Монгол үндэстэн 2.6 сая хүн амтай гэгддэг ч дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг. Тэгвэл Монгол туургатны соёл, ёс заншил дэлхийд нэр хүндээ хэдийнэ олсон. Харин энэ их соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор монгол туургатны үндэсний бөхийн барилдааныг ирэх сарын 24, 26-нд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү барилдааныг "Хөх сүлд соёл" сан, "Хөх сүлд" групп хамтран зохион байгуулж байгаа гэнэ. Үүнийг олон нийтэд мэдээлэхээр далай аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Сумъяабазар нар албаны хүмүүсийн хамтаар мэдээлэл хийв. "Аса" циркт болох уг барилдаанд Тува, Өвөрмонгол, Буриад, Халимагийн бөхчүүд оролцохоор болсон байна.
Наадмын эхний өдөр монгол үндэсний 128 бөхийн барилдаан болон гадаадын бөхчүүдийн дунд явуулах үндэсний бөхийн барилдаан тус тус болох аж. Харин дөрөвдүгээр сарын 26-нд дээрх хоёр барилдаанаас шалгарсан тус бүр 64 буюу 128 бөх "Монгол туургатны үндэсний бөхийн наадам"-ын аваргын төлөө өрсөлдөх юм байна. Монголд анх удаа зохион байгуулж буй уг барилдаан шагналын сан нийт 50 сая төгрөг бөгөөд түрүүлсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлах аж.