Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн бүлгийн жилийн уулзалт наймдугаар сарын 18-23-ны өдрүүдэд Австрали улсын Камбера хотод болох бөгөөд тус хурлаар Монгол Улсын Харилцан үнэлгээний тайланг хэлэлцэнэ.
ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэх, хэрэгжилтийг хангах чиглэлээр арга хэмжээ авч ажиллах үүрэг хүлээгээд байсан
Өнгөрсөн хугацаанд APG-ээс Монгол Улсыг саарал жагсаалтад орох эрсдэлтэй гэж үзэн “Эрчимтэй хяналт”-д оруулаад байсан. Энэ хугацаанд Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн орчноо ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэх, хэрэгжилтийг хангах чиглэлээр арга хэмжээ авч ажиллах үүрэг хүлээгээд байсан юм.
Үүний дагуу өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд УИХ-аас Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Мөн Санхүүгийн мэдээллийн албаны дэргэд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Хамтын ажиллагааны зөвлөл, Ерөнхий сайдын дэргэд Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулагдан ажиллаж байна.
ФАТФ-ын зөвлөмжийн тухайд хууль эрх зүйн орчноо бүрдүүлэхээс гадна хуулийн хэрэгжилтийг шаарддаг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад мөнгө угаах зүйлчлэлтэйгээр нэг ч гэмт хэрэг шүүхээр шийдэгдээгүй байсан нь олон улсын байгууллагын эргэлзээг төрүүлж байсан. Тэгвэл сүүлийн нэг жил орчмын хугацаанд хууль, шүүхийн байгууллагын зүгээс мөнгө угаах зүйлчлэлтэй 14 хэрэг шүүхийн анхан шатны босгыг давсан байна. Суурь хэрэг нь арай өөр зүйлчлэлтэй ч давхар мөнгө угаасан гэх хэргүүдэд ийнхүү зохих ял, шийтгэлийг нь оногдуулжээ.
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх гэдэг нь зөвхөн аль нэг байгууллагын дангаар хийх ажил биш. УИХ, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Тагнуул, хууль, шүүхийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд гээд бүгд хамтран ажиллаж байж, сая үр дүнд хүрэх учиртай. Монголбанк болон түүний дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны зүгээс үүн дээр ихээхэн хүчин чармайлт гарган банкны салбараас гадна банкнаас бусад салбар, цаашлаад хууль хяналтын байгууллагуудад дэмжлэг үзүүлж ажилласан болохыг мэдээлсэн. Энэ утгаараа Мөнгө угаахтай тэмцэх, олон улсын стандартыг мөрдөх талаар хийсэн ажил их байгаа ч APG, цаашлаад ФАТФ-ын хурлаар Монголын үнэлгээг шийдвэрлэнэ.
Хүнд нөхцөл байдлаас гарч, хар жагсаалт руу оролгүйгээр, саарал жагсаалтад орохгүйн тулд богино хугацаанд хэрэгжүүлэх эрчимтэй хяналтын үүрэг даалгавар авч, түүнийгээ 2017, 2018 онуудад шат дараатайгаар биелүүлэв
Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр сүүлийн үед үнэлгээг хойш татах эрсдэлийг Монголчууд бид өөрсдөө бий болгосоор байна. Тухайлбал, сүүлийн нэг жил орчмын хугацаанд монголчууд хямралаас гарлаа гэсэн шиг гадаадын хөрөнгө оруулалтаа үзэн ядаад, хөөж гаргах маягийн асуудлыг яриад эхэлчихсэн. Оюутолгойн гэрээг цуцална, авлигажсан гэрээ гэх зэргээр улстөрчид мэдэгдэл хийж буй. Хэрвээ үнэхээр Оюутолгойн гэрээг цуцлахад хүрвэл манай улс хөрөнгө оруулагчдыг үргээхээс гадна бүхэл бүтэн Засгийн газрын түвшиндээ авлига авч, мөнгө угаадаг гэдгээ зарласнаас өөрцгүй. Ийм нөхцөлд ФАТФ-ын зүгээс манай улсыг саарал бус шууд хар жагсаалт руу ч оруулах эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй.
Монгол Улс өмнө нь 2013 онд саарал жагсаалтад ороод, 2014 онд гарч байсан. Тухайн үед Монгол Улсын санхүүгийн систем харьцангуй бага байсан учраас олон нийтэд мэдэгдээгүй өнгөрсөн гэдэг. Харин одоо саарал жагсаалт руу орвол Монголын нөхцөл байдал үнэхээр хүндэрнэ гэдгийг албаныхан хэлж байгаа. Нөгөөтээгүүр 2016 онд Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль, татварын өршөөлийн хууль батлагдаж, хэрэгжсэнтэй холбоотойгоор олон улсын байгууллагаас Монголыг шууд хар жагсаалт руу оруулах нөхцөл байдал бий болсон гэдэг. Хүнд нөхцөл байдлаас гарч, хар жагсаалт руу оролгүйгээр, саарал жагсаалтад орохгүйн тулд богино хугацаанд хэрэгжүүлэх эрчимтэй хяналтын үүрэг даалгавар авч, түүнийгээ 2017, 2018 онуудад шат дараатайгаар биелүүлэв.
Улмаар үр дүнгийн тайлангаа 2019 оны нэгдүгээр сард ФАТФ руу илгээсэн. Мөн дагалдах тайлангаа одоо APG-ийн хурал дээр хамгаалах гэж байна. Монгол Улсын төлөөлөгчдийн хувьд өмнөх хурлаар хангалтгүй үнэлгээ авсан 20 үнэлгээнээс энэ удаад 14-ийг нь сайжруулж, үнэлгээгээ ахиулах боломжтой гэж үзэж байгаа. Мөн өмнөх хурлаар огт хангалтгүй үнэлгээ аваад байсан 5 чиглэлийн үнэлгээг бүрэн биелүүлсэн. Одоо бол манай улсын хувьд ФАТФ-ын 40 зөвлөмжөөс “огт хэрэгжилтгүй” гэх зөвлөмж байхгүй. Дутуу хэрэгжилттэй, ахиулах шаардлагатай гэх зэрэг тодорхой асуудлууд бий ч энэ удаад APG-ийн зүгээс манай улсын хүчин чармайлтыг үнэлж, “Эрчимтэй хяналт”-аас гаргана гэх хүлээлттэй байна.
Хэрвээ Монгол Улс APG-ийн хурлаар тайлангаа амжилттай хамгаалж чадвал ФАТФ-ын “Эрчимтэй хяналт”-аас гарч, “Саарал жагсаалт”-д орох эрсдэлээс холдох боломжтой юм. Өөрөөр хэлбэл бидэнд нэгэнт хийсэн ажлаа тайлбарлах л ажил үлдлээ.