Афганистаны нийслэл Кабул хот дахь хуримын танхимд дэлбэрэлт болж 63 хүн амь үрэгдэн, 180 гаруй хүн шархаджээ. Гэрчүүдийн мэдүүлж буйгаар амиа золиослогч этгээд тэсрэх бодис дэлбэлсэн гэнэ.
Дэлбэрэлт орон нутгийн цагаар 22:40-д болсон ба хотын баруун хэсгийн Шиа Мусульман шашинтнууд ихээр амьдардаг газарт болжээ. "Талибан"-чууд халдлагыг хийгээгүй хэмээн үгүйсгэсэн ба ямар нэг бүлгэм дэлбэрэлтийг зохион байгуулсан тухай мэдээлэл одоогоор алга байна.
"Талибан" болон "Исламын улс" бүлгэмүүд нь Сунни Мусульман шашинтай бөгөөд өмнө Шиа Мусульман шашинтнууд руу удаа дараа довтолж байсан юм.
Энэхүү дэлбэрэлтээс 10 хоногийн өмнө Хабул хотын цагдаагийн газарт дэлбэрэлт болж 14 хүн амь үрэгдэн, 150 гаруй хүн шархдаад байв. Тухайн халдлагыг Талибанчууд үйлдсэн юм. Харин өнгөрсөн Баасан гарагт Талибаны удирдагч Хибатулла Ахундзадагийн ах Пакистаны Кветта хотын ойролцоох сүмд дэлбэрэлтэд өртөн амь үрэгджээ.
Эх сурвалж:BBC