Ард түмнээсээ "Монгол улсын Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзадын залгамж халаа"хэмээх өндөр үнэлэлт авсан Улаанбаатар чуулгын уртын дуучин, МУСТА Г.Хонгорзултай уулзаж ярилцлаа. Тэрбээр Ардын жүжигчин Ч.Шархүүхэний нэрэмжит уртын дууны уралдааны тэргүүн дээд "Гран При", Герман улсад зохиогдсон олон улсын "Шлесвиг холстайен"хөгжмийн наадмын дэд байр, 1999 онд "Морин хуур-98" наадмын дэд байрын шагналтай. Мөн уртын дуучин бүсгүй маань 2001 онд Голландын Хатан хааны төрсөн өдөрт уригдан дуулж байжээ. 2002 онд ДАШ хөлбөмбөгийн тэмцээнийг уртын дуугаар нээж дуулсан. Мөн 2005 онд Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээсэн, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас "2005 оны Монголын эрхэм элч" шагналын тав дахь эзэн гээд түүний гавьяа үргэлжилсээр. Монгол эмэгтэйн есөн шинжийг биедээ цогцлоосон уртын дуучин бүсгүйтэй ярилцаж суухад уртын дуучин гэж ийм л хүнийг хэлэх байх даа гэсэн бахархах сэтгэл төрснөө нуух юун. Ингээд уртын дуучин бүсгүйн халуун дотно яриагаар уншигч таны мэлмийг мялаая.
-Уртын дуучин болох гараагаа эхэлсэн үеэс тань яриагаа эхлэх үү?
-Дуучин болно гэж огт бодоогүй, сэтгүүлч болно гэж бэлтгэж байлаа. Гэтэл намайг дунд сургуулиа төгсдөг жил сэтгүүлчийн хуваарь ирээгүй. Хүссэн мэргэжил минь ирээгүй болохоор өвөө, эмээгээ дагаад хөдөө мал дээр гарсан. Уйдахын эрхэнд дуу дуулж эхэлсэн дээ. Дуулахыг минь харсан хүмүүс аав, ээжид маань "Охиноо дуучин болгооч ээ" гэсэн хүсэлт тавьдаг байсан гэдэг. Аав, ээж маань намайг дуучин болоход төдийлөн дуртай байгаагүй, олон хүний шахалтаар намайг шалгуулсан. Тэгээд 1995 онд Хэнтий аймгийнхаа "Хан хэнтий" чуулгын Б.Авирмэд багшдаа шалгуулж дуучнаар орж байсан. Тэр үед шинэ дуучдаа гурван cap цалингүй хардаг байсан. Гэтэл намайг ажилд орсон эхний өдрөөс л цалин тооцож эхэлж билээ. Ажилд орох үед "Хан Хэнтий" чуулгын Б.Авирмэд багш маань намайг"Материал сайтай юм байна" гэж хэлж билээ. Тэгэхээр нь би намайг гоё хувцастай юм гэж хэлж байна гэж бодоод хувцас руугаа хардаг байлаа. Тэр үед их моодны хувцастай, час улаан хацартай охин ирж байлаа. Тэгээд Авираа багш намайг "Уртын дуунд дуртай юу?" гэж асууж байсан. Энэ үеэс л уртын дуучин болох гараа минь эхэлсэн дээ.
-Өдий зэрэгтэй дуучин болгосон багш нарын тань тухай асуухгүй өнгөрч болохгүй байх аа?
-Анх уртын дуучин болохыг минь Б.Авирмэд багш маань таниад С.Нансалмаа багшид хүлээлгэж өгсөн. С.Нансалмаа багш маань олон сайхан уртын дуу зааж өгсөн. Багш маань анх надад "Бор борын бялзуухай" дууг зааж өгөхөд би сонсголоороо сурч байлаа. Тэгээд 14 хоногийн дотор уртын дууны хар зураг гарсан. 1998 онд СУИС-д уртын дуулаачийн ангид ороод Ц.Дэлгэр багшийн гарын шавь болсноор мэргэжлийн уртын дуучин болох гараагаа эхэлсэн дээ. Анх СУИС-д орохдоо "Бор борын бялзуухай", "Хэрлэнгийн Баръяа", "Уяхан Замбуутивийн наран", "Дөрвөн цаг", “Сэцэн хааны хүлэг” хэмээх дуутай байлаа. Ц.Дэлгэр багшийнхаа шавь болоод "Асар өндөр", "Тунгалаг тамир", "Дурдмал сайхан", "Урьхан хонгор салхи", "Ар хөвчийн унага", "Алтан говийн унага", "Тоорой банди", "Зээргэнэтийн шил" гэх зэрэг олон сайхан дуу сурсан даа.
-Та урын сандаа хэчнээн дуутай вэ?
-50-иад дуу бий.
-Уртын дууны үнэ цэнэ юундаа оршдог гэж боддог вэ?
-Бүхий л орчлон хорвоо, тэнгэр газрын завсар амьдарч байгаа амьтай бүхэн сонсож баясдаг, ард түмний минь оюуны асар том бүтээл болох нь тансаг аялгуу, яруу найргийн гүн утгад нь илэрч чаддагтаа л үнэ цэнэ нь оршино доо.
-Уртын дуу, бурхан шашинтай салшгүй холбоотой гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Уртын дууны буянаар олон сайхан хутагт хувилгаадтай уулзаж байлаа. Тэнгэр, газар бараа бараагаа харалцаж, тэнгэрээс хур буулгаж, хөрс дэлхийгээ ундаалж орчлон хорвоогийн өнгийг засдаг. Харин тэнгэр газрыг бурханы ном, уртын дуу уулзуулдаг гэж дээдсүүд хуучилдагсан. Тийм дээ ч номын хүч, уртын дууны ая эгшигт хангай дэлхий хүртэл уярч, хураа хайрлаж хорвоо дэлхийг ундаалдаг шүү дээ. Таван голын усыг бүгдэд нь нийлүүлж урсгахад асар том буян хурдаг юм гэнэ лээ. Үүнтэй адилтгах буян хураая гэвэл нэг голын эх дээр очиж дуулахад дууны долгионоор таван голын усыг нийлүүлж урсгах лугаа өлзий буян оршдог гэж хутагт хувилгаадууд билэгшээдэг. Тэгэхээр таван голын усыг уулзуулсан мэт их буяныг уртын дуучин хүн үйлдэх их хувь ерөөлтэй, буян заяа дуудаж байдаг тэнгэр заяатай хүмүүс хэмээн ярилцахыг олонтаа сонсож байсан. Ер нь уртын дуу болоод бурхан номын аялгууг сонсоход хоорондоо зайлшгүй холбоотой гэж сүслэн баярладаг. Тиймээс бурхан шүтээн, уртын дуундаа залбирч явдаг даа.
-Уучлаарай, таны амьдралын хамгийн хүнд үе хэзээ байв?
-Хүн дандаа толь шиг тунгалаг, дардан замаар явахгүй шүү дээ, Амьдралын урт зам дахь бартааг тэгшилж, сайныг ерөөсөөр алсардаг эцэг, эхдээ сүслэн залбирдаг. Ижий ааваас минь хойш халахад сүүдэрлэж, даарахад нөмөрлөдөг хань минь ижий аавыг минь орлоод үлддэг юм байна. Амьдралд эвлэрэх, эвлэрэхгүй юм гэж байна. Эвлэрэхгүй гээд тэднийгээ дагаад уруудна гэж юу байх вэ. Амьдралд хөлөө олохын тулд тэмцэж л явна. Хүн эцэг, эхийгээ алдахад жам юм аа хэмээн эвлэрдэг юм байна. Харин үр хүүхдээ алдахад дагаад урсах дөхдөг юм билээ. Элэг зүрх үгээр илэрхийлэхийн аргагүй өмөрч урагддаг юм билээ. Тэгэхдээ амьдрал намайг ихэд сорьж, хайртай бүхнээс минь хугасалж байна. Гэлээ ч гэсэн энэ бүхнийг бүсээ чанга бүслээд даван туулж байна даа.
-Урлагийн хүмүүсийг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй гэх юм?
-Тэгж ярьдаг л даа. Гэхдээ би сэтгэлийн хөдлөлөө тэр болгон ил гаргаад байдаггүй. Урлагтай хувь заяагаа холбосон хүн аливаа зүйлийг гэгээлэг талаас нь харахдаа бусдаас илүү мэдрэмжтэй болдог юм шиг санагддаг, Нөгөө талаас урлаг өөрөө хүнийг сэтгэлийн их хаттай болгодог.
-Царай дагаж буян ирдэг гэдэг. Та их буянлаг царайтай юм аа?
-Баярлалаа. Ер нь уртын дуучин хүмүүсийг хараад байхад бүгдээрээ л буянтай царайтай харагддаг юм шиг санагддаг. Би ээжээсээ мэндлэхдээ битүү төрсөн гэсэн. Энэ их ховор тохиолдол гэж хүмүүс хэлдэг юм билээ.
-Битүү гэж юу гэсэн үг вэ? Энэ талаараа дэлгэрэнгүй ярьж болох уу?
-Бололгүй яахав. Би айлын ууган охин. Намайг эх барьж авсан хүйн ээж маань чихнээсээ алтан ээмгээ авч түгжээгээр хальсыг цоолж гаргаж аваад ээжид минь "Охиноо хайрлаж яваарай" гээд намайг өндөрт өргөж, "Хээрийн тансаг цэцэг шиг үргэлж нүд баясгаж, жаргалтай яваасай хэмээн билэгдэж Хонгорзул нэрийг хайрласан шүү" гэж хожим надад догдлон өгүүлж байсан нь санаанаас огт гардаггүй юм.
-Ханьтайгаа учирч байсан үеэ эргэн нэг дурсаач?
-Миний ханийг А.Батмөнх гэдэг. Хэнтий аймгийн Хан хэнтий чуулгад ажиллаж байхдаа анх бие биеэ олж харж байлаа. 2002 онд албан ёсоор хуримаа хийсэн. Амьдралын жаргал, зовлонг хуваалцаж байгаа хань минь миний уран бүтээлийг амьсгалынхаа тоогоор дэмждэг. Эзэмшсэн мэргэжлээрээ өдий зэрэгтэй ажиллаж амьдарч байгаа минь сайхан ханий минь буян заяа юм даа.
-Та нөхөртэйгээ их адилхан юм?
-Хүмүүс тэгж хэлдэг юм /инээв.сурв/. Амьдралынхаа бүхий л насны туршид олон шалгуурыг хамт давж, харсан зүг минь нэг болохоор хүмүүсийн нүдэнд ижилхэн өртдөг байх аа. Миний хань өдий хүртэл ханилахдаа хэзээ ч намайг авгай гэж дуудаж байгаагүй. Тийм болохоор хүмүүс эхнэрээ авгай гэж хэлэхээр чихэнд дадалтай биш сонсогддог.
-Өөрийгээ хэр азтай гэж боддог вэ?
-Би өнөөдөр уртын дуучин хэмээх энэ сайхан мэргэжлийг эзэмшсэн. Гэтэл сайхан мэргэжил эзэмшээд, түүнийхээ үр шимийг үзээгүй яваа хүн олон бий. Би өөрийгөө хувьтайд тооцдог. "Аз гэдэг сохор" болохоор тухайн хоромхон хугацаанд тохиолдох төдий гэрлийн гялбаа шүү дээ. Сайхан бүхнийг үргэлж мэдэрч, түүнийхээ үр шимийг түмэн олон, эх орондоо үнэлүүлнэ гэдэг хувь тавилан. Тиймээс энэ сайхан оронд төрөөд аав ээж, ачит багш нарынхаа буянаар ховорхон мэргэжил эзэмшээд, сайхан ханийнхаа халамж түшигт жаргаж яваа минь хувь тавилан юм шүү.
-Та гадны олон орноор аялан тоглов уу?
-АНУ, Их Британи, БНГҮ, Франц, Япон, БНАСУ, БНСУ, ОХУ, БНХАУ, Бельги, Голланд, Канад, Швед, Казакстан, Таджикстан, Узбекстан зэрэг 20 шахам улс орноор айлчлан тоглосноос гадна АНУ-д л гэхэд давтан тоогоор 10 удаа, Голланд, Япон Солонгос, Канад улсуудад давтан тоогоор гурван, зарим улс оронд олон удаа очиж тоглож байсан.
-Таныг дэлхийн олон алдартай театруудад дуулж байсан гэдэг?
-ОХУ-ын "Большой" театр, Японы нэрт удирдаач Шейзи Озовагийн нэрэмжит театр, Японы Токио хотын "Ochadu hall", Их Британи улсын "Альберт халл", АНУ-ын Лос-Анжелос хотын "Холливуд Боул" зэрэг дэлхийд алдартай театруудад дуулж байсан.
-Хэчнээн бие даасан тоглолт хийсэн бэ?
-Анхны бие даасан тоглолт гэвэл 2006 онд УДБЭТ-т "Хэрлэнгийн домог" нэртэй дан уртын дуунаас бүрдсэн микрофонгүй тоглолт хийж байсан. 2007 онд Монгол бөхийн өргөөнд "Их талын шуранхай" нэртэй тоглолтоо тус тус хийсэн. Гурав дахь бие даасан тоглолтоо төлөвлөж байгаа.
-Мэргэжил нэгт нөхөдтэйгээ хир найз вэ?
-Мэдээж найзууд байлгүй яахав. Ижил мэргэжлийн хүмүүс найз байж чаддаггүй гэдэг. Би үүнтэй огт санал нийлдэггүй. Харин ч бие биеийнхээ жаргал, зовлонг нэг тогоонд чанагдаж байгаагийн хувьд сайн ойлгодог юм шиг санагддаг.
-Хэнтийн нутгийн зөвлөл уран бүтээл хийхэд тань хэр их дэмжлэг үзүүлдэг вэ?
-Уран бүтээл хийх болгонд хувийн жаргал, зовлон дээр маань сайхан сэтгэлээр ханддаг. Тиймээс нутгийн зөвлөлийнхөндөө баярлаж явдаг.
-Олон компани ивээн тэтгэдэг биз?
-"Магнай трейд", "Жи Мобайл", "Миг даатгал" зэрэг компаниудын зүгээс дэмжлэг үзүүлдэгт нь баярлаж, тэднийхээ итгэлийг уран бүтээл дээрээ амжилт гаргаж, зүтгэлээр хариулахыг хичээдэг.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-"Монгол ардын уртын дуу" нэртэй хоёр дахь цомгоо Япон улсад хэвлүүлж гаргалаа. Энэ цомог маань нийт 20-иод дуутай. Тус цомогт япончуудын хүсэлтийн дагуу монгол ардын дуу "Тоорой банди", "Нарийн хөх морь" дуугаа хөгжимгүйгээр дуулсан. Мөн Японы ятгачидтай хамтарсан уран бүтээл орсон байгаа.
-Сүүлийн хормыг танд асуулт тавилгүй үлдээе?
-Би залуустаа хандаж нэг зүйлийг хэлмээр санагддаг. Цаг үеийн шалгууруудыг давж туулахдаа зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Нар үүлний цаагуур орлоо гэхэд үргэлжийн мөнх тэнд байхгүй. Гэхдээ үүлэн чөлөөний нар гэж хортой юм бий. Тэгэхээр жаргал зовлон, гэрэл сүүдэртэй адил ээлжилж байдгийг мөнхийн юм шиг санах хэрэггүй. Идэр залуудаа бүү бард, ихийг бүтээхийн төлөө цаг нартай үргэлж уралдаж ихийг бүтээгээрэй. Дуунд дуртай Монголын минь ард түмнийг тэнгэрлэг бурханы эгшиг үргэлж ивээх болтугай гэж ерөөе дөө.
-Баярлалаа. Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье!