Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөнг өөрийг нь заналхийлж, “хэлмэгдүүлэн” хуулийн хариуцлага үүрүүлэх гэлээ хэмээн өнөөдөр Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, хуульч О.Баасанхүү хэвлэлийнхэнд хандлаа. О.Баасанхүү Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газартай удаан хугацаанд хамтран ажиллаж байгаа гэнэ. Харин энэ удаад түүний үйлчлүүлэгчийг тус газрын дарга Д.Мөрөн хавчин гадуурхаж байна хэмээн тэр үзэж байгаа ажээ. Д.Мөрөн О.Баасанхүүг өрөөндөө дуудан ажилчдынхаа дэргэд “Чамаар бид ажлаа заалгахгүй. Аятайхан байгаарай” гэх мэтээр заналхийлжээ. Удалгүй СБД-ийн цагдаагийн ажилтнууд өмгөөлөгчийг барьж, шалгасан байна. О.Баасанхүүгийн үзэж буйгаар “дээрээс шидсэн чулуу” түүнд ямар нэгэн хуулийн хариуцлагыг зайлшгүй оноох болоод байгаа гэнэ.
СБД-ийн
цагдаагийн хошууч Жалцанбаатар гэгч:
-Танд
заавал хариуцлага хүлээлгэх ёстой гэж
дээрээс хэлсэн хэмээн О.Баасанхүүд хэлж
байжээ. Өмгөөлөгч О.Баасанхүү “Иргэний
эрхийг минь зөрчиж, гадны иргэнийг
хавчин гадуурхаж, өмгөөлөгчийн эрхэнд
халдаж байна” хэмээн ярьлаа. Түүнтэй
холбоотой хэргийг СБД-ийн шүүх авч
хэлэлцэх гэнэ.
Бид энэ талаар тодруулахаар Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөнтэй уулзсан юм.
-Өмгөөлөгч
О.Баасанхүү өнөөдөр Танай байгууллагын
үйл ажиллагаа нь гадны иргэдийн эрхийг
зөрчиж байгаа талаар хэвлэлийн хурал
зарлалаа. Та энд ямар тайлбар өгөх вэ?
-Гадны
иргэд Монгол улсад гуч хоногоос дээш
хугацаагаар ирэх тохиолдолд манай
газраас зөвшөөрөл авсан байх ёстой.
О.Баасанхүү өмгөөлөгч манайхаар байнга
үйлчлүүлдэг. Ялангуяа Солонгос улсын
иргэд тэр дундаа шашны байгууллагын
журмаар орж ирж байгаа иргэдийн асуудлаар
голчлон үйлчлүүлдэг. Манайд визийн
зөвшөөрөл олгохыг хүссэн хууль бус
асуудал хэд хэдийг тавьсан. Бид хуулийн
хэд хэдэн үндэслэлээр зөвшөөрөл өгөхөөс
татгалзсан. Тухайлбал, оны өмнө гадны
төрийн бус байгууллагуудын дунд хийсэн
шалгалтаар тайлангаа өгдөггүй,
зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж
байсан зэрэг 28 байгууллагын үйл ажиллагааг
зогсоох шийдвэр гаргасан. Бид байгууллагын
үйл ажиллагааг нь хаагаад, тухайн
иргэдийг манай улсад оршин суух эрхийг
нь цуцалдаг. Гэтэл бидний шийдвэрийг
буруу гэж О.Баасанхүү өмгөөлөл хийж
байсан. Бид “боломжгүй” гэж хариу
өгсөн. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв
гаригт мөн “YWAM
Mongolia”
гэх Солонгосын шашны байгууллагын нэр
дээр Шим Синбо гэх иргэнийг оруулж ирэх
визийн зөвшөөрлийн асуудлаар манайд
хандсан. Тухайн байгууллага нь өөрөө
үйл ажиллагаагаа эхлэх эсэх талаарх
Шашны зөвлөлийн хуралдааны шийдвэр
гараагүй учир бид “боломжгүй, шийдвэр
гараагүй байна” гэсэн хариуг өгсөн.
Гэтэл үйлчилгээний зааланд орилж хашгирч
манай ажилтнуудыг доромжилсон.
-Та
О.Баасанхүү өмгөөлөгчийг өрөөндөө
дуудаж оруулаад заналхийлсэн гэсэн?
-Тэгсэн.
Хэд
хэдэн удаа ийм хууль бус асуудал үүсгэж,
манай ажилчдыг дайрч доромжилсон тул
би өрөөндөө ажилтнуудаа байлгаж байгаад
дуудаж уулзсан. “Манай үйл ажиллагааг
та заахгүй ээ. Бид хуулийн дагуу үйл
ажиллагаагаа явуулж байгаа” гэж хэлсэн.
Тэгээд өмгөөлөөгчийн ёс зүйгээ баримтлахыг
албан ёсоор сануулсан. Энэ хүн өөрөө
манай ажилтнууд болон үйлчлүүлэгчдийн
амгалан тайван байдлыг алдагдуулж,
цээртэй үгээр харааж, бага хэмжээгээр
танхайрсан. Тиймээс энэ асуудлаар чинь
өмгөөлөгчийн холбоонд чинь хандана шүү
гэж хэлсэн. Би ажилтнууддаа ч бас хэлсэн.
Дахиж ингэж хэвийн үйл ажиллагаанд саад
учруулвал зохих газарт нь хэл гэсэн.
Манай ажилчид харъяаныхаа дагуу СБД-ийн
цагдаагийн хэлтэст мэдүүлсэн байна
лээ.
-Танай
байгууллага ямар нэгэн байдлаар гадны
иргэдийн эрхийг зөрчих байдал гаргадаг
уу?
-Манайх
яс үндэс, нийгмийн гарал үүсэл,
шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхах
асуудал байдаггүй. Нэгэнт хууль бус
зөвшөөрөлгүй шашны үйл ажиллагаа
явуулбал бид хуулийн дагуу арга хэмжээ
авах эрхтэй. Өмгөлөөгч хэнийгээ өмгөөлөх
нь бидэнд хамаагүй. Хамгийн гол нь
хуулийн хүрээнд л өмгөөллөө явуулах
ёстой.
Тэрээр ийнхүү хариулт өгсөн юм. Ийнхүү Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн газрыг өмгөөлөгч О.Баасанхүү зохих газарт нь өгч, асуудлыг шийдүүлнэ гэсэн. Бид та бүхэнд мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс ийнхүү хоёр талын сурвалжлагыг хүргэлээ.
О.Ариунбилэг / ariunbileg@gogo.mn/