Дэлхий даяар тархсан монгол туургатныг нэгтгэх, тэдний соёл, ёс заншлыг сэргээх зорилгоор үндэсний бөхийн барилдаан зохион байгуулахаар болсон талаар бид өмнөх дугаартаа мэдээлж байсан. Энэ мэдээлэл дөнгөж тарангуутаа нэлээд хэдэн асуудлыг хөндөх болов. Хамгийн эхэнд хөндөгдсөн асуудал нь мэдээж зохион байгуулагдаж буй газар. "Бөхийн өргөө" бус "Аса" циркийг сонгосон явдал юм. Мэдээж зохион байгуулагч нь Монгол Улсын аварга Д.Сумъяабазар учраас "Аса" циркт мөнгө төлөхгүй гэсэн үг. Үүнийг бодолцож өөрийнхөө мэдлийн газрыг сонгосон байх. Харин бөх сонирхогчид үүнд дурамжхан байгаа бололтой. Учир нь хэдхэн хүн ороод л суудал нь дүүрчихдэг "Аса" циркт болох юм бол хэн нэгний бэл бэнчинг харж байгаа хэрэг гэх яриа сонсогдов.
"Монгол бөхийн өргөө"-нд зохион байгуулахад үнэтэй ч гэсэн үндэсний бөхөд маш том хувь нэмэр оруулж байгаа учраас хөнгөлөлт үзүүлэхийг үгүйсгэх аргагүй. "Хөх сүлд соёл" сан, "Хөх сүлд" группынхан үүнийгээ үндэсний бөхийн холбоотой хамтарч болоогүй л юм байх даа. Эсвэл тэдний хооронд асуудал юм болов уу гэх таамаглал ч төрж байна. Ямартаа ч "Аса" цирк бөхийн хорхойтнуудад дэндүү чамлалттай санагдаж байгаа бололтой. Хамгийн сайхан мэдээ нь энэхүү арга хэмжээг монголчууд маш сайн дэмжиж байгаа юм билээ.
Харин зөвхөн Тува, Буриад, Өвөрмонгол, Халимаг гэлтгүй бусад жижиг монгол туургатныг ч бас оролцуулбал яасан юм бэ гэх бодол өөрийн эрхгүй төрөв. Башкир, Якут, Дээд Монгол, Алтайн баруун хязгаар гэх мэт жижиг үндэстэн, туургатнаа урьж оролцуулбал илүү сонирхолтой болох биз. Монгол туургатнууд үндэсний бөхөөр хэрхэн барилдах бол гэдэг нь хэн бүхэнд сонин санагдаж байгаа нь мэдээж. Хэдэн жилийн өмнө cap шинийн барилдаан бүрт оролцдог байсан Тувагийн алдарт бөх Мангушын дүү нь хүрэлцэн ирэхээр болсон гэнэ. Тува улс энэхүү арга хэмжээнд 30 орчим бөхийн бүрэлдүүнтэй ирэх болсон сурагтай. Дэлхийгээр нэг тархсан монгол туургатнууд үндэсний бөхөөр барилдаж хоёр өдөр баярлаж цэнгэх нь ээ. Тэгвэл энэхүү барилдаанд манай улсаас 128 бөхийг барилдуулж сонгон шалгаруулалт хийх юм гэсэн. Тэднээс шилдэг 32-т шалгарсан бөхчүүд оролцох эрхээ олж авах юм байх. Тэгэхээр энэхүү сонгон шалгаруулах барилдаанд тэр тэр оролцоно гээд цохоод хэлэхэд арай л эрт байгаа юм.