Дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж байгаа талаар олон орны ихэнх эрдэмтний санаа бодол нийлж байна.
Нэг хэсэг эрдэмтэн «дэлхийн дулаарал» гэсэн нэр томъёо хэрэглэж, дэлхий мөхөх тухай таамнал хийж байна. Тэгвэл нөгөө хэсэг эрдэмтэн шинэ мөстлөгийн үе ирнэ гэж зөгнөн, мөн дэлхий мөхнө
хэмээн таамаглаж байна.
Гурав дахь нь уур амьсгал гарцаагүй сүйрэл тарина гэж нотолсонд эргэлзэж байна. Тэдний бодлоор, энэ сэдвийг тойруулан шуугиан дэгдээгсэд амин хувийн улс төр, санхүүгийн болон өөр үзэл бодлоор ингэж буй.
Радио, телевизийн Би-би-си суваг энэ сэдвээр гардаг гол гол асуултад хариулт авахыг оролдов.
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ ЮУНД ОРШИНО ВЭ?
Манай гарагийн уур амьсгал байнга өөрчлөгдөж байна. Одоо дэлхийд дундаж температура багцаалбал цельсийн 15 градус байна. Мэргэжилтнүүдэд байгаа геологийн болон бусад мэдээгээр дэлхийн дундаж температура урьд цельсийн 7-27 градус байж болох байв.
Гэвч хүний үйл ажиллагаанаас үүдсэн эрчимтэй дулаарал нь уур амьсгал байгалийн жам ёсоороо өөрчлөгдөхөд нэрмээс болсон гэж нилээд олон эрдэмтэн үзэж байна. Энэ нь тэдний бодлоор Дэлхийн амьдрал олон талаар шалтгаалах уур амьсгалын тогтвортой байдалд маш зохисгүй нөлөөлж байна.
ХҮЛЭМЖИЙН НӨЛӨӨ ГЭЖ ЮУ ВЭ?
Энэ нь Дэлхийн агаар мандалд нарны эрчим хүч орохыг саатуулж байдаг хий дүрст бодисууд юм. Тэдгээргүй бол гарагт наад зах нь нэн хүйтэн аж төрөх байсан.
Эдгээр хийн бодисоос байгалийн хүлэмжийн хийд хамгийн чухал нь усны уур байдаг. Гэвч агаар мандалд тэдгээрийн төвлөрөл бараг өөрчлөгдөхгүй, хүний үйл ажиллагааны үүдсэн хүлэмжийн хийгээс бий болох дулааралд бараг үүрэггүй.
Хүлэмжийн өөр хийд хүний аж үйлдвэр, хөдөө аж ахуйн аж ахуйн ажиллагаа, бас түлш шатсаны улмаас агаар мандалд ордог нүүрс хүчлийн хий, метан, азотын оксид хамаарна. Агаар мандалд тэдгээрийн төвлөрөл нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн хоёр жилд СО-2-ын төвлөрөл 30 хувь нэмэгджээ.
Эдгээр хийн төвлөрлийн өсөлт Дэлхийд температура нэмэгдэхэд хүргэхийг уур амьсгалын талаарх ихэнх мэргэжилтэн зөвшөөрч буй
ДУЛААРАЛТЫГ ЮУГААР НОТОЛДОГ ВЭ?
19 дүгээр зууны эцсээс температурыг сайтар ажиглах болсон. Энэ мэдээгээр, ХХ зуунд дэлхийн дундаж температура цельсийн 0,6 градусаар нэмэгджээ.
Энэ хугацаанд манай гарагт усны түвшин 10-20 сантиметрээр дээшилжээ. Энэ нь бүлээн болж буй далайн талбай нэмэгдснээс болсон гэж үздэг.
Аядуу уур амьсгалтай нутагт, Антарктидын хойгийн дагуу ихэнх мөсөн уулын хэмжээ багасч буй.
Хавар, намрын улиралд Арктикийн мөс сүүлийн хэдэн арван жилд 40 хувь нимгэрснийг ажиглажээ.
Гэхдээ ийм хандлага хаа сайгүй ажиглагдсангүй. Жишээ нь, Антарктикийн зарим хэсэгт хүйтэрч байна.
Түүнээс гадна Дэлхийн гадаргын дэргэд, агаар мандлын доод давхарга тропосферт температурын өөрчлөгдөх хандлага зөрөөтэй байгааг тэмдэглэжээ.
ТЕМПЕРАТУРА ХЭР НЭМЭГДЭЖ БОЛОХ ВЭ?
Уур амьсгалын өөрчлөлтийн зарим таамналаар, агаар мандалд хаягдаж буй хүлэмжийн хийг багасгахгүй бол дэлхийн дундаж температура 2100 он гэхэд цельсийн 1,4 - 5,8 градусаар нэмэгдэх байна.
Энэ хаягдлыг эрс багасгаж чадсан ч хүлэмжийн хий эцэс болохгүй гэж зарим эрдэмтэн нотолж буй. Учир нь уур амьсгалын системийн хэсгүүд - ялангуяа усны болон мөсөн уулын том районуудын хувьд дээрх алхамд «хариу» өгөхөд хэдэн зуун жил шаардагдана.
Түүнээс гадна агаар мандалд хүлэмжийн хийн төвлөрлийг багасгаж эхлэхэд хэдэн арван жил шаардлагатай.
Хүний үйл ажиллагаа Гренландын мөсөн бүрхүүл хайлахад хүргэсэн нь далайн түвшин долоон метрээр дээшлүүлэхийг зарим мэргэжилтэн үгүйсгэхгүй байна.
ЦАГ АГААР ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ?
Нийт дэлхийд уур амьсгалын эрс хувирал олшрох төлөвтэй. Түүнээс гадна халуун агаарын үе илүү урт үргэлжилж, температурын хувьд илүү их байж мэднэ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар, манай гарагт бороо их орно. Үүний сацуу олон нутагт ган болох магадлал нэмэгдэнэ. Хар салхи, далайн түвшин дээшилсний улмаас үер гарах нь олширч магадгүй.
ҮР ДАГАВАР НЬ ЯМАР БАЙЖ БОЛОХ ВЭ?
Ундааны усаар гачигдах, хөдөө аж ахуй эрхлэх нөхцөл эрс өөрчлөгдөх, үер, хар салхи, аагим халуун, ган гачиг олшрох нь уур амьсгал өөрчлөгдсөний үр дагавар болж мэднэ.
Ядуу буурай орнууд, уур амьсгалын өөрчлөлтөд дасах бэлтгэл багатай орнуудад хамгийн ноцтой цохилт таарч мэднэ.
Бүхэл бүтэн төрлийн ургамал, амьтан арилах таамнал буй, учир нь тэдгээрийн нутаглах орчин эдгээр өөрчлөлтөд дасахаас түргэн өөрчлөгдөх юм.
Хумхаа, усаар дамждаг өвчин, өлөн зэлмүүнээс болж сая сая хүний эрүүл мэнд аюулд өртөж болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулж байна.
БИДНИЙ МЭДЭХГҮЙ БАЙГАА ЗҮЙЛ ЮУ ВЭ?
Дэлхийд температура нэмэгдэхэд хүн ямар хувь нэмэр орууож байгаа, гинжин урвал ямар байж болохыг мэргэжилтнүүд нарийн мэдэхгүй байна.
Бас агаар мандал дахь хүлэмжийн хийн төвлөрлийн өсөлт, температурын өсөлтийн хоорондын харьцаа чухам ямар байгаа нь мэдэгдэхгүй байна. Энэ нь температурын өөрчлөлтийн таамнал ихээхэн зөрж байгаагийн нэг шалтгаан юм.
Дэлхийн дулаарал зарим өөрчлөлтөд, улмаар уур амьсгалын өөрчлөлт түргэсэхэд хүргэнэ. Тухайлбал, мөнх цэвдгийн хөрс хайлсаны улмаас агаар мандалд метан ихээр хаягдана.
Гэхдээ дэлхийн дулаарлын нөлөөг сулруулах өөр хүчин зүйл ч бий. Зарим таамналаар бол, температура нэмэгдэхээр ургамлын өсөлт түргэснэ, энэ нь ургамалд агаар мандлаас нүүрс хүчлийн хий ихээр авах боломж олгоно.
ҮЛ ИТГЭГЧДИЙН БАЙР СУУРЬ
Дэлхийн дулаарлын онолд эргэлзэгчдийг гурван бүлэгт хувааж болно.
•дэлхийд температура нэмэгдээгүй гэж үздэг хүмүүс;
•уур амьсгал өөрчлөгдөж байгааг зөвшөөрөвч үүний үндсэн шалтгаан нь байгалийн жам ёсны үйл явц гэж үздэг хүмүүс;
•дэлхийд температура нэмэгдэхэд хүн нөлөөлж байгааг зөвшөөрөвч, энэ асуудлыг судлах шаардлагатай гэж үздэггүй хүмүүс. Учир нь тэдний үзэж байгаагаар энэ нь хүн төрөлхтний хувьд хамгийн гол, хурц асуудал огт биш юм.
Гэсэн ч уур амьсгал жам ёсоороо өөрчлөгдөх төлөвтэйг харгалзан үзлээ ч одоо ер бусын үйл явц өрнөж байна, үүнд хүмүүс буруутай нь эргэлзээгүйг эрдэмтэд улам бүр зөвшөөрч байна.
П.Шагдар