Энэ жил нийслэл хот түүхий нүүрснээс татгалзаж, нийтээрээ сайжруулсан түлш хэрэглэнэ. Дээрх зохицуулалтын үр дүнд Улаанбаатарын гамшиг болсон агаарын бохирдол 40-50 хувиар буурах тооцоог албаныхан гаргасан.
Тиймээс хотын утааны 80 хувийг “үйлдвэрлэдэг” гэр хорооллын айлууд ирэх өвөл сайжруулсан шахмал түлш заавал хэрэглэх ёстой. Нүүрс авах хэмжээний мөнгөөр түлш худалдаад авчих тул энэ ажил нэг их явдал чирэгдэлгүй бүтчихнэ гэж шийдвэр гаргагчид төлөвлөж байгаа. Харин уурын зуухаар халаалтаа шийдсэн аж ахуйн нэгжүүдэд “гэнэтийн” энэ шийдвэр тун хүндээр тусч байна.
Эдгээр байгууллага нүүрсэн галлагаатай бага оврын уурын зуухтай болохын тулд хамгийн багадаа 20 сая төгрөг зарцуулсан байдаг. Байгууламж том, чадал сайтай нь бүр 30, 40 сая гээд явчихна. Гэтэл одоо түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэрийн улмаас зуухаа буулгах, өөр эх үүсвэрээр солих дарамтад өртөж, их хэмжээний мөнгө зарцуулахаар болоод байгаа юм.
Хувийн хэвшлийн төлөөлөл болсон нэгэн залуу яг энэ асуудлаар манай сонины редакцид хандсан юм. Тэрбээр “Манайх үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулаад 10 жил болж байна.
НЭГ АЖ АХУЙН НЭГЖ ХАЛААЛТАА СОЛИХОД ХАМГИЙН БАГАДАА 10 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Ихэнх байгуулагын адил бага оврын уурын зуухаар халаалтаа шийдсэн. Гэтэл энэ жил түүхий нүүрс түлүүлэхгүй байх шийдвэрийн улмаас манайхыг халаалтаа өөр эх үүсвэрээр шийд гэж нийслэлээс сануулсан. Шахмал түлшийг түлье гэвч энэ том талбайг халааж дийлэхгүй. Урсгал зардлаа дөнгөн данган нөхөж, амьдралаа залгуулах гэж яваа бидний хувьд 10, 20 сая төгрөг шууд гаргаад халаалтаа солих ямар ч боломж алга. Ядаж байхад жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээл олдохгүй, бизнес хумигдсан сүүлийн хоёр жилийн хугацаанд манай орлого эрс багассан. Гэвч солихгүй бол хааж боох дээрээ тулах юм гэсэн.
Бид түүхий нүүрс хориглосон шийдвэрийг эсэргүүцээгүй. Хамгийн гол нь урт хугацаанд бэлтгэж, багагүй хөрөнгө мөнгө гаргаж хийх ажлыг гэнэт тулгачихаар бидэнд хэцүү байна. Төр хувийн хэвшлийнхнээ дарамталж дуусахгүй бололтой” хэмээн зовлонгоо тоочиж сууна.
Нийт 2333 зуухны 469-ийг нь элдэв тоног төхөөрөмж шаардлагагүйгээр шууд холбох боломжтой. Харин үлдсэн хэд нь тодорхой ажилбарууд хийх шаардлагатай. Энэ ажлыг хийх нарийвчилсан төсөв гараагүй.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хийсэн судалгаагаар өдгөө хотод бага оврын буюу 15-100 кВт-ын хүчин чадалтай 2333 зуух байгаа аж. Эдгээрээс цахилгаан болон төвлөрсөн дулаанд шууд холбох боломжтой газруудын жагсаалтыг гаргаж, нэмэлт зардалгүйгээр халаалтыг нь шийдэхээр болсон байна. Харин бусад байгууллага нь тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулахаас аргагүйд хүрч байгаа бололтой. Энэ талаар Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Нийт 2333 зуухны 469-ийг нь элдэв тоног төхөөрөмж шаардлагагүйгээр шууд холбох боломжтой. Харин үлдсэн хэд нь тодорхой ажилбарууд хийх шаардлагатай. Энэ ажлыг хийх нарийвчилсан төсөв гараагүй.
Гэхдээ урьдчилсан байдлаар 130 орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Сургууль, цэцэрлэгүүдийг бол тусгай хяналтын дор нүүрс түлэхийг зөвшөөрч байгаа. Харин бага хэрэглээтэй бусад хувийн аж ахуйн нэгжүүдийг нэг бол цахилгаан, эсвэл түлнэ, дулаанд заавал холбох чиглэл өгч байна. Нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглсон шийдвэр 2018 онд гарсан шүү дээ. Жил гаруйн хугацаанд хэвлэл мэдээллээр зөндөө сурталчилсан. Нийтийн эрх ашгийн төлөө л гаргасан шийдвэр. Тиймээс аж ахуйн нэгжүүд ямар нэг аргаар халаалтаа өөр аргаар шийдэх л ёстой” гэв.
Нэг аж ахуйн нэгж халаалтаа солиход хамгийн багадаа 10 сая төгрөг гаргана. Хэрэв томоохон талбайтай байгууллага бол энэ мөнгөн дүн хоёр, гурав дахин үржигдэх нь ойлгомжтой. Гэтэл энэ мөнгийг шууд гаргаад цахилгаан юм уу хийн халаалттай болж чадах байгууллага хэр олон билээ. Хэрэв нүүрсний зуухаа солихгүй бол мэргэжлийн хяналтын байгууллагаас торгоно, үйл ажиллагааг нь зогсооно гэж өнгөрсөн хавраас эхлэн “дарамталсан”. Ийм ацан шалаанд орсон мянга гаруй байгууллага байна гэж тооцохоор ямар олон хүний амьдралд хүндээр тусаж буй нь ойлгогдох байх.
Гэвч нийслэлийн удирдлагууд жилийн өмнө гаргасан шийдвэрээ хувийн байгууллагуудад хүчээр тулгаж, хатуу нударгаар балбахаар зэхэж буй нь энэ. Ингэснээр албан байгууллагууд төрийн шийдвэрийг дагах хэцүү, болих хэцүү тун хүнд байдалд орчихоод байгаа аж. Ядаж таван жилийн өмнөөс анхааруулж сануулсан бол бэлтгэлээ эртнээс базаах байсан гэж тэд учирлаж байлаа. Улс гүрнүүд хэтийн болон ойрын төлөвлөгөөтэй хөдөлдөг дөө, уг нь.
- Хотын төвийн зургаан дүүрэгт таван квтаас 1.4 мвт хүртэл хүчин чадалтай 2740 орчим зуух бий.
- Сургууль, цэцэрлэгүүдийг бол тусгай хяналтын дор нүүрс түлэхийг зөвшөөрч байгаа. Харин бага хэрэглээтэй бусад хувийн аж ахуйн нэгжүүдийг нэг бол цахилгаан, эсвэл дулаанд заавал холбох чиглэл өгч байна.
- 20, 30 сая төгрөг шууд гаргаад цахилгаан юм уу хийн халаалттай болж чадах байгууллага хэр олон билээ.
Албан байгууллагууд халаалтаа солиход хүндрэл учирч байгаа учир хөнгөлөлттэй зээл олгох зэргээр дэмжлэг үзүүлж болох эсэхийг Р.Даваасүрэн мэргэжилтнээс тодруулахад БОАЖЯ-наас асуу гэв. Харин тус яамтай холбогдоход огт өөр тайлбар хэллээ. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга хувийн хэвшлийн байгууллагуудыг халаалтаа заавал энэ жил соль гэж дарамтлахгүй, асуудлыг уян хатан аргаар шийдэхийг хичээж байгааг дуулгав.
Тэрбээр “Хотын төвийн зургаан дүүрэгт таван кВт-аас 1.4 мвт хүртэл хүчин чадалтай 2740 орчим зуух бий. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, шорон, цэргийн ангиас гадна хувийн хэвшлийн объектууд хүртэл байгаа. Мэдээж бүгдийг нь энэ жил амжиж шинэчилнэ гэдэг боломжгүй зүйл. Ядаж л зууханд тавигдах стандарт гэж алга. Манайхан энд тэндээс янз бүрийн зуух оруулж ирж байна. Өөрсдөө ч төрөл бүрээр нь үйлдвэрлэлээ. Тиймээс эхний ээлжинд зуухны стандартаа батлуулах ёстой юм. Үүний дараа нүүрсэн галлагаатай зуухуудыг шинэчлэх ажлыг шат дараатай хийх болно. Энэ ажил магадгүй 5-10 жил үргэлжлэх байх.
Ийнхүү агаарын бохирдлыг бууруулна гэсэн ижил чиглэлээр ажиллаж буй хоёр төрийн байгууллагын байр суурь, тайлбар эрс зөрөөд явчихлаа.
Хувийн хэвшлийн байгууллагуудыг энэ жилдээ багтааж зуухаа заавал шинэчил гэж шахаж болохгүй. Угаасаа эрх зүйн үндэс ч байхгүй. Хотын захиргаанд яагаад тийм яриа гарсныг мэдэхгүй юм. Тиймээс эхний ээлжинд яндандаа заавал шүүлтүүр тавих шаардлага тавьж байгаа. Мэдээж төрийн өмчийн байгууллагын шүүлтүүр тавих зардлыг улсаас гаргана. Харин хувийн хэвшлийн тухайд ногоон сангаас хөнгөлттэй зээл олгох зэргээр аль болох хүндрэл учруулалгүйгээр шийдэх гээд ярилцаж байна. Шүүлтүүр суурилуулах тул өвөл хар утаа ялгаруулдаг том зуухнууд байхгүй болно” гэсэн юм.
Ийнхүү агаарын бохирдлыг бууруулна гэсэн ижил чиглэлээр ажиллаж буй хоёр төрийн байгууллагын байр суурь, тайлбар эрс зөрөөд явчихлаа. Нийслэлээс өгсөн тайлбараар бол уурын зуухаа шинэчлээгүй бүх байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийг нь шууд цуцлах юм байна гэж ойлгогдлоо. Харин БОАЖЯ-ны тайлбараас харахад төр энэ асуудалд илүү уян хатан хандаж, хувийн хэвшлийнхэнд дарамт багатайгаар шийдэхийг хичээж буй аж.
Харин төрийн байгууллагуудын зөрүүтэй тайлбарын дунд хувийн хэвшлийнхэн яахаа мэдэхгүй хотын захиргаа, Нийслэлийн Мэргэжлийн хяналтынхнаас дальдирч сууна. Мэдээж хүн ардын эрүүл мэндэд заналхийлсэн хотын хорт утааг бууруулах зөв зүйтэй санаачилгыг хүн бүр дуу нэгтэй дэмжиж буй. Тиймдээ ч түүхий нүүрсийг шахмал түлшээр солих ажлыг олон нийт дэмжиж, бүгд хувь нэмрээ оруулахыг хичээж байгаа. Гэхдээ төрийн ажлыг явуулж байна гээд хувийн хэвшлийнхнээ гэнэтийн тулган шаардлагаар дарамталж, бизнес, үйл ажиллагааг нь боомилж боломгүй санагдана.
Байгууллага бүр хэдэн арван сая төгрөгийг шууд гаргаад халаалтаа солих боломжгүйг бодолцон үзэж, бодлого шийдвэртээ эрүүл ухаанаар, илүү уян хатан хандах хэрэгтэй санагдана. Үгүй бол мянга гаруй байгууллагын үйл ажиллагаа доголдож, зарим нь үүд хаалгаа барихдаа тулах гээд байна. Үүний цаана тэдний гэр бүл, ажилчид гээд олон хүний эрх ашиг, амьдрал бийг бодолцож үзэх нь зүйн хэрэг. Хүйтний ам наашилж буй цаг дор боомилогдсон байгууллагуудаа муйхраар дарамтлах бус зөв шийдвэр гаргана буй за.