Ардын хувьсгалын 86 жилийн ойн баяр наадмаар шинээр цол хүртсэн
бөхчүүдийн хамгийн бага эрэмбэтэй нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын
харьяат А.Цацабшир. Дараа жилийн наадам хүртэл улсын цолтнуудын отгон
нь байх тэрбээр Дорноговь аймгаас арван жил завсарласны эцэст төрөн
гарсан начин юм. Залуу начин А.Цацабшир өнгөрөгч сарын сүүлчээр
нутагтаа очиж, ард олонтойгоо цол авсан баяраа хуваалцаад иржээ.
Улаанбаатарт буцаж ирээд байхад нь түүнийг “ТЦ-ийн бөхийн өргөө”
буландаа урин ярилцлаа.
-Энэ жил цол авсан бөхчүүдэд
наадамчин олон сэтгэл өег байгаа. Ялангуяа хүчтэй аварга, арслан,
заануудыг өвдөглүүлж, таавар будилуулсан та нарыг одоо хэр бөхийн
хорхойтнууд ярьсаар байна. Улсын наадмын сэтгэгдлээ хуваалцана уу?
-Баяртай байлгүй яах вэ. Улсын цолны нэр хүндийг дааж явахсан гэж бодож байна даа.
-Улсын цол авснаасаа хойш хөдөө, орон нутгаар барилдаанд зодоглов уу?
-Одоогоор
барилдаагүй л явна. Сая Сайншандад очоод галт тэрэгнээс буухад нутгийн
ард олон тун сайхан хүлээж авлаа. Хүмүүс эгнэж зогсоод гудамж гарган,
голоор нь хивс дэвсчихсэн байсан. Аймгийн дарга өөрөө машинаараа
үйлчлээд л. Ингэж “газар гишгүүлэхгүй” хүндэтгэсэн нутгийнхан минь
надад ямар их итгэл хүлээлгэж буйг тэр үед ухаарч л явлаа. Энэ олон
хүний итгэл, найдварыг тээж яваа болохоор доогуур унаад байж болохгүй
биз дээ. Тиймээс өөртөө өндөр шаардлага тавин, одооноос бэлтгэлээ
шамдан хийж, есдүгээр сараас эхлэн барилдах бодолтой байна.
-Нутагтаа бэсрэг наадам хийсэн биз?
-Долоодугаар
сарын 29-нд Сайншандад, 30-нд Эрдэнэ сумандаа цолны найр, бэсрэг наадам
хийлээ. Бөх барилдаж, морь уралдсан. Улсын харцага Т.Нармандах багш,
А.Хатансайхан ах болон нутгийн арслангууд хүч үзсэн. Үүнээс аймгийн
арслан Алдарсайхан ах түрүүлж, Нараа багш үзүүрлэлээ. Биднийг очиход
бороо орж, буцах хүртэл хэдэн өдөр хуртай байсанд нутгийнхан их
бэлгэшээж байна лээ. Сүүлийн 4-5 жил Дорноговийг тойроод гантай байсан,
шинэ начин маань хур авчирлаа гээд л.
-Өнгөрсөн жил дөрвийн даваанд Х.Мөнхбаатар арсланд унасан санагдана. Үүнээс өмнө улсын наадамд гарч байв уу?
-2001
онд нутагтаа амарч байхад манай аймгийн бөхийн дасгалжуулагч улсад
барилд гээд авчирсан. Тэр жил тэгш ой тохиож, 1024 бөх барилдах учир
аймаг бүр 20 бөхтэй очих байсан юм билээ. Тэгээд Дорноговьд тийм олон
хүн байгаагүй учир намайг багтаасан хэрэг. Би тэр үед нэг их
барилддаггүй байсан. Тэгээд нэг даваад хоёрт нэг улсын начинд унаж
байлаа. 2005 онд хоёр даваад Д.Бумбаяр заанд амлуулж өвдөг шороодсон.
-Энэ жил анх удаа начны даваанд боссон. Тавын давааны өмнө, цолтнууд ам авч байх үед юу бодогдож байв?
-Наадам
гэдэг жилд ганц болдог учир унахад л дахиад нэг жил хүлээх болно.
Тиймээс барилдаан бүртээ илүү хөдөлгөөн хийхгүй, хянуур, тооцоотой байх
хэрэгтэй. Миний хувьд үнэндээ Б.Ганбат зааныг давна гэж бодоогүй.
Начингийн даваанд барилдана гэдэг надад урьд нь тохиолдож байгаагүй
зүйл, бас дахиад ийм боломж гарахгүй ч байж болох учир хамаг хүчээ
дайчлаад үзнэ гэсэн бодолтой л гарсан. Анх барилдаж эхлээд, тэмцээнд
орох үедээ их юм бодож, нервтдэг байлаа. Өмнөх орой нь элдэв юм бодсоор
барилдахаасаа өмнө ядарчих шахна. Харин сүүлийн 1-2 жил арай тайван
болж байгаа.
-Зургаагийн даваанд энэ наадмын түрүү бөх Х.Мөнхбаатар
арсланд амлуулж унасан. Өнгөрсөн жил дөрвийн даваанд бас шороодож
байсан. Заалны барилдаанд бас нэг үзээд бараагүй. Арсланг аргалчихаж
болохгүй байна уу?
-Саяын наадмаар цээжтэй нь ноцолдсоор
байгаад л уначихсан. Тэр үед Х.Мөнхбаатар ахтай тэнцүү үзэх ч болоогүй
л байна даа гэж өөрийгөө чамласан. Их л бэлтгэл хийх хэрэгтэй байна даа.
-Наадмын бэлтгэлээ хаана базаав?
-Би ЦЕГ-ын
харьяа Эргүүл хамгаалалтын газарт данстай. Тиймээс “Сүүж”-д бэлтгэлээ
хангасан. Бас энэ жил А.Хатансайхан ах нутгийн залуучуудын хамт
Дорноговийн галыг анх удаа авч гарсан.
-ЦЕГ-аас шинэ цолтнууд, амжилт гаргасан бөхчүүддээ цол олгосон…
-Би хоёр зураастай байгаад хоёр таван хошуутай болсон (инээв). Ахлагчаас дэслэгч рүү үсэрсэн.
-Дорноговиос 20 жил завсарласны эцэст 1997 онд А.Хатансайхан
начин улсын цолд хүрч байсан. Түүнээс хойш арван жилийн дараа та
залгалаа. Дахиад ингэж олон жил хүлээлгэлгүй араас чинь залгаад цол
авах бөх хэр байна?
-Аймгийн арслан Ё.Эрдэнэжаргал,
Алдарсайхан, аймгийн заан Баярт-Од нарыг улсын цол авна гэдэгт итгэдэг.
Баярт-Одын хувьд 1977 онд улсын начин болсон Ц.Одсүрэн гуайн эмэгтэй
дүүгийнх нь хүүхэд, удамтай залуу байгаа юм.
-Хэрхэн бөхтэй холбогдсон бэ? Урьд нь өөр спортоор хичээллэж байсан уу?
-Би
дөрөвдүгээр ангид байхдаа ээжийн эгчийн хүүхэд Дапуужав ахыг дагаж
боксын секцэнд орсон. Манай аймаг бокс гайгүй хөгжсөн нутаг. Намайг анх
ороход М.Нандинтүшиг, Н.Ундрахбаяр, Б.Баянмөнх нарын одоо улсдаа
дээгүүр үзэж байгаа боксчид хичээллэж байлаа. Би “Олимпийн гараа”
тэмцээнээс 42 кг-д мөнгөн медаль авсан. Бас Сэлэнгэд нэг тэмцээнд орсон
юм байна. Аав, ээж боксоор хичээллэхийг дэмждэггүй байсан болохоор
тэгсгээд больсон. Хэрэв гэрийнхэн хориглоогүй бол өдийд бокс тоглоод
явж байж ч магад.
Наймдугаар ангиа төгсөөд Турк-Монголын лицейд хэсэг суралцсан. Энэ үед дээд ангид улсын начин Д.Лхагвадорж байсан юм. Түүнтэй найзалж, нөхөрлөх болсноор бөхөд татагдсан даа. Гэхдээ яг хичээллэсэн нь 2001 он.
-Хаана, хэний удирдлагад барилдаж эхлэв? Тэр үедээ жин, өндөр хэд байсан бэ?
-”Замчин”
клубт чөлөөт бөхийн ОУХМ “шар” Гансүх багшийн удирдлагад хичээллэж
эхэлсэн. Өндрийн хувьд одоогийнхтойгоо бараг адил. Жингийн хувьд эхлээд
84 кг-д үзэж байгаад сүүлд 96 кг руу өгссөн.
-Бэлтгэлээ үндэсний бөхөөр түлхүү хийдэг үү, чөлөөттэй хослуулж байна уу?
-2003
оныг хүртэл хааяа нэг зааланд гарахаас биш чөлөөтөөр дагнан бэлтгэл
хийдэг байсан. Харин Т.Нармандах багштай уулзсанаар үндэсний бөхөөр
барилдах болсон. Чөлөөтөөр залуучуудын УАШТ-ээс нэг мөнгөн медаль
авсан. Одоогоор амьдралд минь хэрэг болохоор нь үндэсний бөхийг л
голчилж байна даа. Долоо хоногийн хоёр өдөрт нь хүчний, гуравт нь
барилдааны бэлтгэл хийгээд нэг өдөр сагс тоглоно. Үлдсэн нэгд нь кросст
гүйх юм уу, хааяа нэг амардаг.
-Ямар мэргэжил эзэмшсэн бэ? Мэргэжлээрээ ажилладаг уу?
-2004
онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Эдийн засагч, эдийн засгийн
онолын багш мэргэжлээр төгссөн. Энэ чиглэлээр ажиллах боломж их байсан
ч сонирхлоо дагаад бүх цаг, заваа бөхөд зориулж явна. Дараа ажиллах бол
жаахан юм уншихад л сэргэчих байх. Зөвхөн бэлтгэлээ хийгээд амьдарна
гэдэг хэцүү.
Бөхөөр амжилт гаргах боломжийг нээж өгсөн нутгийнхан, ах нартаа энэ дашрамд талархал илэрхийлье. Миний өмнөх цолтон А.Хатансайхан ах надад маш их тусалдаг. Би бүх зүйлээ түүнээс асууж, зөвлөгөө авдаг. Намайг хамгийн сайн мэддэг хүн. Эцэг хүн хүүхдэдээ зөвлөдөг шиг бүх зүйлийг хэлж өгнө. Мөн Дорноговь аймгийн засаг дарга Ж.Батсуурь ах байна. Бөхөд сэтгэлтэй, нутаг орондоо бөхийг хөгжүүлэх гэж их идэвх, санаачилгатай ажиллаж байгаа. Хурандаа Батсүх захирагчтай Эргүүл хамгаалалтын газар, Ж.Батбаяр захиралтай Дорноговийн “Ус орчин” компанийн хамт олон, Замын-Үүдийн гаалийн ахлах байцаагч Б.Мөнхбаатар ах нартаа талархал илэрхийлье.
-Улсын цолд хүрсэн зорилгоо нэгэнт биелүүлчихлээ. Нас залуу байна, цаашдаа илүү өндөрт гаргахыг хүсч байгаа байлгүй...
-Дээр
хэлсэн. Олон хүний итгэлийг хүлээж байгаа болохоор муу барилдах эрх
надад байхгүй. Тиймээс бүхий л хүчээ дайчлан, өөрөөс гарч болох бүхий л
боломжоо гаргана.
-Эцэст нь таны нэрийн тухай асуумаар байна. Ямар утгатай, хэн өгсөн нэр вэ?
-Ургийн
овгийг хэрэглэхээ больсон үед манай өвөө хожим хамаатнуудаа мэдэж яваг
гээд ямар нэг утгагүй, өвөрмөц нэрийг хүүхэд, ач нартаа өгдөг болсон
гэсэн. Манайхан бүгдээрээ ер нь сонин нэртэй. Минийх гэхэд өвөө, ээж,
аавын нэрний эхний үе, үсгийг нийлүүлчихсэн юм. Уул нь Цацабшир. Хүмүүс
дуудлагаараа Цацавшир гээд байдаг.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Цолоо баталж, ахиулахыг хүсье.
Ж.БАТМӨНХ