УИХ-ын байнгын хороод байгуулагдлаа

GoGo.mn

2008-09-05 13:43 GMT+8

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдах талаар бид мэдээлсэн. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл МАХН, Ардчилсан намын бүлэг тус тус байгуулагдсан тухай мэдээлэл хийж мөн УИХ-ын байнгын хороодыг байгуулах тухай хэлэлцлээ.

Байнгын хороодын бүтцийн тухай саналыг намууд УИХ-ын даргад ирүүлсний дагуу Д.Дэмбэрэл дарга байнгын хороодын гишүүдийг томиллоо. Одоо байгуулагдсан байнгын хороод тус бүр хуралдаж даргаа сонгох ёстой. Байнгын хороод хуралдах хуваарь одоогоор гараагүй байна.

-Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай-

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.3 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодыг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

1/Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:
1. Ринчиннямын Амаржаргал
2. Сүхбаатарын Батболд
3. Яйчилын Батсуурь
4. Гаваагийн Батхүү
5. Лувсанвандангийн Болд
6. Наваансамдангийн Ганбямба
7. Лүймэдийн Гансүх
8. Лувсаннямын Гантөмөр
9. Раднаасүмбэрэлийн Гончигдорж
10. Дорждамбын Дамба-Очир
11. Халидолдагийн Жекей
12. Энэбишийн Мөнх-Очир
13. Халзхүүгийн Наранхүү
14. Санжаасүрэнгийн Оюун
15. Шинэнсамбуугийн Сайхансамбуу
16. Дамдингийн Хаянхярваа
17. Очирбатын Чулуунбат
18. Миеэгомбын Энхболд
19. Нямаагийн Энхболд

2/Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:
1. Хавдисламын Баделхан
2. Догсомжавын Балдан-Очир
3. Батжаргалын Батбаяр
4. Сундуйн Батболд
5. Сүхбаатарын Батболд
6. Яйчилын Батсуурь
7. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
8. Гарьдхүүгийн Баярсайхан
9. Рэнцэнгийн Буд
10. Наваансамдангийн Ганбямба
11. Лүймэдийн Гансүх
12. Ламжавын Гүндалай
13. Гомбожавын Занданшатар
14. Даваагийн Кёкүшюзан Батбаяр
15. Халзхүүгийн Наранхүү
16. Цэрэнбатын Сэдванчиг
17. Дэндэвийн Тэрбишдагва
18. Цэгмидийн Цэнгэл
19. Жадамбын Энхбаяр

3/Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо:
1. Зоригийн Алтай
2. Дашжамцын Арвин
3. Хоохорын Бадамсүрэн
4. Халтмаагийн Баттулга
5. Цэвэлмаагийн Баярсайхан
6. Сандагийн Бямбацогт
7. Цэрэнпилийн Даваасүрэн
8. Цэдэвийн Дашдорж
9. Долцонгийн Дондог
10. Дэлэгийн Загджав
11. Даваагийн Кёкүшюзан Батбаяр
12. Самбуугийн Ламбаа
13. Дуламсүрэнгийн Оюунхорол
14. Алмаликийн Тлейхан
15. Чүлтэмийн Улаан
16. Баттогтохын Чойжилсүрэн
17. Миеэгомбын Энхболд
18. Өлзийсайханы Энхтүвшин

4/Төрийн байгуулалтын байнгын хороо:
1. Норовын Алтанхуяг
2. Цогтын Батбаяр
3. Сундуйн Батболд
4. Жамъянсүрэнгийн Батсуурь
5. Эрдэнийн Бат-Yүл
6. Гарьдхүүгийн Баярсайхан
7. Сангажавын Баярцогт
8. Ламжавын Гүндалай
9. Долцонгийн Дондог
10. Дэлэгийн Загджав
11. Самбуугийн Ламбаа
12. Данзангийн Лүндээжанцан
13. Цэндийн Нямдорж
14. Дүрзээгийн Одхүү
15. Давгадоржийн Очирбат
16. Санжаасүрэнгийн Оюун
17. Раднаабазарын Раш
18. Чимэдийн Сайханбилэг
19. Жамъянхорлоогийн Сүхбаатар
20. Нямаагийн Энхболд

5/Төсвийн байнгын хороо:
1. Норовын Алтанхуяг
2. Ринчиннямын Амаржаргал
3. Дашжамцын Арвин
4. Хавдисламын Баделхан
5. Нямжавын Батбаяр
6. Цогтын Батбаяр
7. Лувсанвандангийн Болд
8. Лувсаннямын Гантөмөр
9. Даваажавын Ганхуяг
10. Цэрэнпилийн Даваасүрэн
11. Дорждамбын Дамба-Очир
12. Дамдины Дэмбэрэл
13. Дашзэвэгийн Зоригт
14. Давгадоржийн Очирбат
15. Шинэнсамбуугийн Сайхансамбуу
16. Цэрэнбатын Сэдванчиг
17. Чүлтэмийн Улаан
18. Дамдингийн Хаянхярваа
19. Чимэдийн Хүрэлбаатар
20. Баттогтохын Чойжилсүрэн
21. Очирбатын Чулуунбат

6/Хууль зүйн байнгын хороо:

1. Халтмаагийн Баттулга
2. Эрдэнийн Бат-Yүл
3. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
4. Санжаагийн Баяр
5. Сангажавын Баярцогт
6. Раднаасүмбэрэлийн Гончигдорж
7. Дамдины Дэмбэрэл
8. Халидолдагийн Жекей
9. Данзангийн Лүндээжанцан
10. Энэбишийн Мөнх-Очир
11. Цэндийн Нямдорж
12. Дуламсүрэнгийн Оюунхорол
13. Чимэдийн Сайханбилэг
14. Жамъянхорлоогийн Сүхбаатар
15. Жадамбын Энхбаяр
16. Зандаахүүгийн Энхболд
17. Өлзийсайханы Энхтүвшин

7/Эдийн засгийн байнгын хороо:
1. Зоригийн Алтай
2. Хоохорын Бадамсүрэн
3. Догсомжавын Балдан-Очир
4. Батжаргалын Батбаяр
5. Нямжавын Батбаяр
6. Гаваагийн Батхүү
7. Жамъянсүрэнгийн Батсуурь
8. Цэвэлмаагийн Баярсайхан
9. Рэнцэнгийн Буд
10. Сандагийн Бямбацогт
11. Даваажавын Ганхуяг
12. Цэдэвийн Дашдорж
13. Гомбожавын Занданшатар
14. Дашзэвэгийн Зоригт
15. Дүрзээгийн Одхүү
16. Раднаабазарын Раш
17. Алмаликийн Тлейхан
18. Дэндэвийн Тэрбишдагва
19. Чимэдийн Хүрэлбаатар
20. Цэгмидийн Цэнгэл
21. Зандаахүүгийн Энхболд

2.Энэ тогтоолыг 2008 оны 9 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3183 санал өгсөн байна.

Дээшээ