллүүд оролцов.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 308 санал өгсөн байна.

Дээшээ