Урд шөнө Английн Челси клуб өнгөрсөн улирлын аваргуудын лигийн аварга, нутаг нэгт Ливерпүүл клубтэй Европын супер цомын төлөө Истанбулд тоглолоо.
Хоёр баг эхнээсээ л ширүүн өрсөлдөж довтолгоо зонхилсон, нээлттэй хөлбөмбөгийг үзүүлсэн. Тоглолтын эхний гоолыг Челсигийн довтлогч Оливье Жирү 36’ дахь минутад оруулж салхи хагалсан. Улмаар эхний үе цэнхрүүдийн давамгайлалд өндөрлөсөн байна.
Тоглолтын хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Ливерпүүлээс Мане 48’ дахь минутад гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн бол үндсэн цагт өөр гоол оролгүй тэнцэж багууд нэмэлт цаг сунгахаар болсон билээ. Нэмэлт цаг эхлээд удаагүй байхад буюу 95’ дахь минутад эхний гоолын эзэн Мане дахин гоолдож улаанууд тэргүүлийг гартаа авсан. Гэхдээ нэмэлт цагийн эхний үе дуусахаас өмнө Челсигийн хагас хамгаалагч Жоржиньо тооны харьцааг дахин тэнцүүлж 2-2 болгов.
Үүнээс хойш дахин гоол оролгүй торгуулийн цохилтоор ялагч тодрохоор болсон юм. Багууд эхний 4, 4 цохилтуудаа алдалгүй оруулаад байх үед Челсигийн довтлогч Абрахамын цохилтыг 32 настай Ливерпүүлын хоёрдугаар хаалгач Адриан хааж багтаа Европын супер цомыг авчирч тоглолтын баатар болсон байна.
Ингэснээр Ливерпүүл клуб аваргуудын лигийн дэлдэн чихт, Европын супер цом хоёрыг энэ жил өргөж 2019 оны Европ тивийн хамгийн шилдэг клуб боллоо.
Л.Тулга