GoGo.mn сайтын дуу татаж авах үйлчилгээ өргөжин тэлсээр байна. Та бүхэн одоогийн байдлаар дуучин Д.Болдын “Амьдралын гол дүр”, “Lemons” хамтлагийн “The Red Album”, “Хөгжмийн зохиолч, Яруу найрагчийн эрхийг хамгаалах Монголын Үндэсний нийгэмлэг”-ийн зохиолын дууны цомгуудаас дуртай дуугаа татан авч сонсож байгаа билээ.
Өндөр чанар, mp3 форматаар, интернэт ашиглан Монголын уран бүтээлчдийн дуу хөгжмийг борлуулах шинэ үйлчилгээнд маань энэ удаа “A sound” хамтлаг нэгдэн орлоо. “ A sound” хамтлагийн тун удахгүй худалдаанд гарах “Release” цомгоос та дуртай дуугаа өөрийн эзэмшилд татан аваарай.
Залуусын дунд “Шал дэмий” дуугаараа танил болсон тус хамтлаг саяхан “Cryin’” хэмээх дууг англиар дуулсан нь мөн л залууст таалагдсан. Энгийн атлаа өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой энэ хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнгээс зарим зүйлийн талаар товч тодруулга авснаа хүргэж байна.
-Хамтлагийнхаа талаар танилцуулахгүй юу?
-Манай “A
soun
d” хамтлаг дуучин, төгөлдөр хуурч,
басс гитарчин, соль гитарчин, бөмбөрчин гэсэн таван гишүүнтэй. Байгуулагдаад
хоёр жил болох гэж байна. Манай хамтлагийн стилийн хувьд гэвэл альтернатив тал
руугаа. Альтернатив чинь өөрөө их том урсгал шүү дээ. Тиймээс яг тийм урсгал
гэж хэлэхэд хэцүү юм. Ер нь хүмүүс дуунуудыг маань өөрсдөө сонсоод дүгнэнэ биз
дээ.
-Уран бүтээлийнхээ талаараа?
-Энэ долдугаар сары
н нэгэнд манай хамтлагийн
анхны цомог худалдаанд гарах гэж байна. Арван дуутай цомог байгаа. Хүмүүсийн
мэддэгээс “Шал дэмий”, “Crying’” гэсэн хоёр дуу маань багтсан.
-“Шал дэмий” дуу гарсан даруйдаа залууст таалагдсан шүү.
-Манай хамтлаг байгуулагдахаас
жилийн өмнө зохиогдчихсон байсан дуу л даа. Бид нийлээд хамгийн анх “Шал дэмий”
дуугаа дуулж байсан.
-Дууны шүлэг, ая?
-Бид өөрсдөө
л зохиодог. Басс
гитарчин н.Мөнхболд маань монгол дууныхаа үгийг, би англи дууныхаа үгийг
зохиодог. Аяыг нь хоёулаа зохионо.
-Яагаад англиар дуулах болов. Монголчуудад хүрнэ гэдэгт
итгэлтэй байна уу?
-Багаасаа л дандаа гадаад дуу
сонсдог байсан. Тэгээд дуу зохиох гэхээр л англи үг аманд орж ирээд. Монголоор
зохиоё гэсэн ч чадахгүй юм билээ. Тэгээд англиар зохиогоод дуулахад ч, сонсоход
ч арай илүү наалдацтай санагдсан. Өөрийн гэсэн өвөрмөц аялгуутай болохоор
залууст таалагдах байх.
-Яваандаа дэлхийн хөгжмийн зах зээл дээр гарах арга уу?
-Яагаад болохгүй гэж. Тэгэх
боломжтой гэж бодож байна. Манай дуу чанарын хувьд гадны дуунуудаас дутахааргүй
гэж бодож байна.
-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.
-Баярлалаа.
Та Мобикомын гар утаснаас тухайн дуунд харгалзах кодыг 588 дугаарт илгээснээр GoGo.mn-ээс дуу татаж авах нууц кодыг хүлээн авч дууг татаж авах боломжтой болно. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эрхэм интернэт хэрэглэгч, уран бүтээлчид Та бүхэн music.gogo.mn -д Тавтай морилно уу.
GoGo.mn