Ам.долларын ханш огцом өсөв

Өнөөдөр сонин

2008-11-10 10:26 GMT+8

Дэлхийн зах зээлд ам.долларын бусад валюттай харьцах ханш сүүлийн саруудад өссөөр байсан. Энэ нь түүхий эдийн үнийг унахад хүргэсэн хэмээн эдийн засагчид тайлбарлаж байв. АНУ-ын холбооны нөөцийн систем ойрын хугацаанд бодлогын хүүгээ хоёр ч удаа бууруулсан нь ам.долларын ханш сулрахад хүргэнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. Харин Монголд байдал эсрэгээрээ байсан. Сүүлийн саруудад ам.долларын ханш 1148-1150 төгрөгийн хооронд харьцангуй тогтвортой байлаа. Харин сүүлийн гурав хоногийн дотор ам.долларын ханш "суга" өсчээ. Өчигдөр 16.00 цагийн байдлаар валют арилжааны төвүүдэд нэг ам.долларыг 1170 төгрөгөөр авч, 1180 төгрөгөөр зарж байв. Юанийн ханш ч өссөн хэвээр. Харьцангуй тогтвортой байсан ам.долларын ханшийн өсөлтийн талаар одоохондоо тодорхой тайлбар алга.

/XI.9 17.00 Цагийн байлдаар/

  Монгол банк "Алтан төгрөг" "Найман шарга"
  (Зарласан ханш) (авах) (зарах) (авах) (зарах)
Ам.доллар 1145.49 1170 1178 1170 1178
Юань 167.81 172.2 173 172 173.4
Евро 1473.5 1470 1490 1470 1490
Иен 11.7 11.7 11.8 11.75 11.8
Фунт 1817.38 1790 1830 1780 1820
Рубль 42.54 40.7 41 40.5 41
Вон 0.86 0.83 0.87 0.82 0.86
(төгрөгөөр)

Зэс
(тн)
3734.5
-54.5
Буурна
 
Алт
унци
734.2
2
Өснө
 
Нефть
баррель унци
61.04
0.27
Өснө
 
Мөнгө
унци
9.963
-0.092
Буурна
 
Элсэн чихэр
1 lЬ=454гр
12.01
0.14
Өснө
 
Кофе
1 lЬ=454гр
112.1
1.1
Өснө
 
Улаан буудай
1бушел=35.2 л
568
5
Өснө
 
Хөнгөн цагаан
(тн)
1910.75
-80
Буурна
 
Хар тугалга
(тн)
1351
-103
Буурна
 
Какао
(тн)
1952
18
Өснө
 
Эрдэнэ шиш
1бушел=35.2 л
375.5
-2.5
Буурна
 
       
(ам.доллараар)

GoGo Facebook Хуудас
 
 
Та хувийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг уу?
Нийт 2400 санал өгсөн байна.

Дээшээ