Дуучин Gee, Наки нар хамтран “Happy Аав” дууг сарын өмнө сонсогчдодоо хүргэсэн билээ. Энэ дуунд аавууд алдах эрхгүй тул зам тээврийн хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж, аюул осолгүйгээр автомашин хэрэглэхийг зөвлөжээ. Мөн энэ уран бүтээлээр дамжуулан нийгэмд эерэг хандлага түгээхийг хүссэн юм.
“Happy Аав” дууны уран бүтээлчдээс сэтгэгдлийг нь сонслоо.
ЖОЛОО БАРИХ НЬ ХАРИУЦЛАГА БОЛОХООС БИШ ОНГИРЧ, ХӨӨРЧ ЯВАХЫН НЭР БИШ
Рэппэр Gee “Happy Аав дууны нийгэмд хүргэх санаа нь энгийнээр авто замын ослыг бууруулах юм. Анх би энэ дууг дуулах биш дууны продюсерээр ажиллах санал авсан. Зам тээврийн осол гаргаж байгаа хүмүүсийн хүйс, насжилт зэргийг судалгаанаас харахад миний дууг сонсдог хүмүүсийн дийлэнх хувь нь байх магадлалтай байсан.
Зам тээврийн осол их гарч байна. Үүнийг багасгая гээд дуулаад байвал модон. Арай өөр гэгээлэг, аз жаргалтай байдлаар аливаа осол байхгүй бол амьдрал аз жаргалтай үргэлжилнэ шүү гэдэг утгыг харуулахыг хичээсэн. Судалгаагаар нийт осол гаргаж байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь эрэгтэйчүүд байсан учраас “аав” гэсэн санааг оруулж өгсөн.
Би хувьдаа хариуцлагатай жолооч байхыг хичээдэг. Замын хөдөлгөөнд соёлтой оролцъё, бие биедээ тус дэм больё, урам өгье гэсэн зорилгоор энэ клипийг бүтээсэн.
Сайн яваад ирсэн үү гэж асуудгаас хурдан яваад ирсэн үү гэж хэн ч асуудаггүй. Тийм болохоор бүгдээрээ замын хөдөлгөөнд болгоомжтой хандацгаая. Техник гэдэг бол тоглоом биш. Эргээд ард нь хариуцлага яригдаж байдаг. Өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө гээд бүх зүйл бидний жолооны ард байх хэсэг хугацаанаас хамаардаг юм шүү. Жолоо барих нь хариуцлага болохоос биш онгирч, хөөрч явахын нэр биш. Бүгдээрээ замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай, соёлтой байя гэж уриалмаар байна” гэв.
ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ХЭЗЭЭ Ч ХУРД ХЭТРҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Дуучин Наки "Энэ дуу бол амьдралаа жолоодон явж байгаа аавын тухай дуу. Анх амьдралын төлөө хариуцлагатай, зорилготойгоор тэмцэж яваа аав нарын тухай дуу хиймээр байна гэсэн санал ирсэн. Аав хүний хувьд саналыг нээлттэй хүлээж авсан. Рэппэр Gee-тэй хамтарч байгаа учраас дууны жанрын хувьд өөр байсан. Happy Аав дуу цаг үеэ олж гарсан юм болов уу гэж бодож байна. Нийгмийн хэрэгцээ шаардлага ч байсан.
Би машин барьж байхдаа хүүхдүүддээ бүс зүүлгэж, аюулгүй байдлыг нь хангахыг хичээдэг. Хариуцлагатай аав байхыг хичээдэг. Клипний дүрийн хувьд миний бодож байсан шиг дүр биш л дээ. Машин барьж байхдаа гар утсаар ярьж байгаа жолооч хүний дүр байсан. Зохиолын дагуу тоглох гэж хичээсэн. Миний амьдралын хэв маяг биш байсан болохоор жаахан өөр, хөндий санагдаж байсан.
Жолооч хүний нийгэмдээ хөрөнгө оруулалт хийж чадах энгийн зүйл бол замын хөдөлгөөнд соёлтой оролцох юм. Ингэхдээ зорчигчдын бүсийг заавал зүүлгэж, хурдаа тохируулах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар хэзээ ч хурд хэтрүүлж болохгүй. Үүнээс гадна зам тавьж өгөх гэдэг том соёл байна. Соёл нийгэмд асар үнэтэй хувь нэмэр оруулдаг. Тийм ч учраас хүмүүсийг замын хөдөлгөөнд оролцохдоо соёлтой байхыг уриалж байна. Би энэ дуунаас гадна өөрийн уран бүтээлүүдээрээ зөв, эерэг байдлыг илэрхийлэхийг хичээдэг. Энэ клипийг үзээд бүх насны хүмүүс урам авч байгаа гэж найдаж байна" гэлээ.
Японы ЖАЙКА олон улсын байгууллагын санаачилгаар зам тээврийн ослыг бууруулах төсөл хэрэгжиж байна. Энэ хүрээнд залуусын хамгийн их сонсох дуртай хоёр дуучныг сонгон, дээрх дууг бүтээжээ.