Чөлөөт агент байсан хүчний довтлогч Патрик Паттерсон ЛА Клипперстэй нэг жилийн $2.3 саяын гэрээг үзэглэжээ. Паттерсон хуучин баг болох Оклахома Сити Тандер багтай байсан сүүлийн жилийн гэрээгээ цуцалж чөлөөт агент болсон бол ийнхүү өөрөө тоглох багаа сонгосон нь Клипперс байлаа.
Клипперс энэ зун довтлогчдын шилдэг хослолыг бүрдүүлээд байгаа ба Кавай Леонард, Пол Жорж нарын араас сэлгээнээс ахмад тоглогчийн үүргийг гүйцэтгэж аваргын дайралт хийх боломжтой боллоо.
Паттерсоны хувьд ОКС-д хоёр улирал тоглохдоо 10 минутыг л дунджилсан юм. Тэрээр сүүлийн гурван улирал долоон оноо, дөрвөн самбар дунджилсан байна.
Л.Тулга