UFC-д анх удаа Монгол тулаанч хүч үзнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-08-14 14:20 GMT+8

Холимог тулааны хамгийн том холбооны дэвжээнд анх удаагаа Монгол тамирчин тулалдана. Тодруулбал дэлхийн холимог тулааны хамгийн нэр хүндтэй холбоо болох UFC-ын БНХАУ-д болох Шэньжэний тулаанд Монгол тамирчин Данаагийн Батгэрэл тулалдахаар болжээ. Түүний өрсөлдөгчөөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы тулаанч Хэйли Алатэнг байх аж. Хятад тулаанчийн хувьд 1991 онд төрсөн, өдгөө 27 настай юм.

Д.Батгэрэлийн хувьд мэргэжлийн тулаанд бүртгэлтэй 7 тулаанд орж 6 ялж, 1 ялагдсан. Түүний ялсан тулаанчдын дунд өдгөө UFC-д тулалдаж буй Шинэ Зеланд тулаанч Кай Кара-Франц багтана. Харин түүний өрсөлдөгч нь 12-7-1 гэсэн амжилттай боловч сүүлийн хоёр ч тулаанаа БНСУ-ын хамгийн нэр хүндтэй холбоо болох Road FC-д хийж ялсан аж.

Д.Батгэрэлийн хувьд сүүлийн 4 жилийн хугацаанд 2 тулаанд орсон юм. Хамгийн сүүлийн тулаануудаа БНХАУ-ын “Legend FC” холбоонд хийж 3 дараалан ялалт байгуулаад байгаа аж.

Манай тулаанчийн хувьд өдгөө 30 настай бөгөөд гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн шавь юм. Д.Батгэрэлийн тулаан 8-р сарын 31-нд БНХАУ-ын Шэньжэн хотод болно.

Б.Энх-Амгалан

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 308 санал өгсөн байна.

Дээшээ