Уилсоныхныг харахад өртний шоронд суух үйлтэй хүмүүс гэж санаанд багтамгүй. Жон транскрипц буюу аудио, видео бичлэгээс хүмүүсийн яриаг буулган хөрвүүлэх онлайн бизнес эрхэлдэг компанид менежер ажилтай. Эхнэр Вики нь хагас дамжуулагчийн компанийн дижитал маркетер. Техасын Остинд амьдардаг, 37 настай. Эхнэр нөхөр хоёр жилдээ нийлээд 150 мянга гаруй ам.долларын орлого олдог хүмүүс. Гэхдээ энэ айл оюутны сургалтын болон Викигийн хоёр ч мастерын зэрэг хамгаалахад авсан зээлийн нийт 260 мянган ам.долларын өртэй. Сар тутмын 1,300 ам.долларын тогтмол төлбөрийг төлөөд үлдэгдэл гэх юмгүй.
Байдал жилийн өмнөх үетэй адил, бахь байдгаараа. Учир нь Викигийн орлого зээлийн хүүгээ төлөхөд хүрдэггүй. Боловсрол эзэмшиж албан тушаалын шатаар яаж ч ахиад Уилсоныхон боловсролын байгууллагуудад төлөх өрөө төлж дийлэхгүй байгаа юм.
АНУ-д нийтлэг, оюутны 30 мянган ам.долларын зээлийг төгсөгч жилдээ дөнгөж 300-хан ам.доллараар барагдуулж буй хэрэг юм.
Орон сууц худалдаж авах, гурван настай хүүгийнхээ ирээдүйн боловсролд зориулж мөнгө хураахыг хэдийн мартсан. “Ийм юм бодож ч зүрхэлдэггүй” хэмээн Жон ярьж байна. Америкийн насанд хүрсэн залуу үеийнхэн оюутны зээлээ төлөх хугацаа сунаж гүйцсэн нь хэнд ч нууц биш. Гэхдээ өрнөөсөө салах явц арай дэндүү удаан, зарим нь үхэн үхтлээ өртэй хэвээр явах үйлтэйг цөөнх нь гадарладаг.
АНУ-ын оюутны зээл авагчдыг бүлэглэн авч үзэх юм бол жилдээ холбооны өрийн ердөө нэг хувийг л барагдуулж байгааг Bloomberg Businessweek-ийн шинэ анализ-шинжилгээний баргар тооцоо харуулж байна. Өөрөөр тайлбарлавал АНУ-д нийтлэг, оюутны 30 мянган ам.долларын зээлийг төгсөгч жилдээ дөнгөж 300-хан ам.доллараар барагдуулж буй хэрэг юм. Ийм нөхцөлд Засгийн газарт өрөө эргүүлэн төлөх хугацаа санаанд багтамгүй буюу бүтэн нэг зуун болж таарна.
Олон зээлдэгч, ялангуяа цалин нь өсөж буй хүмүүс өрөө шуурхай барагдуулдаг нь мэдээж. Нөгөө талд нь цалин бага, зээлээ барагдуулахад бэрхшээлтэй Вики Уилсон шиг хүмүүс ихэссээр. Байдал хэвээр үргэлжилбэл тусгай хөтөлбөрийн дагуу 25 жил, магадгүй үүнээс ч богино хугацаа өнгөрсний дараа өрийг нь өршөөхөөс аргагүй.
Засгийн газрын болон үнэлгээний DBRS Inc фирмийн статистикт тулгуурлаж дээрх дүгнэлтийг гаргасан Bloomberg нь тооцоогоо АНУ-ын Боловсролын Яам, оюутны зээлийн судалгаа хийдэг эдийн засагч нар, төрийн байгууллагын хуучин ажилтнуудынхтай харьцуулж шалгажээ. Тооцоо зөв хэмээн бүгд санал нийлж байна.
“Ихээр өсөж буй сургалтын зээл оюутан сурагч, татвар төлөгчдөд ноцтой үршиг тарьж болзошгүйд сэтгэл түгшиж байгаа”-гаа боловсролын сайд Бетси ДеВос илэрхийлснийг түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Элизабет Хилл уламжлав. Яам үйлчилгээгээ сайжруулж, зээл эргүүлэн төлөх журмыг хялбарчилж байгаа ч хямралт нөхцөлийг бие даан шийдвэрлэх аргагүйдээ тулсныг сайд тайлбарлажээ.
Хэдийн 1.6 их наяд ам.долларт хүрчихсэн оюутны их хэмжээний өр зээл бараг тэр чигээрээ холбооны Засгийн газарт хамаарч байгаа нь бодлого тодорхойлогчдыг сандаргаж байна. Вермонтоос бие дааж сонгогдсон сенатч Берни Сандерс, Масачусетсын Ардчилсан намаас дэвшсэн сенатч Элизабет Уоррен хоёр оюутны өрийг бүхэлд нь тэглэх саналтай байгаа юм.
Шахьен Насирипур