Хонконгчууд Бээжингийн анхааруулгаас үл шалтгаалан өнгөрсөн амралтын өдрүүдээр дахин эсэргүүцлийн жагсаал хийлээ.
Жагсаал 10 дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд энэ удаагийнх харьцангуй тайван болжээ. Зохион байгуулагчдын мэдээлснээр 1.7 сая хүн эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон байна.
Хонконгийн засгийн газар гэмт хэрэгтнийг Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг түр хэлэлцэхээ зогсоосноос хойш иргэдийн тэмцэл үргэлжилсээр байна.
Хятадын эрх баригчид жагсагчдын явуулж буй үйл ажиллагааг террористуудтай адилтгаад Хонконгтой хиллэдэг Шэньжэнь-ий ойролцоо цэргийн хүчээ байрлуулсан юм. Хэрэв Хонконгийн засгийн газар нөхцөл байдлыг хяналтдаа оруулж чадахгүй бол Бээжингийн зүгээс энэ бүхнийг “хараад сууж чадахгүй” хэмээн анхааруулжээ.
Жагсагчдын нэг Вон “Бид хоёр сарын турш тэмцэж байгаа боловч өнөөг хүртэл засгийн газар ямар ч хариу өгсөнгүй. Тиймээс бид дахин дахин жагссаар байх болно” гэж BBC агентлагт ярьжээ.
Хэдийгээр жагсаал тайван замаар явагдсан хэдий ч идэвхтнүүд хотын үйл ажиллагаанд ихээхэн саад учруулсан аж.