ДЦС-4-т 78 сая еврогоор шинэчлэл хийж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-08-14 12:50 GMT+8

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн турбогенератор №1-4-ийг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд Хөгжлийн банкаар дамжуулан 77.5 сая еврогийн зээл авахаар гэрээ байгуулжээ. Зээлийн төлбөрийг тус компани өөрийн санхүүжилтээр төлж байгаа ба гүйцэтгэгч компанид 50 сая еврог нь шилжүүлсэн аж.

Дулааны 4-р цахилгаан станц техникийн шинэчлэлд зориулж авсан 8 төрлийн урт хугацаат зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт жилд 18 тэрбум төгрөг төлж байна.

Станцын удирдлагууд үнсэн сан №8-ийг барихад дэмжлэг үзүүлэх 2РТ буюу дотоод хэрэгцээний бэлтгэл трансформаторыг суурилуулахад шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүсэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ДЦС-4 ТӨХК-ийн удирдлагуудын зүгээс шийдвэрлэж өгөхийг хүссэн асуудлыг судлаад эргээд хариу өгнө” гэв.

Тус компанийн орлого бүрэн төвлөрөхгүй, авлага өсөж байгаагаас өр төлбөр нэмэгдэж байна гэж компанийн удирдлагууд ярив.

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай байна.

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн дарга Ү.Төмөрхуяг “Өвлийн ид ачааллын үед долоон 7 зуух, 7 турбинтэй ажиллахаар төлөвлөж байна. Хэрэглээний өсөлтөөс хамаарч богино хугацаанд 8 зуух, 7 турбинтэй ажиллах боломжтой. Үүний тулд ТА№1-ийн төслийн ажлыг ирэх арван нэгдүгээр сард дуусгаж ашиглалтад оруулах шаардлагатай. Үндсэн тоноглолын засварууд эхнээсээ хийгдэж дууссан. Нүүрсний нөөцийн хувьд өнөөдрийн байдлаар 133663 тонн нөөцтэй, ирэх аравдугаар сарын сүүл гэхэд 213826 тонн нүүрсийг нөөцлөх төлөвлөгөөтэй байна” гэв.

1496 ажилтантай тус үйлдвэр нь 1983 онд ашиглалтад орсон ба өнөөдрийн байдлаар 703 МВт цахилгаан эрчим хүч, 1373 Гкал/ц дулааны эрчим хүчний чадалтайгаар ажиллаж байна. Энэ нь

  • Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 58 хувь
  • Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 55 хувийг хангаж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 265 санал өгсөн байна.

Дээшээ