Нийслэл хотын маань төвд хүний хөл хөдөлгөөн ихтэй хоёр давхар жижиг байшин бий. 90-ээд оны сүүлд ард иргэд маань хувийн орон сууц, байшин, газартай болсноос хойш энэ байгууллага хүмүүсийн орж гарч үйлчлүүлдэг чухал хэрэгцээтэй газрын нэг болжээ. Нэр хаягаа хэд хэдэн удаа сольж, нэг үе аманд багтахгүй урт нэртэй явж байсан энэ байгууллагын одоогийн нэр нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар гэх. Харин хувийн байшин, газар гэх мэт хөрөнгөө бүртгүүлэх, худалдах, арилжих, бэлэглэх, өвлүүлэх, гэрээслэх, барьцаалах, түрээслэх гэх мэт олон үйл ажиллагаагаа зөвхөн үүгээр дамжуулан гүйцэтгэж, баталгаажуулдаг энэ газрыг хүмүүс "Үл хөдлөх хөрөнгийн газар" хэмээн нэрлээд заншжээ.
Энэ байгууллагаар орж ажиглаваас уг нь нэг, хоёр давхартаа хоёуланд нь үйлчилгээ явуулдаг байсан бол одоо зөвхөн доод давхрын давчуухан танхимд үйлчилж, байнгын хүмүүсийн оочер дугаар ихтэй, зөрж өнгөрөхөд хэцүүхэн газрын нэг болжээ. Хүмүүсийн хэрэгцээ шаардлагын дагуу тогтмол мөнгө урсан орж ирж байдаг энэ газраар үйлчлүүлж, зөвхөн үйл хөдлөх хөрөнгийн гэрчилгээндээ ганцхан тэмдэглэгээ хийлгэхэд л 3000 төгрөг төлнө. Түүнээс дээш ихэнхдээ 10,20 мянган төгрөг гэж явсаар 125 мянган төгрөгийн хураамжтай үйлчилгээ байна.
Зөвхөн хямдхан үнэтэй хашаа байшинг бэлэглэлийн гэрээгээр хүнд шилжүүлэхэд л энгийн хугацаанд байшин, газар тус тусдаа 13 мянга, гэрчилгээний мөнгө тусдаа 5 мянга, нийлээд 36 мянган төгрөг доод зах нь төлнө. Үүнээс өмнө нотариатаар баталгаажуулж байна гэж 20-иод мянган төгрөгийг цацах юм.
Хөл хөдөлгөөнтэй энэ байгууллагыг одоо Д.Долгормаа хэмээх эмэгтэй толгойлж буй. Хоёр давхарт “Гаднын хүн орж болохгүй" гэсэн хаягтай хаалгаар ороод Долгормаа даргын өрөө хүрэхэд давчуухан хонгилын талд нь төмөр сейф цувруулан тавьжээ. Хатагтай Долгормаагийн удирдаж буй энэ байгууллагад өдөрт хэдэн төгрөг орж ирдэг, хэдэн хүнтэй харьцдаг, улсад хэдэн төгрөгийн татвар төлдөг гэх мэт олон асуулт байгааг албаны хүний амнаас сонсохыг хүсэвч чадсангүй.
Иргэд маань яахав, зайлшгүй хэрэщээтэй болохоор баахан материал бүрдүүлж, хэдэн төгрөгөө шавхаж, хөлсөө шавхан байж хоёр газар дараалан дугаарлаж, цаг ажлаа алдан байж хэргээ бүтээгээд гарах юм. Материалаа өгөөд, мөнгөө төлчихвөл бүх юм болчихож байгаа юм биш, ажлын 7 хоног, 14 хоногийн дараа дахин дугаарлаж, хариугаа авна. Энгийн биш, яаралтай үйлчилгээ гэвэл үйлчилгээний хөлс нь хоёр, гурав дахин нэмэгдээд явчихна. Хоногоо тоолон яаран хүрч ирэхэд ийм юм дутуу, тийм болоогүй байна гээд буцаах тохиолдол цөөнгүй гэнэ. Түүнээс болж энэ газрын босгыг цөөнгүй удаа элээсэн хүмүүс уур бухимдалтай орж гарах нь харагдана.
Энд үйлчилгээний газар гэхэд үйлчлэгч, үйлчлүүлэгч хоёрын аль алинд нь найрсаг инээмсэглэл үл харагдана. Анх орж ирсэн ямар материал бүрдүүлэх, өргөдлөө яаж бичих, мэдүүлгээ хэрхэн бөглөхөө мэдэхгүй хүмүүс энэ хөл хөдөлгөөн дундуур байцаагч нараас үг сонсох нь барын амнаас алт авахтай адилхан. Үүнийг далимдуулаад өргөдөл бичиж, мэдүүлгийг нь бөглөж өгөөд 300-400 төгрөг авдаг хувийн үйлчил гээ бас гараад ирчихэж. Байгууллагын дотор самбар дээр "Ченж" гэх хүмүүсээс болгоомжлуулсан мэдээлэл гаргаж, хэдэн хүний зураг хадсан боловч тэр зурган дээрх хүмүүсийн нэг нь хүмүүст үйлчилгээ хийгээд явж байхад харуул хамгаалалтаас эхлээд түүнийг тоож байгаа хүн алга. Саяхан нэг хөдөөний эмэгтэйн зургийг "залилагч" мэтээр самбар дээр хадаж хэлмэгдүүлснийг өөрөө дам сонсоод хүрч ирэн гомдол гаргасан боловч тоох хүн байхгүй байсан тухай телевизээр мэдээлж байсныг энэхэн зуур саналаа.
Ер нь байгууллагын ажилтан нь мөнгө авч материал хурдан гаргаж өгөх, тамга тэмдэг ашиглах зэрэг өөрсдөө "Ченж" маягийн үйлдэл хийдэг яриа мэр сэр бий. Хэсэгхэн хугацаанд үйлчлүүлэгч нарыг ажиглахад дандаа л хувийн орон сууц, байшин, газраа янзлуулах гэсэн хүмүүс байх юм. Харин энэ газраар компанийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой янз бүрийн үйл ажиллагаа байнга явагдаж байгаа. Гэтэл доогуураа тийм бичиг баримт барьж гүйсэн хүмүүс харагдахгүй байгаа нь иргэдийн ярьдгаар дээгүүрээ, танил талаараа, мөнгөөр бүтээгддэг гэдэг нь үнэн бололтой.
Ингэхэд төрийн энэ байгууллагын үйл ажиллагааг хэн хянаж байдаг нь тодорхойгүй. Засгийн газар уу, Аудитын газар уу, Авилгалтай тэмцэх газар уу? "Үл хөдлөх хөрөнгийн газар"-ийн үл мэдэгдэх нууц руу хэн орох вэ?
С.Батмагнай