“Найман шарга” валютын зах дээр ам.доллар худалдан авах ханш өнөөдрийн 16.00 цагийн байдлаар 1480 төгрөг болов. Өөрөөр хэлбэл сүүлийн хоёр сар орчим хугацаанд валют арилжааны төвүүдэд ам.доллар авах, зарах ханш 1500 төгрөгнөөс буугаагүй билээ.
Монголбанкнаас зарласан өнөөдрийн ам.долларын ханш 1574,35 төгрөг байгаа бөгөөд мөн энэ нь сүүлийн хэдэн сар үзэгдээгүй үзэгдэл буюу задгай зах дээрх ам.долларын ханш Монголбанкны тогтоосон ханшнаас доогуур орсон үзүүлэлт болж байгаа юм.
Монголбанк ам.долларын ханшаа арилжааны банк хоорондын гүйлгээний дундаж үнээр тогтоодог. Гэхдээ Монголбанк сүүлийн өдрүүдэд ам.долларын ханшийг барихын тулд банкуудын валютын гүйлгээний дундаж үнээс ч бага зарлаж байгаа гэсэн.
Тэгэхээр “Найман шарга” хийгээд бусад валют арилжааны зах дээрх ам.долларын ханш сүүлийн хэдэн сард байгаагүй доод үнээр өнөөдөр арилжаалагдаж байна.
Зарим ченжийн ярьж буйгаар валютын ханш одоо байгаа ханшнаасаа дахин сулрах хандлагатай байгаа гэцгээж байлаа.
Үүнийг ченжүүд ч бус бусад мэргэжлийн хүмүүс ч ярьж байгаа юм. Гэхдээ ханшийн савалгаа их байгаа энэ үед ам.долларын ханшийг цаашдаа хэрхэн хэлбэлзэхийг хэн ч хэлж мэдэхгүй ээ.
Ч.Туяа