“Азийн сан”-гаас санаачлан “Хариуцлагатай уул уурхай” төрийн бус байгууллагатай хамтран сар бүр байгалийн нөөц ашиглалтын талаарх цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн хэлэлцүүлэгт доктор Давид Маллиган, МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн секторын эрхлэгч, доктор, профессор Н.Норов тэргүүтэй хүмүүс оролцон ураны хүдэр олборлож, ашиглах нь манайд ямар үр дүнтэй талаар ярилаа.
Уран гэж юу вэ.
Бид ашигласнаар юу хожих вэ
Манай улс сүүлийн жилүүдэд
ураны хүдэр олборлон, баяжуулж, ашиглах талаар ярих болсон. Одоогийн
байдлаар АНУ, Франц, Канадын компаниуд Монголын хэд хэдэн газарт ураны
хайгуул хийж эхэлжээ. Манайд Дорнодын Мардайн ордоос урагшаа Дорноговь аймаг
хүртэл ураны илрэлийн судлууд бий. Энд зөвхөн ураны хүдэр байхаас гадна нүүрс
нь уран агуулсан байдаг аж. Мөн Сүхбаатар аймгийн Бумбатын нүүрсний ордод уран
илэрсэн байна. Ерөнхийдөө эх орон минь ураны нөөцөөр баялаг гэхэд
болно.
Уран нь химийн элемент бөгөөд цацрагт идэвхт гэдгээрээ онцлог аж. Ураны хүдэр нь нүүрс, нефть, зэс, молибдентэй адил эрдэс баялаг. Монголчууд ураныг цөмийн зэвсэг хийхэд ашигладаг гэдгийг мэднэ. Гэхдээ ураныг дээд зэргээр баяжуулсны дараа цөмийн зэвсэгт хэрэглэдэг. Харин манайд тэр хэмжээнд хүртэл баяжуулах өндөр технологи байхгүй гэнэ. Бид ураныг цөмийн эрчим хүчний станцад түлш болгон хэрэглэх боломжтой. Ингэснээр зургаан тонн нүүрс шатаахад гарах энергийг нэг грамм уран үйлдвэрлэх юм. Энэ эдийн засгийн хувьд асар их хэмнэлт авчирч байна. Монголд атомын цахилгаан станц байгуулж болох эсэх талаар профессор Н.Норов “Атомын цахилгаан станц байгуулах нь манай улсын эдийн засаг, экологи, технологид хэрэгтэй. Уран олборлож эхлээд нөөцтэй болчихсон байхад Атомын цахилгаан станц барихад дөхөмтэй. Өөрөө уран олборлож байгаа нөцөлд хоёр дахин хямд цөмийн түлш хэрэглэнэ гэсэн үг. Уран цацраг идэвхт элемент учир хяналт сайн байх ёстой. Үүнийг улсын тусгай бодлогоор зохицуулж болно. Хөрөнгө оруулалтын хувьд зах зээлийн хуулиар л явах байх. Манай улс өөрөө хөрөнгө гаргах чадалтай бол гаргана. Үгүй бол гадаадын компаниуд ирээд үр ашгаа тохиролцоод болох биз. Ер нь бол уран газар дор байхдаа үнэгүй, хэнд ч ашиглагдахгүй байгаа шүү дээ. Манайд 500 мвт-ийн хүчин чадалтай хоёр реактор бүхий атомын цахилгаан станц барихад л хангалттай” гэв.
Ураны үнэ буурахаас өмнө ашиглах шаардлагатай
Атомын цахилгаан станц барьж
ураныг дотооддоо ашиглахаас гадна дэлхийн зах зээлд борлуулбал багагүй ашиг
хүртэх боломжтой аж. 1990 онд 10 ам.доллар байсан уран одоо 90 ам.долларт
хүрээд байна. Гэхдээ 2018 оноос ураны үнэ нь буурах төлөвтэй байгааг томоохон
компаниуд анхааруулжээ. Учир нь тухайн үеэс ураны хэрэглээ багасах гэнэ.
Иймд ураныг ойрын хугацаанд ашиглаж эхлэхгүй бол үр ашгийг нь цаашид хүртэхгүй
байх эрсдэлтэйг эрдэмтэд сануулав.
Манайд ураныг ямар аргаар олборловол тохиромжтой вэ
Манай ураны хүдэр дэх ураны
агууламж дунд зэрэгт ордог байна. Уран олборлох 2-3 янзын арга байдаг аж.
Нэгдүгээрт, далд уурхай байгуулж ураны хүдрээ гаргаж ирээд гялгар цаасан дээр
хүдрээ овоолж уусган баяжуулах аргаар олборлож болно. Мөн хүдрийн биеттэй нь
газар дор уусган баяжуулдаг байна. Энэ арга нь манайд тохиромжтой. Дорноговь
аймгийн Сайхандулаан уул, Дундговийн Хараатхайрханы орд газруудаас дээрх
аргаар гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд уран олборлон туршиж үзжээ.
Энэ арга нь газар ухдаггүй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, зардал багатай аж.
Одоогийн байдлаар манайд уран олборлож буй компани манайд алга. Бүгд хайгуулийн лицензтэй байна. Ураны баяжмал гаргах туршилтыг Дундговьд АНУ-ын хөрөнгө оруулалттай “Говь гурван сайхан” компани хийжээ. Мөн Мардайн Гурван булгийн орд газар лицензтэй “Эмээлт майнз” компани уран олборлох үйлдвэрээ бариад бэлэн болгосон. Одоо Ашигт малтмалын тухай хууль гарахыг хүлээж байна.
Манай улс ураны хэр их нөөцтэй вэ
Манай улсын ураны нөөцийг
1998 оныхоор авч үзвэл дэлхий дээр ажиллаж байгаа 430 гаруй атомын цахилгаан
станцын зөвхөн нэг жилийн хэрэгцээг хангах аж. Гэхдээ энэ нь бага тоо биш.
Сүүлийн жилүүдэд олон компани ураны эрэл хайгуул хийх болсон. Үүнийгээ
дагаад нөөцийн хэмжээ ихэсч байгаа аж. Эрдэмтэд манай улсын уран нөөц дэлхийн
ураны нөөцийн 10 хувиас хэтрэхгүй болов уу хэмээн таамаглаж байна. Манайхаас
уран авах сонирхолтой улс олон байдаг. Тухайлбал, Өмнөд Солонгос, Япон зэрэг
ураны нөөцгүй улсыг дурьдаж болно. Саяхан Японы тал манай улсын цахилгаан
станцуудаас гарсан үнсийг авъя хэмээн санал тавьсан сурагтай. Харин Засгийн
газар татгалзсан гэх. Учир нь үнсэнд уран агуулагддаг байна. Эндээс үзэхэд
манай улс ураны ашиглалт, экспорт дээр хатуу байр суурьтай болох нь
анзаарагдана.
Уран ашиглах болсноор дэлхийн нийт хяналт тавьж
эхэлдэг
Ураны
олборлолт, ашиглалттай холбогдоод хяналтын асуудал өндөр түвшинд яригддаг.
Уран нь цацраг идэвхт элемент. Мөн цөмийн зэвсэг үйлдвэрлэх гол түүхий эд
учир олон улсын болгоомжлолыг төрүүлэхээс ч өөр аргагүй юм. Одоогоор
манайх ураны хайгуул хийж байгаа тул дэлхий нийтээс тавих хяналт бага байна.
Ер нь уран олборлож эхэлсэн оронд атомын цахилгаан станц баривал хичнээн хэмжээний
уран орж, плутони ялгарсныг Олон улсын цөмийн эрчим хүчний байгууллага хяналт
тавьж мэдээлэл өгдөг аж.
Г.Батзориг