Буцах

“Хаалт”-тай цогцолбор хэзээ нээлттэй болох вэ

2008-12-24
0
0
Нийгэм
2008-12-24
“Хаалт”-тай цогцолбор хэзээ нээлттэй болох вэ
Ерөнхий боловсролын сургуулийн долдугаар ангид сурдаг хүү маань түүхийн хичээлийн гэрийн даалгавраа хийхээр ширээнд суулаа. "Монголын их эзэнт гүрнийг үндэслэгч Чингис хаан түүний үүсгэн байгуулсан эзэнт гүрэн" сэдвийн дагуу гэрийнхээ даалгаврыг хийх хүүхдэд номноос өөр туслагч байсангүй. Гэрийнхээ ханан дээр байх дэлхийн газрын зургаас бид хоёр хамтдаа их эзэн Чингис хааны байгуулсан эзэнт гүрнийг тухайн үеийнхээр нь сурах бичгийнхээ тусламжтайгаар олох гээд үнэндээ хүчирсэнгүй "бууж өглөө".

Гэтэл Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 2006 онд төрийн ордны өмнө их хааны хөшөөт цогцолбор байгуулсныг санан хүүгийнхээ хамт Д.Сүхбаатарын талбайг зорилоо. Одоогоос 800 жилийн тэртээ Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч их эзэн Чингис хааны үйл хэрэг, амьдрал тэмцэл, дайн байлдаан, түүний шашин соёлын бодлогынх нь талаар хүүрнэлдэж явсаар талбайд ирэнгүүтээ л "төмөр хаалга" мөргөлөө. Их хаан Чингисийн сүрлэг хөшөө, түүний хоёр тал дахь морьт баатрын баримал, хөшөө өөд зүглэх шатны гишгүүрийг тойруулаад цэнхэр туузан хаалт хийжээ.

Хаалт руу орох гарц хайх санаатай нааш, цааш холхитол Чингис хааны хөшөөний зүүн урд талд байх харуулын байрнаас хамгаалалтын ажилтан гарч ирлээ. Ирсэн учир байдлаа түүнд хэлтэл тэрбээр өөдөөс маань доогтойхон нь аргагүй "Баяр, ёслолын үеэр л Чингис хааныг ойроос харж, мөргөдөг юм шүү дээ. Та тэр үеэр нь ирээд мөргөчихгүй юү" гэв. "Хүүхдийн маань түүхийн хичээлийн гэрийн даалгаварт Чингис хааны эзэнт гүрний талаар мэдэж ир гэсэн. Хааны хөшөөний баруун талын багануудын ард байх шилэн самбар дээр XIII зууны үеийн Монголын эзэнт гүрний газрын зураг байдаг. Түүнийг л харуулж, үзүүлчих санаатай явна" хэмээн учирлатал хамгаалагч тоосонгүйгээр үл барам цааш алхаснаар зорьсон хэрэг минь бүтсэнгүй.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор арав шахам тэрбум төгрөгөөр төрийн ордны өмнө цогцолбор байгуулж гадныхны нүдийг хужирлаж, үр хүүхдийнхээ чихийг дэлдийлгэсэн хосгүй бүтээн байгуулалт болно хэмээн тухайн үеийн төр, засгийн удирдлагууд залхтал тайлбарласан сан. Үнэн худал нь бүү мэд. Их ойн их бүтээн байгуулалтаар тэрбумтан төрсөн л гэж дуулдаж байсан.

Харин монгол хүн тэр дундаа хойч үеийн багачуудад нэвтрэх хориотой, "төмөр хаалга"-тай байх учиртай юм байна гэж хүүдээ ойлгуулж лав чадсангүй. Эсвэл төрийн ордны өм-нөх их хааны хөшөөт цогцолбор жирийн иргэдэд хаалттай байх тухай хууль тогтоомж, тушаал шийдвэр байдаг юм уу. Баяр ёслол болохоор хоёрхон цагийн хооронд төрийн гурван өндөрлөг, тэдний дагалдан баясагчид, УИХ-ын гишүүдэд л нээлттэй байх энэ үзмэр Бээжингийн "Хаалттай хот" шиг байх юм гэж үнэндээ санасангүй. Эсвэл түүхэн тэмдэглэлт өдрөөр л төрийн гурван өндөрлөгард түмнийхээ өмнөөс Чингис хааны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, өлмийнөөс нь адис авч хийморио сэргээдэг тусгай үйлчилгээний газар юм уу ч гэх сэтгэгдэл төрлөө. Хэрэв тийм аваас хотоос зайдуухан барьчихсан бол дээр байхсан.

Парисын  Эйфелийн цамхаг, Америкийн Эрх чөлөөний хөшөө, Английн "Биг бен" цамхаг байгуулагдсан цагаасаа л ард түмнийхээ дунд байснаас биш төрийн тэргүүн, Засгийн газрынхаа мэдэлд, хамгаалалтад байдаг гэж дуулаагүй.

Ард түмэн, татвар төлөгчдийн мөнгөөр бүтээн босгосон их хааны хөшөөт цогцолборыг төр, засаг өмчлөхгүй байвал яасан юм бэ. Хүүхэд багачуудад маань их хааны хөшөө, түүний баатрууд, XIII зууны Монголын эзэнт гүрний газар нутаг тэдний гайхширлыг төрүүлж, улмаар сонирхлыг нь татах лавтай. Эсвэл бид хүүхдүүдээсээ нуух гэж энэ бүхнийг хийж, хамгаалалт гаргамааргүй л байлтай. 2006 онд улс тунхагласны 82 жилийн ойгоор ашиглалтад орж байсан их эзэн Чингис хааны хөшөөт цогцолборын нээлтийн үеэр баруун талын багануудын ард байх Монголын эзэнт гүрний тухайн үеийн газрын зургийг үзсэн минь одоо бодоход үнэхээр их аз завшаан байж. Энэ удаа дээрх газрын зургийг хүүхэддээ таниулж, амьд хичээл болгох санаатай хичээсэн миний зүтгэл "төмөр хаалга"-наас болж талаар өнгөрлөө.

Х.Улсболд