Саяхан Америкийн технологи дамжуулалтын холбооны лабораторийн консерциум технологийн хөгжилд гарамгай амжилт гаргасных нь төлөө "Hyperion Power Generation" компанийг шагнажээ. Гарамгай ололт гэж хүлээн зөвшөөрөгдсөн "Hyperion Power Module" нь бараг өрхийн хэрэглээний гэмээр авсаархан цөмийн реактор юм. Энэхүү атомын цахилгаан станц нь ядуувтар баяжуулсан уранаар тэжээгддэг ер бусын авсаархан төхөөрөмж бөгөөд хэт том бус аж.
Үйлдвэрийн газар буюу 20 мянга орчим
айл өрхийн эрчим хүчний хэрэглээнд бүрэн хангалттай 25-27 мегаватт хүчин
чадлыг гаргах чадвартай. Энэ цөмийн төхөөрөмжөөс гаргах цахилгааны үнэ квт
цаг нь 10 центээс хэтрэхгүй хэмээн түүнийг боловсруулсан мэргэжилтнүүд
амлажээ. "Ирээдүйн реактор"-ын үнийн талаар компанийн гүйцэтгэх
захирал Жон Дил хэлэхдээ "Эрчим хүчний энэ төхөөрөмж нь 25 орчим
сая ам.долларын үнэтэй байх болно. Арван мянган айл өрхийн хэрэглээнд бол
нэг өрхөд 2500 ам.доллар ногдоно" гэжээ. "Hyperion" атомын
цахилгаан станц нь гангаар цутгаж хийсэн гэрээс гадна бетонон бүрхүүлээр битүү
бүрэгдсэн байх бөгөөд гадагш зөвхөн хэдхэн тооны хоолой гарсан байна. Цөмийн
реакторыг зөвхөн үйлдвэрлэсэн завод дээр нь аваачиж, түлшээр цэнэглэх,
задлах, угсрах ажлыг гүйцэтгэх ёстой бөгөөд машин, онгоц, усан онгоцоор
тээвэрлэж болох ажээ. Эцсийн хэрэглэгчийн хувьд энэ реактор нь битүүмжлэгдсэн
"задардаггүй хайрцаг" байх юм. Мөн энэ реакторыг газрын гүнд булж
байрлуулах ба байгаль орчин, хүн амд ямар ч хор нөлөөгүй байна.
Шинэ бүтээгдэхүүний анхны худалдан авагчид нь аж үйлдвэрийн компаниуд. Одоогоор гол төлөв нефтийн болон эрчим хүчний компаниудаас 100 орчим захиалга аваад байгаа аж. Румын дахь Чехийн TES компани анхны хэрэглэгч нь болж байгаа бөгөөд бас дахин 12 ширхгийг худалдаж авах зорилготой байгаагаа мэдэгджээ. "Hyperion Power Generation" компани 2013- 2023 онд ийм 4000 төхөөрөмж үйлдвэрлэхийн тулд бас дахин гурван үйлдвэр нээхээр төлөвлөж байна. Бичил атомын цахилгаан станц нь өөрийгөө тохируулах системтэй бөгөөд дотоод аюулгүй байдлыг бүрэн хангасан байна. Энэ реактор хэзээ ч хэт хямралын горимд орохгүй, халалтаас хайлахгүй, хэрэв хэн нэгэн санаатайгаар гаднах бүрхүүлийг гэмтээвэл бяцхан идэвхтэй материал түргэн хөрнө гэж зохион бүтээгчид баталж байна. Реакторын дотор ямар нэг хөдөлгөөнт эд анги байхгүй байгаа нь найдвартай ажиллагааг нь эрс дээшлүүлжээ. Нэг удаагийн цэнэглэлтээр ашиглалтын горимоос хамааран 5-10 жил ажиллах ба энэ хугацаанд ямар ч үйлчилгээ шаардагдахгүй. Нэг мөчлөгийн хугацаанд цөмийн хаягдлын хэмжээ нь хөлбөмбөгийн бөмбөгөөс хоёр дахин бага байх ажээ.
А.Арвий