Төрөлт, төрөх явцын тухайн сонирхолтой 9 баримт
1. Хамгийн хурдан төрөх явц
Австрали эх Мэри Горгенс ердөө 2 минутад төрж байжээ. Түүнийг “Хурдан төрөлтийн хатан хаан” хэмээн хочилдог байна. Учир нь тэрээр 5 хүүхдийнхээ гурвыг нь 15 минутад төрүүлсэн аж.
2. Хамгийн удаан төрөх явц
2012 онд Польш эх Жоанна Криштонек гурван ихэр хүүхэд тээж байсан юм. Гэвч жирэмсний 5 дахь сард нэг нь дутуу төрж нас барсан байна. Энэ үед түүний төрөх явц албан ёсоор эхэлсэн хэмээн үздэг бөгөөд тэрээр үлдсэн хоёр ихрээ төрүүлэх хүртэл 75 хоногийн турш эмнэлгийн орон дээр умайн хүзүүний даралт бууруулагч зүүн хэвтсэн аж. Түүний ихэр хүүхдүүд болох Ига, Игнаги нар 32 долоо хоногтойдоо эсэн мэнд төрсөн юм.
3. Төрөх явцын дундаж хугацаа
Анх удаа төрж буй эхчүүдийн төрөх явц дунджаар 6 цаг байдаг бол өмнө нь төрж байсан эхчүүдийн төрөх явц 1-2 цаг үргэлжилдэг аж.
4. Анхны амжилттай хийсвэр төрөлт
Анхны амжилттай хийсвэр төрөлт буюу Кесар хагалгааг 1500 онд хийж байжээ. Энэ нь тухайн үедээ азтай гэж хэлэхээр тохиолдол юм. Учир нь тухайн үед ийм хагалгааг хийх үед эх нь өвдөлтөө дийлэлгүй өнгөрдөг байжээ.
5. Хүүхэд төрөх үед эхийн өвдөлтийг намдаах нь хориотой байв
1853 онд Викториа хатан найм дахь хүүхдээ төрүүлж байх үедээ хлороформоор амьсгалж өвдөлтийг намдааж байсан юм. Түүнээс өмнө төрөх үеийн өвдөлтийг намдаах нь хориотой байжээ.
6. Төрөх үеийн өвдөлтийг намдаахын тулд героин хэрэглэдэг байжээ
19-р зууны сүүлчээр эхийн төрөх үеийн өвдөлтийг намдаах янз бүрийн зүйлс хэрэглэж эхэлжээ. Гэхдээ Америкт хамгийн түгээмэл нь төрж буй эхэд героин өгдөг байсан аж
7. Жирэмсэн гэдгээ мэдээд гэрээслэл бичдэг байв
Сэргэн мандалтын үед эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх үедээ эндэх нь элбэг байсан тул жирэмсэн гэдгээ мэдээд гэрээслэл бичдэг байжээ.
8. Анхны усанд төрөлт
Эртний Египетийн фараонууд гүехэн усанд төрдөг байсан гэж ярьдаг ч хамгийн анхны албан ёсоор бүртгэгдсэн усан дахь төрөлт 1805 онд Францад болжээ.
9. Зарим хүүхэд ихэстэйгээ төрдөг
Үүнийг "en caul births" хэмээн нэрлэдэг бөгөөд хүүхэд ихэстэйгээ төрөх нь тийм ч элбэг биш байдаг аж.
Эх сурвалж: Buzzfeed.com