Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор захирамжийг гаргасан.
Судалгаагаар дахин 198 байршилд зөрчлийг илрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 52 байршилд газар чөлөөлөлт хийжээ
Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд авто замын орц гарц, явган хүний зам талбай, нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр зөөврийн байгууламж байрлуулсан, зуслангийн бүсэд гудамж зам хаасан, эзэмшил ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашаа, барилга байгууламж барьсан зэрэг зөрчлийг 90 байршилд илрүүлж 140 обьектыг чөлөөлөх ажил хийжээ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Д.Нямдаваа хэлэхдээ “Хорооллын дундах авто замын 26 байршилд орц гарц нээгдсэн.
Нийтийн эзэмшлийн 12 байршилд 2890м.кв талбай нэмэгдсэн. Явган хүний зам хаагдсан 45 байршилд 3883 м.кв талбайг чөлөөлөн тохижилт хийж газар ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авч байна. Чингэлтэй дүүрэгт 1, Баянгол дүүрэгт 12, Баянзүрх дүүрэгт 7, Сонгинохайрхан дүүрэгт 11, Сүхбаатар дүүрэгт 13, Хан-Уул 9 байршилд газар чөлөөлөх ажил хийсэн.
Уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2019 оны долоодугаар сарын А/688 дугаар захирамжаар төвийн зургаан дүүргийн хэмжээнд суурин судалгаа хийж, нийт 198 байршилд зөрчлийг илрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 52 байршилд газар чөлөөлөлт хийгээд байна.