“Тэгш эрх, бахархлын өдрүүд” 7 дахь жилдээ болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-08-15 08:20 GMT+8

“ЛГБТ Төв” төрийн бус байгууллагаас "Тэгш эрх, Бахархлын өдрүүд”-ийг энэ жил 7 дах удаагаа Монголд зохион байгуулна.

Тус ТББ нь 2007 онд үүсгэн байгуулагдаж, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллээрээ цөөнх болсон лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс (ЛГБТИ) хүмүүсийн хүний эрхээр мэргэшин ажиллаж буй, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага.

Долоо дахь удаагийн “Тэгш эрх, бахархлын өдрүүд” энэ сарын 24-нд эхэлж, дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Үүнд:

1. 2019 оны 8 сарын 24 13:00 цагт Тэгш эрхийн төлөө алхалт ЛГБТИ хүний тэгш эрхийн төлөө дуу хоолойгоо өргөх чин хүсэлтэй хүнбүхэналхахыгуриалжбайна. Үүнд нас, үндэс, нийгэм эдийн засгийн байдал, хөгжлийн бэрхшээл, хэл, соёл, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа харгалзахгүйгээр хүн бүхэнд нээлттэй

2. 2019 оны 8-р сарын 24-нд 17:00-20:00 цагийн хооронд “Эрхийн төлөө дуу хоолой” нээлтийн концерт. Blue Sky, 3-р давхарт Diamond Ballroom Тэгш эрх, Бахархлын өдрүүдийн нээлт. Энэ жилийн буюу 7 дахь удаагийн “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн нээлтэнд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа үл хамааран хүн бүрийн эрх тэгш байдлын төлөө сэтгэл хөдөлгөм дуу хоолойгоо нэмэрлэхээр олон хамтлаг, дуучид, жүжигчид биечлэн болон видеогоор хүрэлцэн ирэх гэж байна.

3. 2019 оны 8-р сарын 25-нд 16 цагт Күийр Театр МҮЭСТО, бага танхимд ЛГБТИ сэдэвтэй бэсрэг 4 Монгол жүжгийг ЛГБТ Төвийн сайн дурын ажилчид та бүхэнд тайзнаа хүргэх болно.

4. 2019 оны 8-р сарын 28-нд 14 цагт ЭРХИЙН ТӨЛӨӨ УРЛАГ мультимедия үзэсгэлэн MN17 Art Gallery-д. Үзэсгэлэн 9-р сарын 1-г дуустал дэлгэгдэнэ. Жил бүр ЛГБТ Төвөөс уламжлан зохион байгуулдаг Шилдэг бүтээлийн уралдаанаас шалгарсан бүтээлүүд, Монгол дах ЛГБТИ хүний эрхийн хөдөлгөөний түүхэн зургууд, инсталяц зэргийг дэлгэх гэж байна.

5. 2019 оны 8-р сарын 30-нд 13:00 цагт Queer Human Library MN17 галерейд ЛГБТИ хүмүүсийн нээлттэй төлөөллүүд өөрсдийн түүх, амьдралын туршлагаасаа хуваалцахын сацуу оролцогчид чөлөөтэй асуулт асууж, ярилцах орон зай бүхий үйл ажиллагаа.

6. 2019 оны 8-р сарын 31-нд 14:00-19:30 icinema-д "ЦЭНХЭР ТЭНГЭРИЙН ЦААНА" ЛГБТИ кино наадам 7. 2019 оны 9-р сарын 1-нд 13:00-18:30 icinema-д "ЦЭНХЭР ТЭНГЭРИЙН ЦААНА" ЛГБТИК кино наадам Олон Улсын болон Монгол ЛГБТИК сэдэвт бүрэн болон богино хэмжээний киног өргөн дэлгэцнээ хадмал орчуулгатай бөгөөд энэ жилийн анхдугаар уралдаанд ирсэн богино хэмжээний кино уран бүтээлүүдийг хоёр дах өдөр нь олон нийтэд хүргэх болно.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 325 санал өгсөн байна.

Дээшээ