Өчигдөр 18.30 цагийн үед эхэлсэн шинэ УИХ-ын гишүүдийн тангаргийн ажиллагаа 50 орчим минут үргэлжилж, 67 гишүүн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөснөөр ёслол өндөрлөлөө.
Уржигдар орой асуудал үндсэндээ шийдэгдсэн бололтой. Нийслэлийн МАХН-ын хорооны байранд МАХН-ын Удирдах зөвлөл 17 цагаас хуралдаж, 22 цагийн үед таржээ. СЕХ мөн 17 цагаас хуралдаанаа эхэлж, 21 цаг нэлээд өнгөрөөж өндөрлөсөн аж. СЕХ-ны есөн гишүүний хоёр нь гадаадад яваа учир долоон хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, 69 гишүүний нэрийг тогтоолоор өргөн барихаар шийдвэрлэжээ. Энэ өдөр АН-ын бүлэг хуралдах байсан ч тодорхойгүй шалтгаанаар бүрэн цуглаагүй юм билээ. Гэхдээ тангаргаа өргөх ёстой гэсэн байр суурь дээр гишүүдийнх нь олонх нэгдээд байсан аж.
Өчигдөр үдээс өмнө Төрийн ордон
“амь” орсон байлаа. 12 цагийн үед АН-ын бүлэг хуралдаж, нэрийг нь өргөн
бариад байсан 25 гишүүнээс гадна Тойргийн хорооны шийдвэр эцэслэн гараагүй
Баянгол дүүрэгт өрсөлдсөн С.Эрдэнэ, Х.Тэмүүжин нарын оролцсон 27 гишүүн
хуралджээ. Эцэст нь тангараг өргөх эсэх асуудлаар санал
хураахад 20 нь дэмжиж, Ц.Элбэгдорж, З.Энхболд, Х.Баттулга,
Х.Тэмүүжин, С.Эрдэнэ, Л.Гүндалай, Г.Баярсайхан нар цөөнх болсон юм байна. АН-ын
дарга Ц.Элбэгдоржид энэ байдал таалагдаагүй сурагтай. Тэгээд Гүйцэтгэх зөвлөлөөс
эцсийн шийдвэрийг гаргах ёстой гэсний дагуу 16.30 цагийн үед хуралджээ. Бүлгийн
шийдвэрийг Гүйцэтгэх зөвлөлийн олонх дэмжсэн бололтой.
2008-2012 оны УИХ-ын анхдугаар чуулган өчигдөр үргэлжлэхэд 69 гишүүний 64
нь буюу 84.2 хувь нь ирсэн байв. СЕХ-ны даргад хандсан эхний
асуултыг Р.Гончигдорж тавилаа.
-Хэнтийн дүнг танилцуулах
асуудал ямар шалтгаанаар хойшилж, мөн ямар үндэслэлээр шийдвэрлэсэн
бэ. Баянгол дүүрэг, Дорнодын гишүүд түр үнэмлэхээ авсан. Гэтэл яагаад
өргөн барихгүй байна вэ?
Б.Баттулга /СЕХ-ны дарга/: -Хэнтийн
аймгийн Тойргийн хороо саналын хуудсыг дахин тоолох шийдвэр өмнө нь
гаргасан байснаа дахин хуралдахдаа тоолох шаардлагагүй юм гэж
үзсэн. Энэ шийдвэрээ долдугаар сарын 20-нд ирүүлснийг нь
Ерөнхийлөгчид айлтгасан.
Дорнодын хувьд Тойргийн хорооны дөрвөн гишүүн нь хотод яваа гэсэн. Эхлээд саналыг дахин тоолно гэчихээд сүүлд хуралдахдаа тоолохгүй гэсэн шийдвэр гаргасан. Тэгээд энэ саналаа нэг тийш болгоё гэхээр ирц нь бүрдэхгүй байгаа. Баянгол дүүргийн хувьд цагдаагийн байгууллага шалгаж буй учраас өргөн бариагүй хүлээгдэж байгаа. Үлдсэн тойргуудын дүнг аль болох хурдан хугацаанд өргөн барихыг хичээж байна.
-Та буруугаа хүлээж тогтоол оруулж
ирсэн учраас бид тангаргаа өргөх боллоо. Гэхдээ та хууль зөрчсөн хэвээр байна.
УИХ 76 гишүүнтэй байх ёстой гэлээ.
Б.Баттулга:-СЕХ өчигдөр /уржигдар/ хуралдаж улс
оронд үүссээд байгаа улс төрийн нөхцөл байдлыг нухацтай хэлэлцлээ.
Аль аль тал нь хатуу байр суурьтай байвал хэн ч хожихгүй улс орон,
сонгогч олон хохирох юм байна гэж үзсэн. Тийм учраас нийтлэг эрх ашгаа
дээдэлж, сонгуулийн дүнгийн тухай СЕХ-ны 55 дугаар тогтоолыг гаргасан. Би
хууль зөрчөөгүй.
С.Баярцогт: -Сонгууль өнгөрөөд хоёр сар болоход 76 гишүүний
нэрийг өргөн бариагүй нь СЕХ-ны буруу. Баянгол дүүргийн тойргийн асуудлыг
цагдаагийн байгуулага шалгаад дууссан гэсэн шүү дээ?
Б.Баттулга:-Баянгол дүүргийн асуудлыг цагдаа шалгаж дууслаа гэсэн мэдэгдэл
СЕХ-нд ирээгүй гэв. Асуулт, хаиулт дууссаны дараа тангараг өргөх
ёслол эхэлсэн.
Тангаргаа өргөсөн 67 гишүүний 42 нь МАХН, 24 нь АН-д харъяалалтай, нэг нь бие даагч байв. ИЗН-ын дарга С.Оюун гадаадад томилолттой гэсэн бол АН-ын дарга Ц.Элбэгдорж сонгуулийн маргааныг эцэслэн шийдэх хүртэл чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн тухай намынхан нь ярьж байв. Тангараг өргөсний дараа Төрийн тэргүүн Н.Энхбаяр насаар хамгийн ахмад нь болох УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд Д.Дэмбэрэлд чуулган даргалагчийн үүргээ шилжүүлсэн. 67 гишүүний бүрэн эрхийг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүд 100 хувийн саналаар дэмжив. Ийн УИХ-ын шинэ гишүүд тангаргаа өргөснөөр спикерийн төлөөх марафон эхэллээ.
АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын үйл ажиллагаанд нэхэл хатуутай оролцох бололтой. Өчигдөр орой нэгэн сонордуулга гаргажээ. Түүнд, “Долдугаар сарын 1-ний жагсаал, цуглааныг эмх замбараагүй байдал руу түлхэж, улмаар эрдэнэт хүмүүс амь нас, эрүүл мэндээрээ хохирсон. Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн аймшигт хэрэг гарч ардчилсан Монгол Улсад хэзээ ч байгаагүй улс төрийн ээдрээт байдлыг бий болгосон юм.
Түүнчлэн СЕХ-ны дарга Б.Баттулгын хууль бус, хариуцлагагүй үйл ажиллагаа нь анхдугаар чуулганыг гацаасан. Гэмгүй хүмүүсийг буудан хороосон хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн этгээдүүдийг яаралтай олж тогтоон хариуцлага тооцох, СЕХ-ны дарга Б.Баттулгыг огцруулах, түр үнэмлэхээ авсан бүх гишүүнийг бүрэн бүрэлдэхүүнээр нь нэн даруй бүрдүүлэх ёстой гэсэн шаардлагуудаа хэрэгжүүлэх ажлыг шинэ УИХ-ын үйл ажиллагааны хамгийн анхны зорилт болгох болно” гэжээ.
Байр суурь
Ирэх дөрвөн жилийн шинэ парламентын
өнгө ямар байх бол. Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Ч.Улаан нарын үгийг
сонслоо.
Э.Бат-Үүл:-Нэлээд амаргүй байх болов уу. Дэлхийн нийтийн хэмжээнд улс төр, эдийн засгийн байдал тогтворгүй байж мэдэхээр байгаа. Тийм учраас УИХ-аас ихээхэн хүч хөдөлмөр шаардаж таарна. УИХ өөрийгөө бэхжүүлэх, үр ашигтай ажилладаг дэг журмыг тогтоохгүй бол олон түмний дунд парламентын нэр хүнд унаж мэднэ гэж санаа зовж буй. Ирэх дөрвөн жил нэлээн хүнд байхыг үгүйсгэхгүй. Тангаргаа өргөх нь гишүүдийн эрх биш үүрэг юм гэдгийг ойлгуулахын төлөө бид нэлээд ажилласан. Энэ асуудлыг хуульчлах ёстой юм билээ.
Ч.Улаан:-Амаргүй дөрвөн жил байх бололтой. Дэлхийн дахины
нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөж байна. Ялангуяа эдийн засаг, санхүүгийн тал
дээр амаргүй байх болов уу. Газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш
өсч байна. энэ бүхэн мэрэгдээд эхэлчихлээ. Улс төрийн нөхцөл байдал халуухан
байх болов уу гэж харж байна.
Го.Энхтөр