Талбайн тэннисний Цинциннати мастерс тэмцээн АНУ-ын Охайо мужийн Мэйсон хотол үргэлжилсээр байна. Анх 1899 онд зохион байгуулагдаж байсан түүхтэй тус тэмцээнд Швейцарийн нэрт тэннисчин Рожер Федерер өөрийн нэрийг дархлан үлдээсэн байдаг. Тэрээр нийт 8 удаа финалд шалгарч өрсөлдсөн байдгаас 7 удаад нь түрүүлж, түүхэн дээд амжилтыг эзэмшиж чадсан юм. Харин энэ жилийн хувьд түүний дээд амжилтаа ахиулах боломжоо алджээ.
Тэмцээний 3-р шатны тоглолтууд өнөөдөр үргэлжилсэн бөгөөд чансааны 2т бичигдсэн Р.Федерер ОХУ-ын тамирчин Андрей Рублёвтой таарч тоглосон байна. Уг тоглолтод Оросын залуу тамирчин бүх талаар илүү байсан бөгөөд өрсөлдөгчөө 6-3,6-4 харьцаатай буулган авснаар шилдэг наймд өрсөлдөх эрхтэй болсон байна.
Орос залуу энэ шатанд нутаг нэгт тамирчин Данил Медведевтэй тоглох аж. Хамгийн сонирхолтой нь энэ жилийн тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд өндөр чансаатай тамирчид тун тааруу үзүүлэлттэй тоглож байна. Чансааны эхний наймд бичигдсэн тэннисчдийн долоо нь ийнхүү 3-р шатнаас цааш шалгарч чадсангүй.
Р.Федерер энэхүү тэмцээнд анх 2005 онд түрүүлж байсан бөгөөд үүнээс хойш 10 жилийн хугацаанд 7 удаа аваргын цомыг өргөж чадсан юм. Өнгөрсөн жил Сербийн Новак Жоковичтой финалд шалгарч ялагдал хүлээж байсан юм.
Г.Баярмөнх