Хатуу сонсогдох хэдий ч амьдралын бодит үнэнтэй нүүр тулсан эмч хүн энэ үгийг эрс шулуухан хэлж байна. Аав, ээжийн хариуцлага муугаас алаг үрс хохирох гэж үү.
Элэг шилжүүлэн суулгуулах хэмжээний хүнд өвчин ихэвчлэн ар гэрийн боломж, ахуй амьдрал тааруу айлын хүүхдэд тохиолддогийг хүүхдийн эмч нар халаглан ярина. ЭХЭМҮТ-д Ерөнхий мэс заслын тасгийн эмч нар элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүүхдэд урьдач хагалгааг хийдэг. Тус эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэний эмгэгийн клиникийн хяналтад элэг шилжүүлэн суулгуулсан болон суулгуулах шаардлагатай нэг, гурав, тав, зургаа, долоо, ес, арван сартайгаас эхлээд 13 хүртэлх насны 78 хүүхэд байгаагийн дөрөв нь Монголд, нэг нь БНСУ-д энэ мэс заслыг хийлгэсэн. 73 нь санхүүгийн боломжгүй, цөөн хүүхэд донор олдохгүй шалтгаанаар хүлээж байна.
Эмч нар хуралдаад элэг солиулах шаардлага бүхий хүүхдүүдийн шинжилгээний үр дүн, биеийн байдалд дүгнэлт хийж хагалгаанд орох дарааллаар нь эрэмбэлсэн ч 2018 оны тавдугаар сараас хойш өнөөг хүртэл нэг ч хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгээгүй, зогсонги байдалд оржээ.
2011 онд Монголд анх удаа элэг шилжүүлэн суулгах мэс засал хийснээс хойш 2019 оны наймдугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдөр эх орондоо 80 дахь хүнд энэ мэс заслыг хийж байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн эмч нар БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвтэй хамтран, 2011 онд Монголд анх удаа элэг шилжүүлэн суулгах мэс засал хийснээс хойш 2019 оны наймдугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдөр эх орондоо 80 дахь хүнд энэ мэс заслыг хийж байна. Энэ амжилтаараа Монгол элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлсэн дэлхийн 46 дахь улс, хөгжиж буй анхны орон болж тэмдэглэгдсэн билээ.
Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн эмч нарын ажлын амжилт нь 79 хагалгаа хийсний дараах байдлаар 93 хувьтай үнэлэгдэж буй бөгөөд энэ нь эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийсэн тоо болон хагалгааны үр дүнгээрээ дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн амжилттай ижил түвшинд байгааг багийн ахлагч, Гавьяат эмч, мэс засалч О.Сэргэлэн онцлон тэмдэглэсэн билээ.
Элэг шилжүүлэн суулгах мэс заслын төлбөрийг 2018 оноос эхлэн Эрүүл мэндийн даатгалаас хариуцаж, өвчтөн хагалгааны төлбөрийн 10-15 хувийг хувиасаа гаргах болсон нь ийм хүнд өвчтэй хүмүүст төрөөс үзүүлж буй цаг үеэ олсон бодит дэмжлэг болсон.
ХҮҮХДЭЭ МАРТСАН “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ”
Засгийн газар 2017 оноос эхлэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ ажилд 226.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөн ажлаа эхлээд гурав дахь жилдээ орлоо. Элэгний В, С вирусийг илрүүлэх шинжилгээ хийх, хэрэв вирусийн халдвартай бол идэвхжилийг тоолох, вирусийн эсрэг эмийг нь зах зээлийнхээс нэн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр элэгний эмгэгтэй насанд хүрэгчдийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн гэж болно.
Хүүхэд ч ялгаагүй элэгний вирусийн халдвартай байдаг. Монголд элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон дөрвөн хүүхдийн хоёр нь В, Д вирусээс болж элэгний хатуурлаар өвчилсөн байжээ.
Засгийн газар энэ хөтөлбөрт хүүхдүүдийг хамруулаагүйд өвчтэй хүүхдүүдийн гэр бүлийнхэн, тэдний эмч нар гомдолтой байна. Хүүхэд ч ялгаагүй элэгний вирусийн халдвартай байдаг. Монголд элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон дөрвөн хүүхдийн хоёр нь В, Д вирусээс болж элэгний хатуурлаар өвчилсөн байжээ. Хяналтад байгаа хүүхдүүдийн дунд вирусийн халдвараас үүдэлтэй элэгний хатуурлаар өвчилсөн 10 гаруй хүүхэд хэзээ хагалгаанд орохоо мэдэхгүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг хүндхэн нөхцөлд өдөр хоногийг өнгөрүүлж байна.
Эмч нар хүүхдүүдээ хагалгаанд бэлдэж байхад, ар гэрийнхэн нь хагалгааны төлбөрийг бүрдүүлэх гэж хугацаа алдах явцад хөөрхий үрсийг хүнд өвчин нь нэрвэн, гурван хүүхэд ар араасаа цувран хорвоог орхижээ. Дээрх 80-аад хүүхдээс 39 нь эмнэлгийн хяналтад идэвхтэй явдаг бол 37 хүүхэд эмчдээ үзүүлэхгүй, ор сураггүй алга болжээ. Сураггүй болсон хүүхдүүдийн хувь заяаг хашир эмч нар барагцаална. Хагалгааны төлбөрийг дийлэхгүй, насан туршийн эмчилгээ шаардлагатай учир эцэг, эхчүүд цөхрөнгөө барж, эцэст нь хүүхдийнхээ амь насыг хөсөр хаяж байгаа эмгэнэлтэй.
Ийм хүнд өвчтэй хүүхдүүд том хүмүүсийн адил төрийн хайр халамжийг хүртэж чадахгүй байгаагийн цаад учир шалтгаан юу вэ? Элэг шилжүүлэн суулгуулсан хүн насан турш эмч, эмнэлгийн хараат байх ба сар тутам шинжилгээ өгч, эмч нь эмийн тунг тохируулан зааж өгдөг. Мөн даарахгүй, ядрахгүй, ажил амралтаа зохицуулаад явахад бэрхшээл гарахгүй гэнэ. Монголд элэг шилжүүлэн суулгуулсан гурван эмэгтэй тус бүр хоёр удаа хүүхэд төрүүлж, үр хүүхдээ өсгөж байгаагаас үзэхэд энэ хагалгааны дараа бүрэн эрүүлждэг нь тодорхой болж.
Харин бага насны хүүхдүүдийн хувьд өөр. Эцэг, эх асран хамгаалагчийн хайр халамжаас хүүхдийн ирээдүй шууд хамаарна. Сар тутам өртөг өндөртэй шинжилгээ өгч, эм авах санхүүгийн боломжийн дээр чанартай хоол хүнс хэрэглэж, хамрын ханиад ч хүргэхгүй байх үүргийг эцэг, эх хүлээнэ. Тийм өндөр шаардлага тавигддаг тул Монголд элэг шилжүүлэн суулгуулсан 80 хүнээс дөрөвхөн нь хүүхэд байгаа юм.
ААВ, ЭЭЖ НЬ ОХИНОО ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛД ОРУУЛАХААС ТАТГАЛЗЛАА
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн зөвлөх эмч А.Цэнджав, Дархан-Уул аймгийн харьяат 9 настай Э охиныг хагалгаанд оруулахаар жил гаруйн өмнөөс бэлдсэн. Нутаг орныхон нь хандив цуглуулж, хагалгааны төлбөр нь бараг бүрдсэн. Гэтэл тэр хүүхдийн төрсөн дүү нь хүндээр өвдсөн тул хагалгаа хойшлогдлоо.
Дараа нь зургаан настай С гэж охиныг хагалгаанд бэлдээд эмч нарын хурлаар оруулах гэж байтал аав, ээж нь хагалгаанд оруулахаас татгалзсан. “Хагалгаанаас татгалзана” гэдэг хатуухан хэлэхэд хүүхдийнхээ амийг аврах боломжоо алдаж буй хэрэг. Гэвч мэс заслын дараа үргэлжлэх эмчилгээ, оношилгоо, сувилгаа, хүүхдийн эрүүл энхийн төлөө насан туршид үргэлжлэх санхүүгийн бодит зардлуудыг дааж давахгүйгээ ойлгосон хүний элэг эмтрэм шийдвэр байв.
“Хагалгаанаас татгалзана” гэдэг хатуухан хэлэхэд хүүхдийнхээ амийг аврах боломжоо алдаж буй хэрэг.
Үр хүүхдэдээ хайргүй эцэг, эх гэж үгүй. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын төлбөрийг төр хариуцсан ч хагалгааны дараа тасралтгүй үргэлжлэх эмчилгээний төлбөрийг төлж дийлэхгүй сөхөрч байна. Яг ийм зовлонд унасан олон гэр бүл, яг ийм эмгэгтэй бүлтгэр үрс хүнд өвчиндөө шаналсаар байна. Мэс засалд орохгүй л бол тэдний амьдрал хэдхэн сар, жилээр хэмжигдэнэ, тэр бяцхан ертөнц аврал эрсээр хорвоог орхино гэж төсөөлөхөд дэндүү харгис хатуу нийгэм.
“Өнөөдөр л гэхэд цөсний сувгийн төрөлхийн битүүрэлтэй 1 сар 24 хоногтой хүүхдэд элэг шилжүүлэн суулгахад бэлтгэх гасай хагалгааг хийлээ. Энэ хүүхдийн элгэнд хатуурал явагдаж эхэлсэн тул яаралтай элэг солиулах хэрэгтэй. Гасай хагалгаа бол хүүхдийн амьдрах насыг уртасгах, дараагийн буюу элэг шилжүүлэн суулгах мэс засалд бэлдэх урьдач хагалгаа юм” гэж эмч хэллээ.
Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох хүүхэд ЭХЭМҮТ-д бэлтгэгдэн, Элэг шилжүүлэн суулгах багийнхан хүүхдийн эмч нартай хамтарч, Нэгдүгээр эмнэлэгт хагалгааг хийдэг.
Мэс заслын ажилбар нь ч том хүнд элэг шилжүүлэн суулгахтай ойролцоо ажээ.
Тэгвэл хагалгаанд орох заалттай 70-80 хүүхэд байхад хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал яагаад зогсонги байдалд оров?
ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛСАН ХҮҮХДИЙН ХАГАЛГААНЫ ДАРААХ ХЯНАЛТАД ШААРДЛАГАТАЙ ЗАРДЛЫГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ
Энэ талаар Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, мэс засалч О.Сэргэлэн, “Яагаад гэвэл ЭХЭМҮТ-д бэлтгэгдэж буй хүүхдүүд санхүүгийн хувьд маш боломж муутай байна. Хагалгаанд орсон дөрвөн хүүхдээс харахад хэвлэл мэдээллээр дамжуулан сайн санаат хүмүүсийн тусламж дэмжлэгээр зардлаа гаргуулаад, хагалгаанд орчихдог. Хүүхдэд элэг шилжүүлэн суулгуулахад хувь хүнээс 4-5 сая төгрөг л төлдөг. Хүүхэд хагалгаанаас хойш 30 хоноод эмнэлгээс гардаг. Гэртээ гарсан өдрөөс эхлэн эцэг, эхийн ажил эхэлнэ. Гэтэл манай дөрвөн хүүхдийн хоёрт нь эцэг, эхийн асаргаа дутагдаж, уух эмээ ч авч чадахгүйд хүрч байна.
Нуулгүй хэлэхэд зарим тохиолдолд бид нар эмнэлгээсээ ч хумсалдаг. Лабораторийн эмч нараасаа “Нэг хоёр хүүхдэд үнэ төлбөргүй шинжилгээ хийгээч” гэж гуйна. Эмнэлгийнхээ даргатай ярьж, тушаал гаргуулж байж шинжилгээнүүдийг нь үнэгүй хийлгээд, хянаад явж байх жишээтэй. Ар гэрийнхэн нь хайхрахгүйгээс болоод эрүүл хүүхдүүдтэй гудамжинд тоглож, халдварын өндөр эрсдэл дунд явж байх жишээтэй. Хүнд асуудлууд их байна. Тэгэхээр хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхдээ бид нар хүссэн ч эс хүссэн ч ар гэрийнх нь байдлыг харж үзэхээс өөр аргагүй болсон.
2018 оны есдүгээр сард ирсэн уг нэхэмжлэхэд “2018 оны зургаадугаар сард элэг шилжүүлэн суулгуулсан зургаан настай охин болон түүний донор болох аав Г нарын төлбөрийн үлдэгдэл зургаан сая төгрөгийг зуучлагч эмч А.Цэнджаваар гаргуулж өгнө үү” гэсэн байжээ.
Төрөөс нэг хүний элэг шилжүүлэн суулгах мэс засалд 65 сая төгрөг төсөвлөсөн. Хагалгаанд орох хүүхэд хувиасаа 4-5 сая төгрөг л гаргана. Энэ зардлыг гаргаад хагалгаанд орох, хагалгааны дараах эрчимт эмчилгээ, хяналтад тасралтгүй яваад байх чадвартай хүүхэд маш цөөн. Элэг солиулсан хүүхэд маань нимгэн хувцастай яваад ханиад томуу тусчих гээд зовооно.
Заримдаа манай багийн эмч нар хувиасаа мөнгө нийлүүлж, хүүхдээ хувцаслах шаардлага ч гардаг. Тиймээс хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засалд төр засгаас онцгой анхаарч, хагалгааны дараах хяналтад шаардлагатай санхүүжилтийг бүрэн шийдвэрлэх хэрэгтэй байна” гэж үнэн учраа хэлсэн юм.
Энэ багийн эмч нар элэг шилжүүлэн суулгуулсан дөрвөн хүүхдээ өөрийн хүүхдээс өөрцгүй үзэж, тэдэндээ сэтгэл зовж явдаг ажээ. Эмч нарын цалин хэд билээ, цалингаасаа илүүчилж, элэг шилжүүлэн суулгуулсан хүүхдүүдийг халамжлах үүрэг хүлээсэн мэт, ар гэрийнхний хариуцлагагүйн харгайг энэ багийн эмч нар багагүй амсдагаа нуусангүй.
ЭХЭМҮТ-ийн мэс засалч А.Цэнджавын нэр дээр УНТЭ-ээс нэхэмжлэх иржээ. 2018 оны есдүгээр сард ирсэн уг нэхэмжлэхэд “2018 оны зургаадугаар сард элэг шилжүүлэн суулгуулсан зургаан настай охин болон түүний донор болох аав Г нарын төлбөрийн үлдэгдэл зургаан сая төгрөгийг зуучлагч эмч А.Цэнджаваар гаргуулж өгнө үү” гэсэн байжээ.
Энэ асуудал өнөө хэр нь шийдэгдээгүй бөгөөд охины мэс заслыг төлбөрийг хандив босгон бүрдүүлсэн сайхан сэтгэлт хүмүүс шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн аж. 2019 оны Улсын төсөвт 24 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслын төсвийг баталжээ. Өнөөдөр он гарсаар 17 дахь хүндээ хагалгаа хийж буй бөгөөд ондоо багтаж долоон хүнд элэг шилжүүлэн суулгах төсөв нь бэлэн байна. Хүнд өвчтэй хүүхдүүдийн амьдрал сар, жилээр хэмжигдэж буй энэ эгзэгтэй үед тэдэнд төрийн дэмжлэг хэрэгтэй байна.
Эрүүл мэндийн тухай хуульд “0-18 насны хүүхдийг үнэ төлбөргүй эмчилнэ” гэж заасан ч энэ мэт хүнд өвчтэй хүүхдүүд төлбөрийн дарамтаас болж амьд үлдэх эрхээ хасуулахдаа тулаад байгаа юм. Нэгэнт эмчилж болох өвчнөөр ирээдүй болсон үр хүүхдүүдээ алдмааргүй байна.