Эртний Түрэг улсын Культегиний гэрэлт хөшөөнд анх Татар гэсэн нэр дурьдагдсан байдаг. 13-р зууны үеийн Татар аймгийн нэр дэлхийн түүхэнд Монгол Татар гэсэн нэрээр алдаршиж өнөөг хүртэл ОХУ-д Татарстан гэсэн үндэстэн аж төрж байна. Плано Карпинигийн түүхэнд Монголчуудын дотор Су Монгол буюу усан Монгол гэж аймаг байсан гэх бөгөөд нэгэн голын нэрээр Татар хэмээн өөрсдийгөө нэрлэнэ гэж тэмдэглэн үлдээжээ. Гэвч Их Нирун улсын хаан Татарын нэрээр язгуурын Монголчуудыг нийтэд нь нэрлэсэн бөгөөд энэ нэрийг Түрэгүүд удирдигчдых нь нэрээр нэрлэсэн гэдэг нь үндэслэлд нийцнэ. Харин Рубрукын түүхэнд дайнч Татарууд тулаанд түрүүлэн мордож ялалт байгуулдаг байсан гэдэг нь үнэний хувьтай болов уу. Ялангуяа Европууд Монголчуудыг Татарууд гэдэг нь Монгол цэргийн манлай анги Татаруудыг Татарууд ирлээ хэмээн андууран нэрлэснээс үүдэлтэй. Татарууд бол Хөлөн Буйрын орчимоор нутаглах Эртний Дун хугаас гаралтай малчин аймаг байсаг бололтой. Татарууд нь Хятан улстай нэн холбоотойг тэмдэглэх нь зүйтэй. Газар нутаг болон овог аймгийн нэрээр шүүн үзвэл умард Шивэй аймгуудтай тохирдог нь санаандгүй зүйл биш нь тодорхой.
Түрэг улсын үед Огуз татар буюу гучин Татар мөн токуз Татар буюу есөн Татар хэмээн нэрийдэж байлаа. Гучин Татар гэдгээс Хамаг Монголын Ханлиг тасран гарах үеэс Есөн Татар хэмээн нэрийдэх болсон гэдэг нь Түрэгүүд болон бусад овог аймгуудад хядагдан цөөржээ хэмээх таамаглалаас үндэслэлтэй болов уу. Рашид ад дины түүхэнд Баркуй, Камаши, Киучи, Терат, Тутукулиут, Куйн: Цагаан, Алчи Татарууд байсан гэх бөгеөд Монголын Нууц Товчоонд Цагаан, Алчи, Дутаут, Алухай, Айругут, Буйругут Татар байсан гэж тэмдэглэжээ. Харин энэ Цагаан Татар нь Есен Татарын холбоонд ордоггүй бөгөөд бие даасан аймаг байсан бололтой. Есөн Татарын холбоонд Тутукулиут Татар нь нэр хүндтэй гэгддэг бөгөөд Их Нирунаас өмнө оршиж байсан эртний овог аймаг гэх үндэслэлтэй. Их Нирун улс байгуулагдах үест Шелунь буюу Жарун хаан говиос хойш орших Хүннүгийн удмын Чантулинь аймгийг харъяатаа болгосноор нэн хүчирхэг болсон удаатай. Чантулинь аймгийг Тутукулиут Татар мөн гэж зарим хэл зүйч, эрдэмтэд нотолдог. Татар аймаг нь Их Монгол улс байгуулагдахад чухал үүрэг гүйцэтгэсэн ба түүхэнд мэдэгдэж байгаа Монголын анхны хууль Заргач Шигихутуг нь Татар хүн байсан юм.