GoGo
Санал асуулга
Танай гэр бүлийн энэ жилийн цагаан сарын төсөв өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн үү?

Санал өгсөн нийт хүн(1675)
  • Тийм
  • Үгүй, хэвээрээ
  • Хасагдсан
  • Мэдэхгүй
  • Бусад /Та сэтгэгдлээр оруулна уу/

Бидний үеийнхний чадах ба чадахгүй зүйлс

Бидний үеийнхний чадах ба чадахгүй зүйлсДэлхийн хамгийн буурай хөгжилтэй орны нэг байсан Монгол чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжээд яг 20 жил болжээ.


ТҮЦ шиг жижиг хөрөнгийн захаа түшиж хөгжих үү?

ТҮЦ шиг жижиг хөрөнгийн захаа түшиж хөгжих үү?- Энэ зах дээр өнөөдрийн байдлаар 500 сая орчим ам.доллар эргэлдэж байгаа нь эдийн засагтайгаа харьцуулсан ч бага тоо.


Хаалгаа хаасан бурхны цонх нээлттэй ч юм билүү

Хаалгаа хаасан бурхны цонх нээлттэй ч юм билүүЮмс найдваргүй бо­лох тутам горьдлого улам ихэссээр байдаг. Одоо энэ цасан шуурганы да­раа аягүй сайхан дулаан болох юм гэнэ лээ.


Д.Сүндий: Банкуудын байдал хүнд байна

2008 оны 12-р сарын 3
Д.Сүндий: Банкуудын байдал хүнд байна

Өнгөрсөн баасан гаригаас эхлэн валютын ханш огцом чангарч, төгрөгийн ханш огцом унаж эхэллээ. Шалтгаан нь юу байв. Мэдээж шалтгааныг нь хүмүүс нөгөө дэлхийн банк, санхүүгийн хямрал гэж хэлэх байх. Бүгдээрээ эргээд хэн, хэзээ, юу гэж хэлж байсныг санах гээд үзье.

2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сангийн сайд: “Ойрын үед төгрөгийн ханш унана гэсэн мэдээлэл огт ташаа, олон нийт санаа зовох хэрэггүй” гэсэн бол Монгол банкны Ерөнхийлөгч: “Төгрөгийн ханш огт унахгүй, Монголбанкнаас инфляцийг бага түвшинд барих бодлого явуулж байгаа.” гэв. Харин 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхны ам.долларын ханшийн өсөлт болоход Монголбанкны валютын газрын захирал: “Энэ өсөлт нь нэгэнт түр зуурын шинж чанартай байсан болохоор эргээд хэвийн түвшиндээ орох нь гарцаагүй” гэж мэдээлэлж байлаа. Үнэндээ ч вэб хуудас дээрээ “Монголбанкны үндсэн зорилго нь үндэсний мөнгөн тэмдэг - төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршдог. Түүнчлэн инфляцийг тогтвортой түвшинд барих явдал юм.” гэж тодорхойлсончлон үндсэн үүргээ бодон мэдээлэл хийгээ биз.

Дээр дурдсан Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдлээс үзэхэд энэ оны 4 сард төгрөгийн ханш унах нь гэсэн таамаглал аль хэдийн байж, энэ таамаглал нь оны эхнээс банкууд ам.долларын зээл олгохоо больсонтой холбоотой. Гэтэл 2008 оны 07 дугаар сарын 03-нд 9,000 шахам ам.долларын үнэтэй байсан зэсийн ханш тасралтгүй буурсаар өнөөдөр дөнгөж 3600 гаруй ам.доллар болсныг доорх графикаас харж болох бөгөөд энэ төгрөгийн ханш унах нь гэсэн таамаглалыг бүр баталгаажуулахаар байж.


Өнгөрсөн оны эцсийн байдлаар зэсийн баяжмалын экспорт Монгол Улсын нийт экспортын 45%, ДНБ-ний 22% хувийг тус тус эзэлжээ. Зэсээс бусад ашигт малтмал, ноос ноолуурыг тооцохгүйгээр зөвхөн зэсийн ханш олон улсын зах дээр унахад манай улсын экспортоос олох нийт ам.доллар 20% хувиар багасах нь маш тодорхой харагдаж байна.

Энэ мэт сэрэмжлүүлэг байсаар байтал Монголбанк үл тоон ард түмнийг сайхан үгээр тайвшруулж байх хооронд юу болсныг одоо тайлбарлая. 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ам.долларын албан ханш 1,144.99 төгрөг байсан бол 2008 оны 12 дугаар сарын 03-ны байдлаар 1,194.9 төгрөг болж 49.91 төгрөг буюу 4.18% хувиар өссөн байна. Арилжааны банкуудын хувьд Худалдаа хөгжлийн банкны 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ам.долларын зарах ханш 1,146 төгрөг байсан бол 2008 оны 12 дугаар сарын 03-ны байдлаар зарах ханш 1,245 төгрөг болж зарах ханш нь 99 төгрөг буюу 8.64%-аар өссөн байна.

Ингээд төгрөгийн ханш унах буюу таны халаасан дахь 100 төгрөг тутмаас 9 төгрөг алга болон 91 төгрөг үлдэж байна. Одоо тэгвэл та бидний нийт алдагдлыг тооцоолбол Монгол Улсын хэмжээнд банкны хадгаламж эзэмшигч 1.3 сая хүн, мөнгөн дүн нь 1 триллион гаруй төгрөг, 300 гаруй сая ам.доллар гэж үзвэл түүний 8.64% нь 86 тэрбум 380 сая гаруй төгрөг болж байна. Энэ мөнгө нь Хадгаламж банкнаас дутсан 14.3 тэрбум төгрөгөөс 6 дахин, хадгаламж зээлийн хоршооны хохирогчдод олгох 33 тэрбум төгрөгөөс 2.61 дахин, ямаанд өгөх татаасны 30 тэрбум төгрөгөөс 2.87 дахин их мөнгө бидний халааснаас ганцхан сарын дотор алга болчихоод байна. Энэ зөвхөн нийт хадгаламж эзэмшигчид та бидний халааснаас шууд гарч байгаа мөнгө. Харин нийт Монгол Улсын хэмжээнд гүйлгээнд байгаа бэлэн мөнгө нь 2 триллион 357 тэрбум төгрөг гэвэл 203 тэрбум 600 гаруй сая төгрөгийн алдагдал гарч байна. Гэтэл энэ тухай хэн ч юу ч ярихгүй, бас хэн ч хариуцлага хүлээхгүй байх юм.

Зөв мөнгөний бодлогыг явуулах үүрэгтэй этгээд нь Монголбанк, тэд төгрөгийн тогтвортой байдлыг хангаж, инфляцийг тогтвортой түвшинд барих эрх үүргийг хуулиар хүлээсэн хүмүүс. Энэ онд инфляци 34 хувь хүртэл өсөж байхад түүний шалтгааныг түлш, шатахуун, үр тарианы үнийн өсөлттэй холбон гадны хүчин зүйл учраас яах ч аргагүй гэж тайлбарлаж байсан нь саяхан шиг санагдана. Монгол Улсыг жижигрүүлэн нэг айл гэж үзвэл айлын эзэн нь хүүхдүүддээ хатсан ганц талхаар хооллож байгаагаа зах зээл дээр хүнсний барааны үнэ өссөнтэй холбож тайлбарлаад сууж байвал та нар өрөвдөж, нээрээ л энэ зах зээлийн л буруу гэж үзэх үү.

Дэлхийн банк, санхүүгийн хямралын үед мөнгөний бодлого зөв явуулж гадаад валютын нөөцөө зохицуулан менежмент хийж чадахгүй байгаа нь одоо тэгээд хэний буруу вэ. Ямар урьд өмнө Дэлхийн банк, санхүүгийн хямрал болж байгаагүй учир 07 сарын 01-ний өдрийнх шиг яахаа мэдэхгүй байж байгаад л ийм юм болчихлоо гээд сууж байх уу. Дэлхийн эдийн засгийн их хямрал 1929 онд, Азийн санхүүгийн хямрал 1997 онд болж байгаагүй гэх үү.

Мөнгөний бодлогоо зөв явуулж чадахгүй юм бол Эстони улсын жишгээр Монголбанкийг байхгүй болгоод Валютын хороо байгуулан зах зээл дээр хичнээн хэмжээний цаасан мөнгө буюу төгрөг гаргахыг ам.доллар, евро, юань, Солонгосын вон, рубль, Японы иен гэх мэтийн хэдэн валюттай төгрөгийг холбож уяад эдгээр гадны валютын ханшнаас л хамаарч мөнгөний зузаатгал хийхийг хуульчилбал яасан юм бэ. Албаны хүмүүс өөрсдийгөө өмөөрөн сүүлийн хэдэн жил манай улсын эдийн засгийн өсөлт 10 гаруй хувьтай байсан тул өндөр инфляци, төгрөгийн ханшны уналт, төгрөгийн хэлбэлзэл нь жам ёсны зүйл гэж тайлбарлах байх. Тэгвэл бүгдээрээ сүүлийн арав гаруй жил тогтмол 10 орчим хувийн эдийн засгийн өсөлттэй байгаа БНХАУ-ын юань, ам.долларын эсрэг албан ханшийг 1997 оноос 2008 он хүртэлхийг график А-д, төгрөг ам.долларын эсрэг албан ханшийг 1997 оноос 2008 он хүртэлхийг график Б-д үзүүлснээс харахад БНХАУ-ын юаны ханш байнга тогтвортой чангарч байсан бол төгрөгийн ханш байнга суларч бас хэлбэлзэл ихтэй байсан нь Монголбанк ямархуу ажиллаж байсныг харуулж байна.


График А.


График Б.

Ийм их хэлбэлзэлтэй тогтворгүй төгрөгийн ханштай байхад ямар хүмүүс нь төгрөгийн ханшинд итгэх билээ. Худалдаа хөгжлийн банкны ам.долларын хадгаламжийн хүү нь 9% байхад төгрөгийн хүү нь 18.6% байх жишээтэй. Энэ нь арилжааны банкууд нь хүртэл Монголбанк болон төгрөгийн ханшиндаа итгэхгүй байна гэсэн үг.

Мөнгөний болон сангийн буруу бодлогын үр дүнд нь төгрөг, ам.долларын эсрэг суларч та, бидний халаасанд байгаа 100 төгрөг ганцхан сарын дотор 91 төгрөг болох буюу зүгээр байж байгаад 9 төгрөг нь алга болж, нийт Монголчууд бидний банканд байгаа хадгаламжаас 86 тэрбум 380 сая гаруй төгрөг шууд байхгүй болсонд хэн хариуцлага хүлээх вэ. Төгрөгийн ханш унахгүй ээ гэж хошгируулж байхад нь ам.доллар авч чадаагүйгээрээ та бид буруудах уу.

Ингээд зүгээр байж байгаад мөнгө нь хорогдоод байхад ямар хүмүүс нь банканд очиж мөнгө нэмж хадгалуулах билээ. Харин ч бүр банкнуудаас мөнгөө татаж ам.доллар болгохоор хичээж байна. Энэ мэтээр төгрөгийн ханш улам унаж, хүмүүс хадгаламжаа банкнуудаас татсан хэвээр хэсэг хугацаанд үргэлжлэхэд нөгөө мөнгөний зөв бодлогын гавьяагаар та бидний 86 тэрбум 380 сая гаруй төгрөг байхгүй болоод зогсохгүй манай улсын банкууд дампуурах нь байна шүү дээ. Зарим банк бүр өнөөдрийн байдлаар 5 сая төгрөг авахын тулд нэг өдрийн өмнө захиалга өгөхгүй бол мөнгө гаргахгүй байх жишээтэй болж.

Одоо яах ёстой вэ. Монгол Улсын хөгжүүлэх сангийн барилгын салбарт оруулах гэж байсан 300 тэрбумыг банкуудад зээлүүлэх үү. Үгүй ээ. Монгол Улсын 2009 оны төсөв батлагдаад аль хэдийн дууссан. Тэгвэл эрсдэлийн санд байгаа мөнгийг нийлүүлэх үү. Харамсалтай нь манай улсын эрсдэлийн сангийн хөрөнгө нь ам.доллараар биш төгрөгөөр 200-хан тэрбум төгрөг байгаа бөгөөд төгрөгийг нийлүүлбэл төгрөгийн ханш улам унаж гал дээр тос нэмэхээр юу болдог тийм л юм болно.

Хамгийн эхний арга хэмжээ нь Монголбанканд жаахан ч гэсэн ам.доллар байгаа л юм бол арилжааны банкууддаа яг одоо нийлүүлж ам.долларын ханшийг буцаан ядаж 1150 ам.долларт аваачих хэрэгтэй. Дээрээс нь тэр Хятадын Засгийн газрын 300 сая ам.долларыг яаралтай арилжааны банкуудад зээлүүлэх хэрэгтэй.

Зэрэгцээд гадаад валют олж болох бүхий л эх үүсвэрийг дэмжих хэрэгтэй. Жишээ нь алтны гэнэтийн ашгийн татварыг яаралтай болиулахгүй бол алт олборлогчид хууль бус сүлжээгээр алтаа гадагш нь биетээр нь гаргаад манай улсад үлдэх валютаа гадаадад үлдээгээд байна шүү дээ. Үүнийг болиулж шууд Монголынхоо банкуудад тушаадаг болчихвол банкны салбарт өчнөөн доллар орж ирнэ, дагаад алтны ханш чангарч байгаа тул алт олборлолт ихэснэ. Энэ нь ам.долларын ханш  төгрөгийн эсрэг сулрахад тодорхой хэмжээгээр бодитой эерэг нөлөө үзүүлнэ.

Дараа нь оройтсон ч гэсэн Монгол Улсын Засгийн газар 2-3 тэрбум ам.долларын зээл Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэх мэт гадаад эх үүсвэрээс олж ирэх шаардлагатай. Уг нь оны эхэнд хөөцөлдсөн бол бага хүүтэй олж болох байсан байх одоо өндөр хүүтэй ч хамаагүй олох л хэрэгтэй болж таарч байна.

Дашрамд хэлэхэд манай улсын супер эдийн засагчид гадныхныг хамаагүй хөөдгөө болимоор юм, 1990-ээд онд яаж үхлээ хатлаа гээд л мөнгө гуйж явснаа мартаад, саяхан бид их мөнгөтэй болсон та нар хэрэггүй, та нар дандаа ядуу орнуудад худлаа зөвлөгөө өгдөг гэж ярьдаг нь одоо эргээд хямраад ирэхээр буцаж өчих нүүргүй болгож байна шүү дээ.

Бидний нийт шууд алдагдал 86 тэрбум 380 сая гаруй төгрөг гэдэг бол ам.долларын зарах ханш 1,245 төгрөг байхад хийсэн тооцоо, цаашид 10, 20 төгрөгөөр нэмэгдээд 1,300 хүрчихвэл бидний шууд алдагдал 130 гаруй тэрбум төгрөгөөр, шууд бус алдагдал 300 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэх болоод байна. Монголбанк байгаа ам.доллараа зах зээлд хурдан гаргаж ам.долларын ханшийг буцааж буулгах, УИХ-аас дотоодын бүх төлбөр тооцоог ам.доллараар бодон төгрөгт шилжүүлэн хийдгийг болиулсан хууль гаргах шаардлагатай байна. Жишээ нь: барилгын ам метрийн үнэ, байрны түрээс, бүх л юмны үнийг ам.доллар тооцдогийг болиулах шаардлагатай. Тэгэхгүй бол ам.доллараар тооцон гэрээ хийсэн хүмүүс төлбөр тооцоогоо хийхэд маш их алдагдал хүлээхийн зэрэгцээ ам.долларын зохиомол эрэлтийг үүсгэж байна.

Мөнгөний бодлогоо зохицуулж Сангийн яам болон Засгийн газраа зөв мэдээллээр хангаж,  сангийн бодлогын дэмжлэгийг авч, хямралын үед нэн даруй авах шаардлагатай арга хэмжээг Засгийн газраар авахуулж чаддаггүй Монголбанк гэж тусгай үүрэгтэй бүрэн эрх дархтай байгууллага байх шаардлагатай юу, үгүй юу гэсэн асуулт урган гарах нь зүй ёсны хэрэг биш үү. Эсвэл харсаар суугаад хэдэн банкуудаа дампууруулаад дуусах нь жам ёсны хэрэг юм уу. Ер нь манай улсад мөнгөний бодлого гэж байна уу, үгүй юу, байдаг юм бол ил тод бид ийм арга хэмжээ авах гэж байна, харин ард түмэн та нар тэгэх хэрэгтэй гэж яримаар юм.



Дээшээ Хэвлэх Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл(53)
  • Зочин
    2008 оны 12-р сарын 3

    Za Sundii l dutaj gene dee

    [ Хариулах ]
    • Зочин
      2008 оны 12-р сарын 3

      jil buriin uduud hansh hudluj l bdag shd. hudlaa humuusiin tarhiig ugaagaad

      [ Хариулах ]
      • Ард
        2008 оны 12-р сарын 3

        Энэ бацаан юу ч мэдэхгүй байж юув дээ

        [ Хариулах ]
        • Ард
          2008 оны 12-р сарын 3

          Тэрүүгээр явсан гайг энүүгээр дуудна гэж хэлсэн байсан тэр л үнэн болж байна даа. Эдийн засагчийн энэ нийтлэл нийгэмд буруугаар нөлөөлнө л дөө. Энэ хүнд өөрөө л мундаг болж байвал. Эдийн засаг хамаагүй л дээ

          [ Хариулах ]
        • Mongol
          2008 оны 12-р сарын 3

          Mal mini ynen l yum bichsen bna shd. zarim yum-g ni arai dendyy l degsdyylchihsen bolohoos. 2 sar-n omnoos l USA-n hyamral-n daraa dollar-n hansh delhii dayar changarch ehelsen shd. bi mongold dollar hyamd baigaad baihaar gaihaad baisan yum. sar-n omno l europa, bolon russiad dollar-n hansh ogtsom osson, odoog hyrtel osson heveer bgaa shyy dee. Mongol hichneen jijig, noloolol ni medegdehgyi gej zarim ed-n zasagchid helj baisan ch horsh ornuudad dollar ingej changarsan baihad mongold dollar-n hansh osno gedg-g bi medeed dollar-n zeel avah gej baisan naiz-nhaa zeel-g boliulsan. chi togrogoor av gej zovloson. tuhain yed manai naiz itgehgyi l baisan. bankuud zeelee haagaad zeel oldohgyi baihad chi oldson zeel-g boliulchihlaa gej baisan. odoo bol oor. Bank-s mongol togrogoor zeel avahad aldahgyi shyy hymyysee. Mongonii hansh ingej unaj, inflation iim ondor baihad zeel avaad l bai.

          [ Хариулах ]
          • Munkhbayar
            2008 оны 12-р сарын 4

            Ungursnii daraa bugd l tsetsen gedeg bh aa hehe

            [ Хариулах ]
        • Зочин
          2008 оны 12-р сарын 3

          sundii g demjij bna. Ekh orniikhoo tuluu neg khunii ch gesen tolgoi buruu ch bai zuv ch bai ajillaj baigaad. Busad ni xar xoriin ug bichij baikhiin orond bas bodokh xeregtei

          [ Хариулах ]
          • Зочин
            2008 оны 12-р сарын 3

            сайн анализ хийсэн байнаа. аливаад хандахдаа ийм л баримттай ярих хэрэгтэй. тэхгүй шууд л сэтгэл хөөрлийн шүүмж хэнд ч хэрэггүй шүү дээ. залуу хүн гээд хэлж ярьж буйг нь баалах хэрэггүй байхаа, харин ч дэмжих хэрэгтэй болов уу, ямартай ч амжилт хүсье

            [ Хариулах ]
            • Зочин
              2008 оны 12-р сарын 3

              Юун амжилт мамжилт. Амьдрал чинь хэцүүдэж байхад

              [ Хариулах ]
            • Зочин
              2008 оны 12-р сарын 3

              uneheer boduushtai zuil bichjee. Sayhan l 1180 hurhed surjin medegdel gergaad baisan MONGOL BANK haachiv aa.

              [ Хариулах ]
              • Зочин
                2008 оны 12-р сарын 3

                Sundii gej hen ym be.ene huniihee taniltsuulgiig bicheech

                [ Хариулах ]
                • Зочин
                  2008 оны 12-р сарын 3

                  Za bolij uzeldee, ene sundaigaar yum bichuulehee. Yadaj ediin zasgiin megejiliin huneer bichuulvel yaasan yum be? Saikhan bileg ni deesh garlaa gesen shig Sundui batsaan yuuv de, ene site ch gesen ene mangar batsaanaar yum bichuuleed ard irgediin tolgoig ugaagaad bhiin. Tsaana chine MGL-n banknuud hund bno shuu. Yadaj Hariutslagati blda

                  [ Хариулах ]
                  • ene chin
                    2008 оны 12-р сарын 4

                    ene chin hytad hun ba lee shd ShunDi gedeg hytad nertei hun ba lee shuu hanzaar ni ingej bichdiin 兄弟, hujaa hujaa

                    [ Хариулах ]
                    • Зочин
                      2008 оны 12-р сарын 4

                      Ene mal ingej huurguduj USD hansh usguud yaah gej bgaan bol? mulgui durak, ur dung n harj bj Ediin zasagch hun huduldug yum. Cham shig mulgui, erdem medlegee haruulj bna geed daisand hotoloor n aluuldag ulgeriin jishee bna daa

                      [ Хариулах ]
                      • Санхүүч
                        2008 оны 12-р сарын 4

                        Мөнгөний бодлого, банк санхүүгийн системийн талаар ямар ч ойлголтгүй хүн нээх зураг хөргөө тавиад хачин хачин юм яриад эхлэх чинь. Яагаад жинхэнэ санхүүч нар нь дуугарахгүй байгааг мэдэх үү. Мэргэжлийн жудаг гэж юм байдаг юм. Зах зээлд сөрөг мэдээлэл тараачих вий гэж болгоомжилж дуугүй суугаа юм ш дээ. Тэгсэн чинь нэг програмист бацаан гарч ирээд эдийн засаг заах нь дутаж гэнэ. Сүндий хүмүүс дуугарахгүй байгаа нь чи ганцаараа олж хараад, мэдээд байгаа гэсэн үг биш шүү дээ. Огт эдийн засгийн ойлголтгүй, амьдралдаа 1 тэрбум төгрөгийн мэдэлгүй байсан байж хамаагүй тэнэг ард түмнийг битгий хошгоруул. Программын салбартаа бол чи дураараа хуц. Харин энэ салбарт битгий үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллээр ард түмнийг эдийн засаг ийм эмзэг байх үед төөрөгдүүл. Олон удаа сануулахгүй шүү.

                        [ Хариулах ]
                      • Tse
                        2008 оны 12-р сарын 3

                        Bugdiig negd tohdog teneg uzleesee salaachee. Buh yum hoorondoo hamaaraltai baidgin. Sundii gej er ni hen be?

                        [ Хариулах ]
                        • Зочин
                          2008 оны 12-р сарын 3

                          Байрны үнэ ам доллараар байгаа учраас хүмүүс төлбөр хийхийн тулд доллар худалдаж авахаас өөр аргагүй болж байгаа. Энэ нь тодорхой хэмжээгээр зохиомлоор долларын хэрэгцээг (ханшийг гэж ойлгож болно) нэмж байгаа нь үнэн.

                          [ Хариулах ]
                          • АНХААР!!!
                            2008 оны 12-р сарын 3

                            МОНГОЛЧУУДЫН НЭГ ЮМАНД ИТГЭЖ ХОШУУРДАГ ЗАНГААР ТОГЛОЖ БУЙ ЭЭЛЖИТ АЛХАМ БОЛ ЭНЭ ВАЛЮТЫН ХАНШНЫ ЧАНГАРАЛТ ЮМ. МӨНГӨТЭЙ, БОЛОМЖТОЙ ХЭСЭГ НӨХДИЙН ҮЙЛДЭЛ. ӨМНӨ ХЗХОРШООЫГ БАЙГУУЛЖ, ДАРАА НЬ БАЙРНЫ ҮНИЙГ ХӨӨРӨГДӨЖ ЗАВСРААС НЬ ИХЭЭХЭН АШИГ ОЛСОН. ОДОО ТӨГРӨГӨӨ ВАЛЮТ Л БОЛГОХГҮЙ БОЛ ХАНШ НЬ УНАНА ГЭСЭН СЭТГЭГДЛИЙГ МАССД ТӨРҮҮЛЖ ЧАДСАН. ХҮМҮҮС Ч ГЭСЭН ҮҮНД АВТАН ДОЛЛАР, ЮАНЬ ГЭЭД АЛИЙГ НЬ Ч ХАМААГҮЙ ХУДАЛДАН АВЧ, ВАЛЮТЫН ЗОХИОМОЛ ЭРЭЛТ, ХОМСДОЛЫГ БИЙ БОЛГОЖ БАЙНА.

                            [ Хариулах ]
                          • Зочин
                            2008 оны 12-р сарын 3

                            Дотооддоо монгол төгрөгөөр бараа үйлчилгээг үнэлж тооцоо хийж байхгүй бол доллар гаарлаа шүү

                            [ Хариулах ]
                            • Зочин
                              2008 оны 12-р сарын 3

                              1-р хороололын 20-р байранд 1 давхaрын 4 өрөө байр зарна. Өргөтгөх боломжтой ,утас кабельтай ,энгийн засвартай ,автобусны буудал ,төв зам ,хархорин зах ,эмнэлэг үйлчилгээндээ ойрхон .Утас 684834 г ,99024418

                              [ Хариулах ]
                              • Munh tengir
                                2008 оны 12-р сарын 3

                                Дотооддоо Монгол төгрөгөөр тооцоо хийе гэдэг саналыг бүрэн дэмжиж байна.

                                [ Хариулах ]
                                • munkhuu
                                  2008 оны 12-р сарын 3

                                  2008.1-С БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨГРӨГӨӨР ХИЙХ ЗАХИРАМЖ МОНГОЛ БАНКНААС ГАРСАН ЮМ ДААНЧ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙГАА

                                  [ Хариулах ]
                                  • Зочин
                                    2008 оны 12-р сарын 3

                                    ene neg haltar tsaraitai nuhur oird bain bain hachin yum bicheed bdag boljee.chi zuger mergejliin ajlaa l sain hiiged yavj bai, za!!! joohon nom unshaad bur durdee itgechihsen. chinii ene hooson onoluud harin mergejliin xunii gants ugend huus shig hagarna. dugai tsasha arilj uz. mangar batsaan mini

                                    [ Хариулах ]
                                    • Name
                                      2008 оны 12-р сарын 3

                                      Чиний халтаргүй царай хаа байнаа, гаргаад харуулдаа. Чи илүү мэдэж байгаа юм бол гаргаахгүй няцаалт хийгээд нийтлээч.

                                      [ Хариулах ]
                                      • Зочин
                                        2008 оны 12-р сарын 3

                                        Huurhun l zaluu baina shdee hahaha, neeree dajgui analiz hiijee, Baabariin unuuduriin niitlel bas humuus sanaa uguh zuv bichsen baina lee.

                                        [ Хариулах ]
                                    • Монгол банкны б
                                      2008 оны 12-р сарын 3

                                      Монгол банк иргээд худал мэдүүлэл өгсөн. 1 тэрбум доллар байсан гадаад валютын нөөц гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарсанаас болж 700 сая долларт хүрсэн. Арилжааны банкуудад валют арилжаалахаа хязгаарласан. Нөөцөө хэнээс харамлаад байгаа юм. Монгол банк зах зээлд валют нийлүүлэх арга хэмжээ авалгүй харсаар байгаад хиймлээр валютын ханшийг өсгөж, дундаас нь мөнгө цохиж байгаа байх. Тэгээд бас төгрөгийн ханшийг тогтвортой байлгах талаар яриад л байдаг. FUCK OFF MONGOL BANK.

                                      [ Хариулах ]
                                      • Zevel baina
                                        2008 оны 12-р сарын 3

                                        Yagad xyni bodloo bichij xuvaaltsaj boloxgyi gej, ynen l bichsen bn, tsag xugatsaa xaruulj bn shyy dee. emnex byx niitleliig unshada yzeeree. alban tushaaltanguud yu gej yarij bailaa. odoo idej uux menge bodoj ajilaxa boliochee. yadaj xyn byr eeriin xiij baiga ajildaa chin ynencheer xandaachee. ter tsagt l xengjil devshil xyrex zam iluu oirtono doo. oodo bol arisaa, alban tushaalaa l xamgaalj ajillaj bn daa.

                                        [ Хариулах ]
                                        • Зочин
                                          2008 оны 12-р сарын 3

                                          unen shuu, gexdee sundiigees oor xvn xelsen bolch iluu ach xolbogdol ogno shuu,

                                          [ Хариулах ]
                                          • Зочин
                                            2008 оны 12-р сарын 3

                                            Dollar oor tootsoo hiidegiig neg musun tsegleh heregtei Mongol dotoroo

                                            [ Хариулах ]
                                            • Зочин
                                              2008 оны 12-р сарын 3

                                              sanaa zuv l bna sh dee. ajlaa hiij chaddaggui turiin alban haagchid hereg alga daa. ene baidlaar bol tugrug hetsuu bolj bna daa. bodit baidal iim l bgaa sh dee.

                                              [ Хариулах ]
                                              • businessman
                                                2008 оны 12-р сарын 3

                                                Yostoi zuv yum bichij, helj baina. bi l gehed ene unaltaas bol heden saya tugrug aldchihsan baij baina. Hyamral ehleed 7 honoj baihad anh udaa ene hun l bichij baina. iim medeelliin heregsluud gej baidag yum uu? Etsest ni helehed MONGOLCHUUD bid FEODAL-iin ueiin BUDUULEG humuus heveeree baina shuu!

                                                [ Хариулах ]
                                                • Demjigch
                                                  2008 оны 12-р сарын 3

                                                  Hun bolgon uuriinhuu dugnelt, sudalgaag hiij baigaa. Ene zaluu ih zuil unshij, sudaldag ni haragdaj bna. Unshigch bid tarhia ugaalgah uu, ugui yu gedgee uursduu l shiidne. Tegeheer end shar ni gozoigood uursduu ingej bichij, oilgoj, mederch chadahgui bga zaluust helehed ehleed internet-eer yavj delhii niited yu bolood baigaag unshij bai gej helmeer bna. Ene zaluu zadgai setgej chadaj bna, demjij bna... Huvi hunii dugnelt bol yanz yanz baih ni oilgomjtoi. Gol ni iimerhuu setgechih, medeelel ugchih turiin tushee ch baihgui l bna shdee, Mongold....

                                                  [ Хариулах ]
                                                  • Зочин
                                                    2008 оны 12-р сарын 3

                                                    sanaa ni zuv l bna sh dee. ajlaa hiij chaddaggui turiin alban haagchid hereg alga. ene baidlaar tugrugiin hansh hetsuu bno doo. arai dendej bna. hanshaa barih heregtei bna. yaduu ediin zasagt nermees bolood bna daa.

                                                    [ Хариулах ]
                                                    • Analyzer
                                                      2008 оны 12-р сарын 3

                                                      1t ene hunii yarij bga zuil zarim ni zuv zuil bn, jishee ni inflation iig buulgah ni mongol bank nii uureg munuus mun, tiimees undsen ajilaa hiih heregtei. 2t tugruguur banknii guilgee hiivel zohiomol huurugdliig bagasgana, gehdee ehleed tugrugiin hanshaa changalah heregtei shde. Bas deer ni hervee chi unen yarij bga bol, niitlel bichihees uur yamar zuil hiij baigaa yum be, uneheer shiidver gargadag humuust ene chini hurch bga yu yugui yu? Gehdee ih l zuv bodson yum shig, daana ch yag suugaad hiiheer yum uur l duu, tiimees bur bolj ugvul ter shiidver gargadag humuustei nuureldeed uzvel yasiin. Harin neg zuil buruu ni bolvol, ter altnii 68% iin usultiin tatvaraas chini l manai ene muu ediin zasag bolon tur orshij bgaamshde. Teriigee bolichvol ih l hetsuu bdald orno doo, bur bolih hereggui ee, gehdee 34% orchim bolgoj bolj bga yum.

                                                      [ Хариулах ]
                                                      • Mo
                                                        2008 оны 12-р сарын 3

                                                        Za Sundii iim um yariad ehellee gedeg chin ene uls oron dampuurchijee gej oilgoj baina. Bank sanhuu ediin zasgiin talaar yamar ch oilgoltgui gedeg ni bichverees ni ilt haragdaad /medeej Sundii ene talaar medehgui gedgiig tanidag humuus ni medne sh dee/ baihad humuus hoshigorood zuv um bichijee ene ter gesniig harhad Mongol uls dampuurchee... Amidraldaa bank sanhuu, ediin zasgiin salbart ajillaj uzeegui hun iim um yariad zuragtia hurugteigee taviad ehleheed eree tseer yaj aldagdsaniig haruulj baina. Ene hun chin zugeer l programist hun shuu dee. Hun uhaantai baij bolno gehdee bas judag gej baidag. Yadaj ediin zasgiin 3 sariin kurst yavj ediin zasagchaar hicheel zaalgah heregtei. Internetees unen hudal ni medegdehgui um unshchaad ingej shaaj arai l bolohgui.

                                                        [ Хариулах ]
                                                        • ard
                                                          2008 оны 12-р сарын 3

                                                          chi huvia bodood baij baih hoorond busad humuus chin usd ruu uraldan dairch ulam usguj bn. tendees change-uud ih ashig hiij arduud horhirch. harin mongolbank nam gum suuj bn. ene humuus chin teneg bish shuu dee. oor hoorondoo odoo yah uu geed bugd usd avahaar ulam erelt uusgej bn. ened bankuud uursduu buruutei. riskee bodood zarahgui baigaa ni mnt-n hanshiig ungaj, mnt-n hansh unahaar humuus banknaas chimeegui mongoo tatsaar jinhen bankuud dampuurna bizdee. mangaraa

                                                          [ Хариулах ]
                                                      • Зочин
                                                        2008 оны 12-р сарын 3

                                                        Ene zaluugiin zuv uu, demjij bna. Ene bankuud dampuurval yu bolohiig ta nar tusuuluud uzeerei... Tulbur tootsoonii yamar ch heregselgui, gadaad hudaldaa ter chigeeree haagdana, nuguu tugrugiin hansh jinheneesee dollar 1200 bish 12000 bolno shuu... Ard tumen mini jaahan alsiin haraatai baitgaay.... zaluu mini chamaig demjij bna

                                                        [ Хариулах ]
                                                      • Зочин
                                                        2008 оны 12-р сарын 3

                                                        Sundii gej hen yum be.yu hiideg yadag hun ym be.taniltsuulgiig ni bicheech

                                                        [ Хариулах ]
                                                        • Зочин
                                                          2008 оны 12-р сарын 3

                                                          Hey. Sundii sariin umne ingeed bichihgui yasiin. Odoo neeh don don gej gene. Togloomiin gadna baij iluu dutuu yum yaraid l bgaaraa. Tsaana chin uur togloomiin durem yavagdaad bgan bish uu. Helchuul heregt orchine biz aygui bol hehe.

                                                          [ Хариулах ]
                                                          • Зочин
                                                            2008 оны 12-р сарын 3

                                                            buh yumiig neg talaas ni hardgaa bolimoor yum ardchilsan namd uuriiguu hudaldsan hun. 2 jiliin umnu chinii ymar hun bsniig medeh yum bna jiliin umnu uulzhad namd elseed namaar damjuulaad ardiin munguur hodoodoo tejeej bga yum chin ter namdaa nohoi shig zutgehees yahav dee

                                                            [ Хариулах ]
                                                            • С.Баяр
                                                              2008 оны 12-р сарын 3

                                                              Сүндий бацаанаа араамандаа жайжигнаарай

                                                              [ Хариулах ]
                                                              • Шинэ жил
                                                                2008 оны 12-р сарын 3

                                                                Шинэ жилийн үдэшлэг, баярын үйл ажиллагаанд хөтлөгч , boyband хамтлагаар үйлчилнэ утас: 99921195

                                                                [ Хариулах ]
                                                                • zochin
                                                                  2008 оны 12-р сарын 3

                                                                  Sundii chamaig demjij baina. Mongold zovhon mongol togrogoor gvilgee hiine gedeg ni mongo sanhvvgiin asuudlaas gadna vndesnii ayulgvi baidlaa hamgaalj baigaa neg helber gej bodoj baina.

                                                                  [ Хариулах ]
                                                                  • uni
                                                                    2008 оны 12-р сарын 4

                                                                    .....

                                                                    [ Хариулах ]
                                                                    • uni
                                                                      2008 оны 12-р сарын 4

                                                                      bi bodokhdoo... ene valutiin khansh ussun ni bodlogiin chanartai zuil bkhaa...saya mongol banknii yurunkhiilugch khelekhdee genet erelt ussunuus bolson, bid niiluuleltee zogsoogoogyi gelee...gehdee neg odriin dotor 90togrogoor usgukh tiim ikh erelt ard tumnii dundaas genet uusne gej yu bkhavdee...bukh bankuud vailut gargakhgyi bgaagaas uzvel tatan avalt khiigeed bgaan boluu...kharin shaltgaan n yu bj bolokh ve geed bodkhoor bas l sonin...eagle tv-eer bolkhoor dollariin khanshnii zoruunees ulsiin tusviin aldagdliig buuruulakh gej bna gej medee yavj bkhiiin... esuul bur muukhaigaar bodood uzvel 90ond bolson shig deeguuree kheden khumuus ni zakh zeeliin neg tom ergelt bolkeed bgaag medcheed ngej bval yaanadaa...dooguurkh mani met ni medkui bjiigaad 300%-iin inflation-d urtdug shig uil yavdal davtagdval yaanaa.... gehdee tugrugiin khansh unalaa gej khunuusiiig ngej ailgaj bj baakhan dollar avakhuulchikhdag...getel ogtsom usuud ogtsom buuvall olon khunii kharaal idekhviidee :D

                                                                      [ Хариулах ]
                                                                      • Зочин
                                                                        2008 оны 12-р сарын 4

                                                                        баримтад тулгуурлан зөв дүгнэсэн байна. нүдэн дээр чинь валютын ханш өсөөд байхад буруу бичиж байна гэж юугаа яриад байгаа юм бэ. буруутгаж байгаа хүмүүс валютын наймаачид байх

                                                                        [ Хариулах ]
                                                                        • ZA BOLIDOOO
                                                                          2008 оны 12-р сарын 4

                                                                          SUNDII BOLIDOO, XEZEE EDIIN ZASAG YARIDAG BOLCHIXVOOO, AMAR BOLJ DEEE, NUUTSLAG BAIDLAR XUMUUST TANIGDAX GEED BAIGAA SANAATAI YUM BAIXDAA, TDB-D GAZAR SHAGAISAN XACHIN YUM BAISAN, OOROOSOO ICHEECHEEE

                                                                          [ Хариулах ]
                                                                          • Зочин
                                                                            2008 оны 12-р сарын 4

                                                                            Сүндий чамд амжилт хүсье. Яаг голыг нь олоод хэлчлээ. Сөрөг comment үлдээгчдэд хандахад: Үнэн үгэнд хүмүүс их дургүймаа . Манай Монголчууд нээрээ энэ муухай зангаа татмаар юм. Чадаж байгаа нэгнээ урмын үгээр тэтгээч. Тэр шүүмжлээд байгаа хүмүүс Сүндийгийн бичсэн санааг няцаачихаач чадал, зориг чинь хүрдийн бол.

                                                                            [ Хариулах ]
                                                                            • Зочин
                                                                              2008 оны 12-р сарын 4

                                                                              zov shuu dee. ta uneniig bichsen ba

                                                                              [ Хариулах ]
                                                                              • Зочин
                                                                                2008 оны 12-р сарын 12

                                                                                Bichsen yumand ni unen bga bolowch iimerhuu medeelliig shuud ingeed tsataj boldguimaa! Ter mergejliin yos zui bdag gej bichsen hunii zuw shuu. Garaagaa erchimtei l ehelj bna, gehdee 1-rt ediin zasag sanhuugiin mergejilgui, ter salbart ajillaj uzeegui bj tom tom edin zasagchdiin umnuur orj yum biched bgad humuus durguilhej bna. Neg talaas ene ni argagui shde. Nuguu talas uursduu yum unshij, medlegee teleegui, bichsen yumniih ni talar sudalj uzeegui mangar batsaanuud end teneg comment uldeehe bolimoor yum. uursduusuu icheesei! Yag l nuguu tamiin togoonii ulger! Yun hyatad myatad bolgood tawitsiin... Sonin yum. 2-rt neg ch gsn hun eh oron, edin zasag, uursdiinhuu edin zasag sanhuugiin orchnii tuluu sana zowj, sudalj bga ni saishaaltai l bmar yum. Sundii iluu shde gej bichsen humuus yagad? yagad tegj bgan? uursdiinhuu tuluu bid nar l uursduu sanaa tawihgui yum bol uur hen sanaa tawihiin? Bid nar l turin luiwarchdadl bolomj olgood bga uchraas ted nar chin tolgoi der garch alj ugud bna shd!

                                                                                [ Хариулах ]
                                                                                • araichdee
                                                                                  2008 оны 12-р сарын 15

                                                                                  avilgalch sundii yu bolood hutsaad unav hunii musgui sundii genet hunii tuluu gedeg bolov uls turj boloh gej yadaj baigaa yum baihdaa. darga nariin bugsiig dolooh shahj yavsang chinmedeh yum. tender ene ter gej hahuul avch yavsniig chin medeh yum. uuriinhuu tuluu busdiig zoliosoldog chin medeh yum udahgui chinii dolignoj guideg darga nar chin chamaig shavart unagandaa avilgalaar avsan ed hurungu chin hog novsh bolno. tegeed deer chinii ene bicheed baigaa yum chin chamaig bolovsrol maruuhan gedgiig chin ulam batlana. yum gedeg chinii helj baigaa shig amarhan baidgui yum daa. ugnii tsaana ug davaanii tsaana davaa.

                                                                                  [ Хариулах ]
                                                                                  • Н. Энхбаяр
                                                                                    2008 оны 12-р сарын 19

                                                                                    С. Баяр гуай дүү тайван байлгаарай !!!!! Хурдан ирж ажлаа хий !!!!!

                                                                                    [ Хариулах ]