Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүлэгч байгууллагуудын шинэ, шилдэг технологи, үйлчилгээг гайхуулсан “ICT-EXPO -2008” үзэсгэлэн өнгөрсөн бямба гаригт хаалтаа хийсэн. Тус үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ бид цаг тухайд нь хүргэж байсан билээ.
Уг үзэсгэлэнд оролцсон бүх байгууллагаас мэдээлэл, харилцаа холбооны шилдгүүдийг шалгаруулж, бүтэн жил тэрхүү өргөмжлөлөөр овоглогдох тухай мэдээлж байсныг уншигч та санаж буй байх.
Тэгвэл өнөөдөр ICT-ийн шилдгүүдийг шалгаруулах, өргөмжлөл гардуулах ёслол боллоо.
Өргөмжлөл хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг нь 2007-2008 оны хооронд мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн салбарт шилдгээр шалгарсан байгууллагуудыг есөн номинацийн дагуу шалгаруулах, хоёрт нь “Үзэсгэлэн Гэрэгэ”-ээр буюу “ICT-EXPO -2008” үзэсгэлэнд амжилттай оролцсон гурван байгууллагыг шалгаруулах байлаа.
Уншигч Таны яг одоо холбогдоод буй Үндэсний портал GoGo.mn нэг жилийн босгон дээрээ мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн салбартаа “Шилдэг шийдэл” номинацийн “эзэн” болж бүтэн жил энэхүү өргөмжлөлөөр овоглогдох боллоо. Шагнал авсан нийт байгууллагын мэдээллийг та харна уу.
Шагнал авсан байгууллагуудад:
-Шинэ технологи-2008 –Номин коммуникэшн ХХК /nComputing олон хэрэглэгчийн систем/
-Шинэ үйлчилгээ/бүтээгдэхүүн/-2008 –Скайнэтком ХХК /IP77/
-Шинэ санаачлага-2008 –Скайтел ХХК /Fantazy
sumo/
-Шилдэг хөрөнгө оруулагч-2008 –Мобиком ХХК
-Шилдэг шийдэл -2008 –Монгол Контент ХХК /www.GoGo.mn/
-Шилдэг үйлчилгээ /бүтээгдэхүүн/-2008 –M-Си-Эс электроникс ХХК /IT zone компьютерийн их дэлгүүр/
-Хэрэглэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээ/бүтээгдэхүүн/ -Жи мобайл ХХК
/Урьдчилсан төлбөрт үйлчилгээ/
-Хэрэглэгчийн итгэлт түнш -2008 –Монголын Цахилгаан холбоо ХХК /E-zone
үйлчилгээ/
-Хэрэглэгчийн төлөө -2008 –“Таван Богд электроникс” ХХК /Workcentre 3119/
“Үзэсгэлэн Гэрэгэ” өргөмжлөлөөр Юнител ХХК, Магнум ХХК, Улуснэт ХХК нар тус тус шалгарлаа.
Энэ тухай видео сурвалжлагыг та манай удахгүй орох холбоотой мэдээнээс хүлээн авч үзээрэй.
Ч.Болор