Дархан-Уул аймгийн Хонгор суманд цианит натри, мөнгөн усны хордлого дахин илэрсэн талаар сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна. Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга байсан өнөөгийн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас тодруулахад “Хонгор сумын ганц ч иргэн хордлогогүй” гэлээ. Тэрбээр УИХ-ын чуулганы завсарлаганаар тойрогтоо ажиллах үеэр энэ талаар “мэдсэн” гэнэ.
Эрхэм гишүүн Дархан-Уул аймгийн бүх суманд очиж иргэдтэй уулзсан аж. Энэ үеэр Хонгор сумын иргэд эрчим хүчний, телевизийн олон суваг үзэх хүсэлт, усны үнийг хямдруулах, банкны зээлийн талаар санал бодлоо илэрхийлжээ. Гишүүн Д.Хаянхярваагийн Хонгор суманд хийсэн уулзалтад сумын 170 гаруй иргэн оролцсоноос ганц ч мөнгөн ус, цианит натрийн хордлогын талаар ам ангаагүй гэнэ.
Б.Солонго