Монголын уран сайхны гимнастикийн хөгжил

"НИЙГМИЙН ТОЛЬ"

2008-06-18 12:24 GMT+8

Дэлхий нийтээрээ гимнастикийг "Спортын цагаан толгой" хэмээдэг. Манай улсын түүхэнд жанжин Сүхбаатарыг энэ спортын эх суурийг тавьсан гэж үздэг. Тэрээр 30 дугаар тогтоолдоо Монгол, Орос цэргүүдийг нэг суман болгож модон морин дээгүүр сарайлгаж, өөрөө харайж, Орос цэргийн папах хэмээх шовгор малгай давхарлан тавьж өөрөө үлгэрлэн түрүүлж байсан түүхтэй аж.

Мөн их жанжны хүү С.Галсан гимнастикийн холбооны даргаар олон жил ажиллаж байжээ. Гимнастикийн холбоо нь манай улсад 1961 онд үүсч 1962 онд дэлхийн гимнастикийн холбоонд элсжээ. Үүний дараагаар буюу 1972 онд уран сайхны гимнастик нь манай улсад анх бий болж анхны багш дасгалжуулагч, шүүгчээр Д.Хишгээ ажиллаж байжээ. 1972 онд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уран сайхны гимнастик, аэробекийн тэмцээнийг Спортын төв ордонд цагариг, олстой хийх дасгалаар зохион байгуулж аваргаар нь 21 дүгээр сургууль шалгарч байжээ. Үүнээс хойш жил бүр олон уралдаан тэмцээн зохион байгуулж анхны нөхөрсөг уулзалт тэмцээнийг 1975 онд Унгарын багтай зохион байгуулж байжээ. Мөн 1970-аад онд Азийн залуучууд оюутны олимпод 21 дүгээр байрт шалгарч байлаа.

Урансайхны гимнастик нь дэлхийн олон улс оронд дэлгэрч эмэгтэйчүүдийн биеэ даасан спортын төрөл болж 1984 оны Лос-Анжелосын олимпод орж, 1988 оны Сөүлийн олимпийн наадмаас эхлэн албан ёсоор оролцох эрхтэй болсон түүхтэй. Манай улсын уран сайхны гимнастикийи түүхэнд Олон улсын хэмжээний мастер долоо, спортын мастер 42, спортын дэд мастер 22, зэрэгтэй тамирчид олон арваар төрөн гарчээ. Анхны гадаадад болсон олон улсын тэмцээнээс 1986 онд шилдэг тамирчин Б.Ганцэцэг, 1990 онд Ц.Орхонтуяа нар медаль хүртэж, өсвөрийн шилдэг тамирчин болж байжээ.

Энэ спорт нь үүсэл хөгжлийнхөө түүхэнд бусад спорт, урлагийн нэгэн адил 1990-1998 оны үед хэсэг хугацаанд зогсонги байдалд оржээ. Энэ нь өнөө л хөрөнгө мөнгө, спортын хэрэглэл, зай талбай, байр танхимтай холбоотой аж. Харин одоо эргэн сэргэж байгаа спортын тоонд зүй ёсоор багтаж байгаа ч хүүхдүүдийг багаас нь сургах шаардлагатай байгаад эцэг эхчүүд, багш дасгалжуулагчид бүгд анхаарах хэрэгтэй байгаа аж.

С.Туул

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 5 Их хариулттай Их таалсан
  • ochir     202.126.91.201
    ene ih goy sport shuu
    2011-12-17 0 0 Хариулах
  • zochin     180.235.166.159
    Haana yamar surgalt baidag ve. Heden nasnaas ehlen yavuulbal zugeer ve
    2011-02-24 0 0 Хариулах
  • Erdenetuya     202.70.36.2
    Uran saihnii gymnatic-aar hicheelledeg olon huurhun jaahan ohiduud bdag, gehdee tend ochij surgaltiig harj bhad surgagch bagsh nar hedii mergejildee sain bolovch dunguj usuj tornij bgaa ohiduudiin humuujliig evdeheer zan aranshin gargaj bgaa ajiglagddag. Hervee bain bain iim yum anzaaragdaad daamjraad bval tsaashid huuhdiin erhiin baiguullaga, tsagdaagiin gazar handana gej bodoj bgaa
    2008-06-18 1 1 Хариулах
  • soronzonbold     202.126.91.246
    bi sonin yum yarih uu mangas galaa gej tanih uuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu
    2011-12-18 1 0 Хариулах
  • Зочин     203.34.37.64
    zov zov. nadad ch gesen tegej ajiglagddag.bagsh nar ni aygui ih mongo iddeg suragtai baisan.bas toroos gadaadad olympod yavuulah talaar hongololt, hangamj aygui muu yum bilee.
    2008-06-18 0 0 Хариулах
 
 
Х.Тэмүүжин, О.Баасанхүү нарын “тэмцэл”

GO САНАЛ АСУУЛГА

Барилгын ажлууд дөнгөж эхлэхэд л нийслэлд нэг хүн амиа алдаж, нэг хүүхэд гэмтлээ. Энэ байдлыг таслан зогсоохын тулд шуурхай, томоохон арга хэмжээ авах цаг хэдийнэ болжээ. Эс тэгвээс дараах албан тушаалтнуудын хэнтэй нь хамгийн түрүүнд хариуцлага тооцох ёстой вэ?
Нийт 298 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     
  •  
     
  •