Маниша Сингх: Монголын талын санал санаачилгыг дэмжин ажиллана

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-08-14 10:05 GMT+8


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Төрийн Департаментын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан туслах Төрийн нарийн бичгийн дарга Хатагтай Маниша Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав.
Монгол Улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үйл явц, шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад АНУ-ын зүгээс үнэтэй хувь нэмэр оруулсныг Гадаад харилцааны сайд онцлоод, хоёр улсын  харилцаа, худалдаа, эдийн засгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Түүнчлэн, АНУ-ын Конгресс “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг хэлэлцэн батлах нь Монгол Улсын хувьд эдийн засгаа төрөлжүүлэх, экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх, улмаар боловсруулах үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг дурдав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг тунхаглан зарласныг тэмдэглэж,, цаашид АНУ нь манай улсын худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байхын ач холбогдлыг тэмдэглэв.
АНУ-ын Төрийн Департаментийн туслах Төрийн нарийн бичгийн дарга Хатагтай Маниша Сингх хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засгийн асуудлаарх Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын байр суурьтай санал нэг буйгаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монголын талын санал санаачилгыг дэмжин ажиллахаа тэмдэглэв.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 310 санал өгсөн байна.

Дээшээ