Нэгэн үе "Ерөнхийлөгчийн үзмэрч" хэмээгдэж байсан "Чингэс хааны Монгол ширайн зурхайн төв"-ийн тэргүүн Ч.Дашцэрэнтэй уулзаж хөөрөлдлөө.
-Монголчууд үхэр жил гэж ярьдаг.
Гэтэл та саяхан хэвлүүлсэн цаг тооллын бичигтээ ихэр жил гэсэн байх юм. Ямар
учиртай нэр гаргаад ирэв?
-Эзэн Чингэс хаан Тангуд улсыг
дайлаар мордож, ялалт байгуулаад буцаж явах үед тангадууд Монголд таван муу юм
хийсэн гэж байгаа. Таван муу юмны нэг нь "Үх-эр монгол" гэдэг
хараал. Түүнээс өмнө үхэр гэж ярьдаггүй байж. Их сүрэг, сүүн сүрэг,
Охүндоо-Жиргу-Хайру Их-эр гэж байжээ. Үхэр гэдэг нь үхэж ганцаараа тэнэж яв,
охүндоо гэдгийг туг-ал гэсэн нь туг сүлдээ алд, жиргу гэдгийг буруу буюу бяруу,
хойргу гэдгийг гунж буюу гуньж гутрах, ихэр сүргийг үхэр гэж нэрлэж.
Хэлд ороогүй хүүхэд "р" үсгийг хэлж чаддаггүй. Ийн нэрлэснээс болж "Үхэр ирж байна гэхийг Ээж ээ, үхэл илж байна" гэж хэлүүлж чадсан гэдэг. Түүнээс биш монголчууд Их-эр буюу бяр чадалтай дөмөг эр гэхээс гадна ихрийн орд гэдгээр ойлгож байж.
-Зөгнөж хэлсэн зүйлс тань өнгөрөгч
онд нэлээд хувь нь таарсан гэж сонссон юм байна. Баримттай, баараггүй
хэлчихмээр юм юу байна?
-Монголчууд миний зурдаг ширайн
зурхайд ороод найман жил болж байна. Монгол хүн уугуул ёс заншлаараа явдаг
болж байна. Төгс буянтын зурхайгаар явах гэхэд өдөр хугацаа зөрдөг, дэвхэрч
цовхордгоос манай орны цаг агаартай таардаггүй. Миний ноднин зурсан ширайн зурхайн
бичигт "Аюултай шуурга нэг удаа болно" гээд хугацааг нь тодорхой
заасан байгаа. Эл аюултай шуурга болдгоороо болж, ард түмэн их гарз хохирол
амсч, Монголын туг сүлд тэр өдөр бөхийсөн. "Зургаан сард бороо хорь
гаруй хоног үргэлжлэн орно" гэж энд цагаан дээр хараар бичсэнийг та харж л
байгаа байх. "Үлэмжийн" хэмээх шар хулгана жил сайхан болно гэсэн минь
талаар өнгөрөөгүй. Ургамал ногоо, тариа буудай урьд байгаагүйгээр сайхан ургалаа.
Байгаль дэлхийн үзэгдэл ийм сайхан байсан ч долдугаар сарын 8-наас эхлээд 31
хоногийн их халуун Монгол орон даяар тохионо гэсэн байгаа. Энэ ч ёсоор болсон.
Зарим нутагт аравдугаар сарын 20-ны хүртэл зунаараа байна гэж хэлсэн.
Байгалийн үзэгдлээс гадна нийгмийн амьдралын талаар ч ноднингийн зурхайд
тодорхой өгүүлсэн л дээ. Монгол Улсад заагдаагүй хохирол нэг удаа болно гэсэн.
Долдугаар сарын 1-ний өдөр аюул болно гэдгийг би зурхайд дурдсан. Энд
"Гаригийн хорлолтой" гэж бичсэн байгаа биз дээ. Миний цаг тооллын
бичигт өөр ямар ч өдрийг "хорлолтой" гэж бичээгүй байгаа шүү. Шүүгээд
үзсэн ч болно. Сонгуулиар дөрвөн эмэгтэй гишүүн гарна гэж байлаа. Дахин
сонгууль хоёр удаа болно гэсэн. Миний ширайн зурхай урьдчилж зөгнөн таамагласан
зүйл нь зуун хувь биеллээ олсон учир хулгана жилд гарсан цаг тооны 43 бичгээс
оны тэргүүн өргөмжлөл хүртлээ.
-Улирагч жилийн цагаан сарын шинийн
1-нийг буруу өдөр тэмдэглэсэн гэж бөөн маргаан болж байсан. Та энэ талаар юу
хэлэх бол?
-Төгс буянтын зурхайнхан тэнгэрийн
цагийг хүртэл алдагдуулж, Монголын ард түмнийг шинийн 2-нд золгуулснаас
гамшиг болсон. Улирч буй оны хоёр хоногийн зөрүү ирж байгаа жил нэг сар, хоёр
хоногийн зөрүү болж байгаа. Өвлийн дунд сарын 22-нд ес эхэлдэг. Монголчууд
үүнийг "Цагаан зулын 25" гэдэг. Тэгтэл одоо Төгс буянтын зурхайгаар
өвлийн эхэн сар л дөнгөж гарч байна. Өвлийн эхэн сард ес эхэлдэг ёсон хаа
байна? Ингээд л аюултай болж байгаа юм л даа. Дэлхийн дөрвөн тэрбум гаруй хүн
золгодог шинэ оны сайхан өдрийг зөвхөн монголчууд л алдах гээд байгаа нь харамсалтайяа
даа. Төгс буянтын зурхайгаар бол хоёрдугаар сарын 25-нд золгох юм гэнээ.
Дэлхийд манайхаас өөр ингэж золгох улс үндэстэн байхгүй.
-Түвдүүд Төгс буянтын зурхайгаар
шинэлдэг юм биш үү?
-Түвд шинэлдэг байсан юм аа. Далай
ламд Монголын ширайн зурхайн үндэсний төвөөс захиа бичсэн. Далай багш
"Аливаа зүйл шинэчлэгдэн өөрчлөгдөж буй энэ үед ч өнө эртний алдаатай,
тоолол алддаг Төгс буянт хэмээх зурхайг өөрчилж чадахгүй байж болох ч төгс
төгөлдөр, орчин цагтайгаа таарах зурхайг барих нь зүйтэй" гэж айлдсан.
Далай багш Азийн ард түмний их тооллоор 2008 оны хоёрдугаар сарын 7-нд
золгосон. Эндээс очсон монгол лам нар маргааш нь Далай багштай золгох гээд
ороход "Та нар чинь одоо юу хийж явна. Өчигдөр манайхан золгочихсон шүү
дээ" гэж хариулсан байдаг юм. Далай лам "Төгс буянтын зурхайг хаяад,
Азийн зурхайгаар яв" гэж түвдүүдэд уриалга гаргасан. Энэ нь нэгдүгээр
сарын 26-нд золгоно гэсэн үг. Үндсэндээ Төгс буянт хэмээх эртний сөнөсөн
зурхайн ёсыг барьдаг газар зөвхөн Монгол болж байна.
-Ирж буй жилийн өнгө төрх ямар байх
бол?
-Ихэр хэмээх энэ жил "Үндэстэй
болгоныг хайрла, эхээс төрсөн болгоныг хайрла, газар эхээ дээдэл" гэж
хэлмээр байна. Монголчууд буруу өдөр золгодог болсноос хойш тэнгэргүй болсон.
Нар, сар, дэлхий гурав хумхын ордонд зэрэгцэн байрласан тэр үед дэлхийн хүн
ард тэнгэрээ олж авах гэж л золгодог. Түүнээс биш ямар ч хамаагүй өдөр идэж
уух гэж золгодоггүй. Нэгдүгээр сарын 26-нд интернэтээр ороод үзээрэй. Энэ
өдөр л улс түмнүүд шинэ оны баяраа тэмдэглэж байх болно.
-Таныг Ерөнхийлөгч П.Очирбатын албан
ёсны үзмэрч байсан гэлцдэг. Сайн, муу янз бүрийн л яриа байдаг. Энэ талаар ямар
бодолтой явдаг бол?
-Миний энэ намтар түүхийг Монголд
мэдэхгүй хүн бараг байхгүй биз дээ. Ерөнхийлөгчийн үзмэрч гэсэн албан ёсны
орон тоо байгаагүй л дээ. Би Ерөнхийлөгчийн зөвлөхөөр л ажиллаж байсан.
Намайг зурхай энэ тэр ярихаар л манайхан үзмэрч болгоод явчихгүй юу. Одоо ч
тэгээд "Ерөнхийлөгчийн үзмэрч" гэсэн тодорхойлолтоос өөрөөр
нэрлэхээ больсон байна. (инээв) Намайг хүмүүс янз бүрээр л ярьдаг юм. Ромбо
гээд ярьсны дараахнаас нэг сурвалжлагч "Хөөх, Дашцэрэн гуай харь
гаригийн тухай ярьж байна" гээд шуугиад эхэлсэн. Ромбо гэдэг чинь их
сургууль төгссөн хүний л энгэр дээр байдаг зүйл шүү дээ. Ромбын тухай ярьсан
минь эрдэм мэдлэгийн ертөнцийг л хэлсэн хэрэг шүү дээ. Энийг л ингээд
гуйвуулаад явчихсан.
-Одоо та юу хийж байна даа?
-1200-гаад оны үед амьдарч байсан
Монголын алдарт эрдэмтэн Гивангүүний хэмээх хүний тухай ном бичиж сууна.
-Марз ууланд онгоц унасан явдал
танд нэлээд том шалгалт болсон гэдэгтэй санал нийлэх үү?
-Марз ууланд онгоц унахыг би
"Улаанбаатар" сонин дээр зургаан сарын өмнө тодоос тод бичсэн байгаа.
Үүнийг харсан хүн бүхэн "Ингэж бичээд байхад сэргийлсэнгүй" гэж харамсдаг
юм. Ганцхан энэ Марз уулын осол ч биш тэр үед унасан гурван ч онгоцны ослыг би
урьдчилан сануулж байсан. Улс төр гэдэг хэцүү л дээ, хожим намайг энэ "тоглоом"-доо
оруулсан хүмүүс амаа барьдаг л юм. Тэр үед сурвалжлага бичиж байсан улс бүгд
надаас уучлал гуйдаг шүү.
-Яруу найрагч О.Дашбалбар агсантай
ойр дотно явсан хүний хувьд энэ хүний тухай ямархан бодол өвөрлөдөг хүн билээ,
та?
-Бакула Ринбүүчи манайд зургаан жил
золгосон хүн. Шинийн 1-ний өглөө ирдэг байсныг нь манай тэр хавийнхан бүгд л
мэднэ. О.Дашбалбар тэргүүтэй Монголын урдаа барьдаг оюунлаг хүрээнийхэн надад
золгодог байсан. Би эрдэм номтой хүн болоод тэд намайг хүндлээгүй байх гэж
санаж байна. Миний үнэнч шударга зан л тэднийг дууддаг байсан болов уу гэж одоо
боддог. Монголын тусгаар тогтнол, ард түмний аз жаргалын төлөө тэмцсэн энэ
сайхан улс яагаад ингэж насны талдаа арилдаг юм бэ гэж би харамсдаг юм. Ер нь
алдар нэртэй, асар ихийг хийж бүтээж яваа хүмүүс хоёр юмнаас хол явах
хэрэгтэй юм байна. Архинаас хол явж, нөхдөө сонгох энэ хоёр л хамгийн чухал
байх юм даа. Миний сэгсгэр дүүд дайсан олон байсан. Дайсан олонтой байсан
учраас үндсэндээ хорлогдсон.
-Ерөнхийлөгч П.Очирбат гуайтай
уулзаж учирч байна уу?
-Би амьдралдаа гурван Ерөнхийлөгчийн
нүүр үзсэн байна. Манай П.Очирбат бид хоёрын харьцаа одоо ч сайн хэвээр.
Ардчилал дөнгөж эхэлсэн тэр бэрх үед ачааны хамгийн ихийг үүрээд гарсан хүн
бол яах аргагүй энэ хүн. Тухайн үедээ хүнийг сайн, муу янз бүрээр л ярих юм.
Гэвч, түүх түүхээрээ л байдаг. Хамгийн дүн нуруутай, амгалан тайван байдлаар
асуудалд ханддаг хүн л дээ.
-Таны санааг зовоож байгаа зүйл
байдаг биз?
-Монгол Улсын "Үндсэн
хууль"-нд хүн бүхэн шашин шүтэх эрхтэй гээд заасан ч хэн нэгэнд ард түмнийг
мунхруулах эрх байхгүй. Ард түмэн, нийгмийг үймүүлэх аюултай худлаа зурхай
шүтүүлж байгаа нь Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа үзэгдэл шүү. Төгсбуянтын
зурхайнхан асар их мөнгө иддэг гэж ноднин "Мамба дацан" хийдийн
хамба Нацагдорж зурагтаар ярьж байсан. Энэ үнэн байх. Зурхайн талаар
Ерөнхийлөгч Н.Энхбаяртай би хоёр ч удаа уулзаж санаа бодлоо солилцсон. Ноднин
жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийг барьж МҮОНТ-ийг хаалгаж байгаад лам
нараар ярилцлага өгүүлэхдээ Монголын ард түмнийг мунхруулсан. Төр шашны
зүтгэлтнүүд өөрсдөө урьд өдөр нь золгочихоод маргааш нь ард түмнийг золгуулсан
нүгэл үйлдсэн шүү дээ. Тэр үед зурагтаар ярилцлага өгсөн Ерөнхийлөгчийн
зөвлөх, Д.Чойжамц хамба нарыг Шинийн нэгэн гэх өдрөө айлд золгууд хийж явахад
нь хүмүүс "Та нар тэр шинийн хоёрны сараа хар" гээд барьж авсан ч тохиолдол
байгаа. Монголчууд буруу өдөр хуримлаж байна. 1990 оноос хойш 130 гаруй мянга
хос залуу хуримласны 86 хувь нь салсан судалгаа байдаг. Гэр бүл салснаас
архинд донтсон эрчүүд олширч, бүсгүйчүүд үрээ хаян гудманд гарч байна.
-Таны зурхай, Төгсбуянтын зурхай
хоёр нэлээд зөрүүтэй юм байна. Л.Тэрбиш гуайтай уулзаж ярилцаж байсан уу?
-Би сүүлийн гурван жил Л.Тэрбиш
болон лам нарыг дуудаад ирэхгүй байгаа. Л.Тэрбиш ухаантай хүн болохоор
сөнөсөн зурхайгаар зураад байгаагаа мэдэж л байгаа,
хөөрхий.
-Ирэх жил ямар янзтай байх бол?
-30 өдрийн их халуун болно. Энэ бол
гамшиг л гэсэн үг. Хавартаа найман удаа их шуурга тавина. Хүн ардын амьдрал
ахуй урьдынхаасаа улам хэцүүдэхээр байгаа. Иймээс машин техник авахаасаа
илүүтэй мөнгөө хямгадаж байх хэрэгтэй.
Л.Батцэнгэл