Гадаадын өндөр хөгжилтэй оронд суралцагчдын тоог гурав дахин нэмэгдүүлнэ гэжээ
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр болж байгаа билээ. Хуралдаанаар “Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл”-ийг хэлэлцэж байгаа юм. Хамтарсан Засгийн газрын дөрвөн жилийн хугацаанд хийх үйл ажиллагааны хөтөлбөр нь 40 хуудас бүхий төсөл байгаа. Уг төсөлд тусгагдсан салбар бүрийн асуудлаар гишүүд сайд нараас сонирхсон асуултаа асууж, саналаа хэлж байгаа юм. Засгийн газрын хөтөлбөрт боловсролын салбарт олон шинэчлэл тусгасан байна. Бид та бүхэндээ яамдын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тус бүрээр нь хүргэхээр боллоо. Энэ удаад боловсрол, шинжлэх ухааны салбарт шинэ Засгийн газар хэрхэн өөрчлөлт оруулах талаарх хөтөлбөрийн төслийг хүргэж байна.
1.Бүх нийтийн боловсролыг хөгжүүлж, үндэсний боловсролыг олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлж, “Боловсрол” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, оюунжсан, бүтээлч чадамжтай хүний нөөцийг байнга нэмэгдүүлнэ.
2.Баг бүрт гэр цэцэрлэг байгуулах, хувилбарт сургалтын төрөл хэлбэрийг олшруулах замаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 2012 он гэхэд 70 хувьд хүргэнэ.
3.ЕБС-ийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлж, боловсролын хүртээмж, чанарыг дээшлүүлнэ.
4.ЕБС-ийг мэргэжлийн багшаар бүрэн хангаж, мэргэшлийг дээшлүүлнэ.
5.Бичиг үсэгт тайлагдалтын түвшинг ахиулна.
6.Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сурах бичгээр төрөөс хангана.
7.“Үдийн цай” хөтөлбөрийг үргэлжлүүлж “Үдийн хоол” болгон өргөжүүлнэ.
8.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг шинэ техник технологи бүхий орчин үеийн лабораториор бэхжүүлнэ.
9.Дээд боловсролын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Инженер, технологи, байгалийн шинжлэл, багш, эмч, хөдөө аж ахуйн мэргэжлээр суралцагчдын хувийн жинг нэмэгдүүлнэ.
10.Гадаадын өндөр хөгжилтэй оронд суралцагчдын тоог 3 дахин нэмэгдүүлнэ.
11.Их сургуулийн хотхон байгуулна. Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн сургалтын бааз, лабораторийг сайжруулж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, оюутны дотуур байрны хүрэлцээг сайжруулна.
12.Их, дээд сургуулийн багшийг чадваржуулах тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ.
13.Оюутны сурлагын амжилтыг харгалзан сургалтын төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх, тэтгэлэг олгох, нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлнэ.
14.Хичээлийн болон дотуур байр, номын сан, спорт заалыг барих, өргөтгөх, сургуулийг компьютержүүлэх, интернэтэд холбох зэргээр чанартай боловсролын орчин бүрдүүлэхэд ахиц өөрчлөлт гаргана.
15.Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх бодлогыг тодорхойлж, эрх зүйн орчинг нь боловсронгуй болгон,“Соёл урлагийг 2009-2012 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөг батлан хэрэгжүүлнэ.
16.Соёлын өвийн тогтолцоог төгөлдөршүүлэх, иргэдэд музейн чанартай үйлчилгээг хүргэх таатай орчныг бүрдүүлнэ.
17.Сумын соёлын төвийн үйл ажиллагааны агуулга, хэлбэрийг баяжуулж тогтмолжуулах, соёлын төвүүдийн барилгыг шинэчилж, засварлах, хөгжмийн зэмсэг, ном, тоног төхөөрөмжөөр хангах замаар хүүхэд, залуучууд, хүн амд хүргэх соёлын үйлчилгээний үр өгөөжийг дээшлүүлнэ.
18.Мэргэжлийн урлагийн байгууллагын шилдэг уран бүтээлийг хөдөөгийн иргэдэд хүргэх соёлын үйлчилгээг төрөөс дэмжиж, түүнийг өргөжүүлнэ.
19.Үндэсний номын ордны шинэ цогцолборыг барина. Сумын номын сангийн фондыг жил бүр баяжуулж, уншигчдын тоог нэмэгдүүлнэ.
20.Монгол Улсын түүх судлалыг хөгжүүлж, Монгол Улсыг сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлнэ.
21.Зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангахуйц судалгаа, боловсруулалтын өрсөлдөх чадвар бүхий хувийн хэвшлийг бий болгож, бодлогоор эрдэм шинжилгээний ажилтан, залуу эрдэмтдийг дэмжинэ.
22.Шинжлэх ухаан, технологийг тэргүүлэх чиглэл болгон эрчимтэй хөгжүүлэх бодлогыг тодорхойлж, шинэ технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад төрөөс дэмжлэг үзүүлж, биотехнологи, нанотехнологи, мал эмнэлгийн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн дэлхийн дундаж түвшинд хүрч тоноглогдсон орчин үеийн 2-оос доошгүй эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулна.
23.Мэдлэг, баялгийг үйлдвэрлэх, түгээх, ашиглах агуулга бүхий шинжлэх ухаан, технологи, инновацийн тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
24.Үндэсний хэмжээнд инновацийн бодлого, салбар дамнасан зохицуулалтыг хэрэгжүүлэх, инноваци, технологийн чиг хандлагыг судлах, инновацийн дэд бүтцийг бий болгох арга хэмжээ авна.
25.Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг улс орны хөгжлийн үе шатны зорилтуудтай уялдуулан тодорхойлж, хөрөнгө, хүчийг төвлөрүүлнэ.
Дээрх зорилтуудаас өнөөдрийн УИХ-ын чуулган дээр хэд хэдэн асуудал хөндөгдлөө. Тухайлбал гадаадын их дээд сургуульд суралцагчдын тоог даруй гурав дахин нэмэх мөн тэд эх орондоо эргэн ирж ажиллах баталгаа, “Их дээд сургуулийн хотхон” байгуулах зэрэг хэзээ биелэгдэх талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяраас гишүүд тодруулсан. Тэрбээр ярихдаа “гадаадад их, дээд сургуульд суралцагчдын тоог нэмэх асуудал 2009 онд манай улсын төсвийн бодлогоос хамаараад хэрэгжих боломж бүрдэхгүй байдал ажиглагдаж байна. Тиймээс 2010 оноос энэ асуудлыг шийднэ. Мөн гадаадад сургууль төгссөн иргэд эх орондоо эргэн ирж ажиллаж байгаа эсэх бүртгэлийг мөн нарийвчлан хийх шаардлагатай байгаа. Харин төрийн зардлаар гадаадад суралцаж байгаа хүмүүсийн 87 хувь нь эх орондоо ирж ажил хийдэг. “Их дээд сургуулийн хотхон” байгуулах тухай бэлтгэл ажил хангагдсан ч одоо газар, мөнгөний асуудал шийдэгдээгүй байна” гэсэн юм.
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна.
Ч.Болор