Өнгөрсөн Бямба гарагт Афганистаны нийслэл Кабул хотод хуримын үеэр дэлбэрэлт болж 63 хүн амь үрэгдэн, 180 гаруй хүн шархадсан. Тэгвэл тус халдлагыг "Исламын улс" бүлгэм хийсэн гэдгээ хүлээжээ.
Амь үрэгдэгсдийн гэр бүл оршуулгын ёслол үйлдэж байна. Энэ үед дэлбэрэлтээс амьд үлдсэн Мохаммед Аслим цус болсон хувцастайгаа зогсож байгаа харагдана. Тэр болон түүний найз аль хэдийн ойр дотны 16 хүнийг оршуулжээ. Тэр дунд 7 бас 14 настай хүү бий. Нэгийнх нь царай дэлбэрэлтийн улмаас танигдахаа больсон байна.
Халдлага хийсэн "Исламын улс" бүлгэм Сунни мусульман шашинтай (Суннитууд) бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа Шиа мусульман шашинтнууд (Шийтүүд) руу довтлож байжээ. Харин 1200 гаруй хүн уригдсан хуримд Шийтүүдээс гадна Суннитууд байсан хэмээн хуримд оролцогсод ярьсан байна.
Эх сурвалж: APnews