Уг уурхай 35 ажилчинтай, арав гаруй нь орон нутгийн залуус бөгөөд захирлаас гадна Шинэ Зеландын таван иргэн ажилладаг юм байна.
Монгол талын захирал Н.Довжидын өгүүлснээр, Монголын нялх уурхайн нүдийг нээж өгсөн хүн бол олон жил уурхай дагнасан Дени Волкер захирал бөгөөд Байдраг голоос ус татаж, байгаль орчин, голын гольдрилыг эвдэхгүй байх санаачилга гарган нөхөн сэргээлтэд тусгай зориулалтын тоног төхөөрөмж ашиглан олборлолтод "дотоод овоолго"-ын аргыг хэрэглэсэн нь бусад аж ахуйд ч үлгэр жишээ үзүүлэхүйц зүйл аж.
Энэ уурхай өнгөрсөн онд 200 кг алт олборлосон ба ажилчдын цалин хөлс, ахуй хангамж харьцангуй дээгүүр, газар, ус, лиценз зөвшөөрлийн зөрчилгүй зэргээрээ хуулийн хүрээнд ажилладаг цөөн уурхайн нэг юм байна. Эднийх орон нутагт 20 гаруй сая төгрөгийн дэмжлэг туслалцаа үзүүлжээ.
Д.Даваадорж