Хонконгт болж буй эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан Их Британи, Франц, АНУ, Канад, Австралид хүмүүс цуглан эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ.
Одоогоор Ванкувер, Торонто, Лондон хотод Бээжингийн эсрэг хөдөлгөөнийг өрнүүлж байна. Өчигдөр гэхэд л Австралийн Сидней хотын “Belmore” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон зуун хүн жагсжээ. Энэ бүхний эсрэг Хятадын засгийн газрыг дэмжигчид ч мөн адил эсэргүүцлээ илэрхийлж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр олон мянган Хонконгчууд Хятадын төв засгийн газрын анхааруулгыг үл тоон дахин эсэргүүцлийн жагсаал хийсэн юм.