САГСАН БӨМБӨГ: Омри Касспи нутаг буцлаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-08-14 17:50 GMT+8

Израйлын сагсан бөмбөгч Омри Касспи 10 жилийг NBA-д өнгөрүүлснийхээ дараа төрхөмдөө буцлаа. Тэрбээр Маккаби Тел Авив багтай 3 жилийн гэрээ байгуулсан байна.

Өдгөө 31 настай Касспи замналын эхний гурван жилээ Маккаби багт өнгөрүүлсэн. Энэ хугацаандаа Израйлын супер лигийн аваргаар хоёр удаа тодорсон юм. 2009 оны NBA драфтын 23 дахь сонголтоор Сакремэнто Кингс багт сонгогдсон Израйль эр тус багийн өмсгөлтэйгөөр эхний хоёр улиралдаа Америк тивд эх орноо төлөөлж байлаа. Тэрбээр Кливленд Кавалерс болон Хьюстон Рокетс багуудад хүчин зүтгэж байгаад 2014 онд Сакремэнто Кингс багтаа эргээд ирж байжээ. Үүнийхээ дараа 2017 оноос хойш Нью Орлеанс Пеликанс, Миннесота Тимбервүүлвес, Голден Стэйт Уорриорс, Мемфис Грийзлийс багуудын төлөө талбайд гарч байсан юм.

Тэрбээр нийт 588 тоглолтод оролцохдоо 20.3 минутыг талбайд өнгөрүүлж, 7.9 оноо, 4 самбараас бөмбөг авалт дунджилсан байдаг. Касспи “Ингэж их сэтгэл догдолно чинээ санасангүй. Би өсөж торниж, анх сагсан бөмбөг тоглож сурсан гэртээ эргэж ирэх боллоо. Энд надад ялагч хүн ямар байхыг зааж сургасан” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Б.Энх-Амгалан

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 310 санал өгсөн байна.

Дээшээ