Испанийн Ла Лигийн 2019-20 оны шинэ улирал өнөө шөнө “Атлетик Бильбао” – “Барселона” багуудын тоглолтоор эхэлнэ. Ла Лиг болон Испанийн хөлбөмбөгийн холбооны удирдлагууд шинэ улирлын өмнө хуваарийн асуудлаар хоорондоо маргаж, улмаар Спортын Арбитын шүүхийн хаалга хүртэл татсан. Учир нь Ла Лигийн зүгээс тоглолтуудыг амралтын өдрүүдээс гадна Даваа, Баасан гарагуудад зохион байгуулах хүсэлтэй байсан ч Испанийн хөлбөмбөгийн холбоо санал нийлээгүй.
Улмаар Спортын Арбитрын шүүхээс Даваа гарагт тоглолт явуулахгүй байх шийдвэр гарсан билээ. Харин Баасан гарагт тоглолт зохион байгуулах шийдвэрийг хэвээр үлдээжээ. Үүний дагуу шинэ улирлын эхний тоглолт хуваарийн дагуу өнөө шөнө эхэлнэ. Гэвч өнгөрсөн улирлын аварга “Барселона” клубын ахлагч Лионель Месси хөлийн булчингийн бэртлийн улмаас тус тоглолтыг өнжихөөр болсон байна. Каталоны багийн ахлах дасгалжуулагч Эрнесто Валверде өнөөдрийн тоглолтод оролцох бүрэлдэхүүнээ аль хэдийн зарласан бөгөөд Мессигээс гадна Артур, Видаль нар оролцохгүй аж.
“Барселона”, “Атлетик Бильбао” багууд өнгөрсөн улиралд 2 удаа учраа тааран тоглоход аль аль нь тэнцээгээр өндөрлөжээ. Үүнээс харахад “Барселона”-д амаргүй тоглолт байх нь мэдээж. Ла Лигийн 26 удаагийн аваргууд зуны наймааны цонхоор идэвхтэй ажилласан бөгөөд Френки де Йонг, Антуан Гризманн, Жуниор Фирпо, Нету нарыг 240 сая еврогоор авсан. Мөн Бразил довтлогч Неймарыг буцааж авах талаар Францын “ПСЖ”-тэй ярилцаж байгаа юм.
Ла Лигийн эхний тойргийн хуваарь:
08.16 Атлетик – Барселона
08.17 Сельта – Реал Мадрид
08.17 Валенсиа – Реал Сосьедад
08.17 Мальорка – Эйбар
08.17 Вильярреал – Гранада
08.17 Леганес – Осасуна
08.18 Алавес – Леванте
08.18 Эспаньол – Севилья
08.18 Бетис – Вальядолид
08.18 Атлетико Мадрид – Хетафе
А.Одбаяр