Өмнөговь аймгийн Ханбогд сумын гарааны бизнесийг хөгжүүлж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-08-15 08:05 GMT+8

Өмнөговь аймгийн Ханбогд сумын залуучуудын нийгэмд ээлтэй бизнес эрхлэх чадавхыг нэмэгдүүлэх ээлжит бизнесийн сургалт Хан богд сумын Иргэдийн хөгжлийн төв дээр 8 сарын 06 – 10 өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Өмнөговь аймаг тэр дундаа Ханбогд сумын залуу малчид болон залуучууд бизнес эрхлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэл эрмэлзэл өндөр байдаг боловч энтрепренершип мэдлэг болон санхүүжилтийн асуудлуудаас шалтгаалан хэрэгжүүлж чаддаггүй.

Энэхүү асуудлуудыг шийдэхээр Оюу Толгой ХХК, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан, Хөгжлийн Шийдэл ТББ нар хамтран Өмнөговь аймаг тэр дундаа Ханбогд сумын залуучуудыг нийгэмд ээлтэй бизнес эрхлэх мэдлэг болон сэтгэлгээг хөгжүүлэх, цаашлаад бүс нутагтаа эерэг өөрчлөлт бий болгоход чиглэн Залуучуудын энтрепренершипыг дэмжих төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Залуучуудын гарааны бизнесийг хөгжүүлэхэд чиглэсэн энэхүү төсөл нь хурдасгуур хэлбэрээр явагдаж байгаа бөгөөд үе шаттай бизнесийн сургалтууд, менторшил хөтөлбөр, бизнесийн зөвлөх үйлчилгээ, бизнесийг дэмжигч байгууллагуудтай холбох, санхүүгийн зуучлал, борлуулалтын зуучлал зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн сургалтаар нийгэмд ээлтэй бизнес эрхлэхэд шаардлагатай санхүү, нягтлан бодох бүртгэл, менторшип харилцаа, гарааны бизнес эрхлэгчдийн харилцаа ба хандлага, гарааны бизнесийн менежмент, борлуулалтын холболт сэдвүүдээр 5 өдрийн сургалт зохион байгуулагдлаа.

Энэхүү 5 өдрийн сургалтын үр дүнд Ханбогд сумын залуус өөрсдийн хэрэгжүүлж буй бизнесээ нийгэмд ээлтэй хэлбэрээр эрхлэх арга туршлагатай болохоос гадна ментортой, гарааны бизнесийн санхүү бүртгэлийн зөв системтэй, тогтвортой борлуулалттай, цаашид бизнесээ өргөжүүлэх аргачлалтай болгохоор зорилоо.

Залуучуудын энтрепренершипийг дэмжих төсөл нь Оюу Толгой ХХК, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан, Хөгжлийн Шийдэл ТББ нар хамтран Өмнөговь аймаг тэр дундаа Ханбогд сумын залуучуудыг нийгэмд ээлтэй бизнес эрхлэх мэдлэг болон сэтгэлгээг хөгжүүлэх, цаашлаад бүс нутагтаа эерэг өөрчлөлт бий болгоход чиглэн ажиллахаар залуучуудын энтрепренершипийг дэмжин ажиллаж байна.

Энэхүү залуучуудын энтрепренершипийг дэмжих үйл ажиллагаа нь НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, Монгол улсын Засгийн газар, Өмнөговь аймаг,  Австралийн Элчин сайдын яам болон Оюу Толгой ХХК-аас санхүүждэг Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сантай хамтран хэрэгжүүлж буй “Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих бөгөөд Өмнөговь аймаг болон Ханбогд суманд төвлөрөн хэрэгжих юм.

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 330 санал өгсөн байна.

Дээшээ